Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хоч Three Lions (Гурван Арслангууд)
Эвсэл (тив) УЕФА (Европ)
Холбоо Английн хөлбөмбөгийн холбоо
Дасгалжуулагч Пабио Капелло
Ахлагч Стивен Жеррард
Домогт
тоглогч
Петер Шилтон (125)
Домогт
мэргэн бууч
Бобби Чарлтон (49)
Чансаа (ФИФА) 7
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
 Шотланд Англи Англи
(1872 оны арваннэгдүгээр сарын 30-нд Шотландын Патрик хотноо)
Илт ялалт
 Ирланд 0–13 Англи Англи
(1882 оны хоёрдугаар сарын 18-нд Ирландын Белфаст хотноо)
Илт ялагдал
 Унгар 7–1 Англи Англи
(1954 оны тавдугаар сарын 23-нд Унгарын Будабешт хотноо)
ДАШТ
Оролцоо 13 (Анх: 1950)
Амжилт Түрүү: 1966
Европын Аварга шалгаруулах тэмцээн
Оролцоо 7 (Анх: 1968)
Амжилт Гуравдугаар байр: 1968
Хагас шигшээ: 1996

Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн тэмцээнд Английн хөлбөмбөгийн холбоог төлөөлөнө. Англи болон Шотландыг дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн шигшээ баг гэдэг ба олон улсын хөлбөмбөгийн тэмцээн анх 1872 онд оролцсон гэдгээр нь тодорхойлж болох юм. Хамгийн олон шигшээ багуудыг эгнээндээ багтаасан Хэмжээгүй эрхт Хаант засагт Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн билээ. Английн цэнгэлдэх хүрээлэн нь «Уэмби» ба ерөнхий дасгалжуулагч нь Фабио Капелло хэмээх эрхэм юм. ФИФА буюу «Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос» дөрвөн жилд нэг удаа байгуулдаг Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өдгөөг хүртэл долоон улсын үндэсний шигшээ баг түрүүлсэн байдгийн нэг нь 1966 онд тэмцээнийг зохион байгуулсан орон болох Англи юм. Тэд аваргын төлөөх тоглолтод тухайн үеийн Баруун Германыг үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт 4-2 харьцаагаар ялж байсан түүхтэй. Түүнээс хойш ДАШТ-д үзүүлсэн хамгийн сайн амжилт нь 1990 оны дөрөвдүгээр байр юм. Европын Аварга шалгаруулах тэмцээнд 1968 ба 1996 онуудад хагас шигшээд шалгарч байсан байна. Английн шигшээ баг Нэгдсэн улсын бүрэлдэхүүн улсын хооронд явагддаг Бритиш Хоом Чемпионшип нэртэй тэмцээнд хамгийн олон буюу 54 ялж байв. ФИФА-гийн болоод Э-Л-Өү буюу Дэлхийн хөлбөмбөгийн эрэмбэ-ийн жагсаалтад тогтмол эхний аравт бичигддэг шигшээ баг ажээ.

Түүх[засварлах]

Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Шотландын нэгэн адил дэлхийн хамгийн анхных нь юм. 1870 оны гуравдугаар сарын 5-нд Англи болон Шотланд хоёр улсын дунд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр Английн хөлбөмбөгийн холбоог үүсгэн байгуулагдсан гэдэг. 1872 оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон дахин тоглолтын үеэр Шотландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг байгуулагдаж байсан байна. Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны(ФИФА) эгнээнд 1906 онд элсэн орж 1908 онд Төв Европын тэмцээнд оролцож эхэлжээ. Алдарт Вэмблийн цэнгэлдэх хүрээлэн 1923 онд нээлтээ хийв. Англи болон ФИФА-гийн хооронд 1928 онд маргаантай байдал бий болж тухайн оноос 1946 оныг хүртэл эгнээнээс гадуур явж байв. Эгнээндээ буцаж нэгдэн орсон байна. 1950 оны ДАШТ-ийг хүртэлх ДАШТ-үүдэд амжилт тун тааруу оролцож байлаа. 1949 оны есдүгээр сарын 21-нд Ирландыг талбай дээрээ хүлээн авч тоглож 0-2 харьцаагаар хожигдсон нь Английн талбай дээрээ хожигдсон анхны тохиолдол байв. 1954 оны ДАШТ-ний үеэр дэлхийн аваргын тэмцээний шигшээ тоглолтод хоёр гоол оруулсан анхны Англи тоглогч хэмээгддэг Ивор Броадиш гэгч эрхэм хоёр гоолоо оруулсан түүхтэй. Энэ нь Белгитэй 4-4 тэнцэж дөрөвний нэг шигшээд шалгарсан хариуцлагатай тоглолт байв. Харин шигшээд Уругвайн багт 4-2 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

Уолтер Уинтерботтом хэмээх эрхэм нь Английн шигшээ багийг өөрийн бүхий л кареерийнхаа туршид дасгалжуулсан анхны дасгалжуулагч юм. 1946 оноос 1963 оныг хүртэл ажилласан түүхтэй. 1963 онд түүний халааг дасгалжуулагч Альф Рамсей авсан бөгөөд тэр хүний удирлаган дор 1966 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтонд Баруун Германыг 4-2 харьцаагаар Жеффри Херстийн оруулсан гурван гоолын ачаар түүхэн ялалт байгуулж түрүүлсэн билээ. Мексик улсад зохион байгуулагдсан 1970 оны ДАШТ-ий дөрөвний нэг шигшээн тоглолтонд Баруун Германыг үндсэн цагт 2-0 харьцаагаар хожиж яваад нэмэлт цагт 3-2 харьцаагаар хожигдож тэмцээнийг орхисон түүхтэй. 1974 болон 1978 оны дэлхийн аваргад шалгарч чадаагүй. Рон Гриинвүүдийн удирлаган дор Испанид болсон 1982 оны ДАШТ-д оролцож хоёрдугаар шатанд нэг ч хожигдолгүй атлаа хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнийг өндөрлөсөн. Дараагийн дасгалжуулагчаар Бобби Робсон ажилласан бөгөөд түүний үед 1986 оны ДАШТ-д дөрөвний нэг шигшээ, 1990 оны ДАШТ-д дөрөвдүгээр байранд шалгарсан байдаг байна. 1990 онд Английн шигшээ баг дөрвөн дасгалжуулагчийн нүүр үзэв. Робсоны халааг Граам Тайлор авсан ба түүний үед Англичууд 1994 оны ДАШТ-д шалгарч чадаагүй. Дасгалжуулагч Терри Венаблесийн удирдлаган дор нутаг дээрээ зохион байгуулагдсан Евро-96 тэмцээнд хамгийн сайн амжилтаа(Европын Аварга шалгаруулах тэмцээн) үзүүлж хагас шигшээд шалгарсан юм. Глен Ходле дасгалжуулагчийн үед Англичууд 1998 оны ДАШТ-д дөрөвний шигшээд шалгарсан амжилт үзүүлэв. Глен Ходлийн дараа 1972-1982 оны хооронд Английн шигшээг дасгалжуулж байсан туршлагтай мэргэжилтэн Кевин Кийгэн шигшээ багт ирсэн хэдий ч Евро-2000 тэмцээнд амжилт тун тааруу оролцсон байдаг байна.

Английг шигшээ баг 2006 оны ДАШТ-д

Швед мэргэжилтэн Свен-Горан Эриксон 2001 оноос 2006 оны хооронд Английн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж анхны Англи угсааны бус гэдгээрээ онцлог байв. 2002 болон 2006 оны ДАШТ-дбагаа удирдан дөрөвний нэг шигшээд шалгаруулсан юм.

2006 онд Стив Макларен ерөнхий дасгалжуулагчаар томилогдож Евро-2008 тэмцээнд Английг шалгаруулж чадсангүй. Макларен 16 сар ажилласан бөгөөд 1946 оноос дасгалжуулагчийг томилдог болсноос хойшхи Английн хамгийн богино хугацаанд алба хашсан гэдгээрээ ялгагддаг. 2007 оны арванхоёрдугаар сарын 14-нд Реал Мадрид болон Милан клубийг дасгалжуулж байсан Фабио Капелло томилогдсон. Английн шигшээг удирдсан гараагаа Швейцарийн багтай хийж 4-1 харьцаагаар ялж эхлүүлж, 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын бүхий л тоглолтуудад багаа ялуулсан эрхэм билээ.

2010 оны ДАШТ-д тийм ч сайн амжилтыг үзүүлсэнгүй. Эхний тоглолтонд Америкийн шигшээтэй тоглосон тоглолтонд Стивен Жерардын дөрөв дэх минутанд гоол оруулсан бөгөөд түүний дараа өрсөлдөгч багийн Клинт Дэмпсигийн тийм ч хүчтэй биш цохилтыг Английн багийн хаалгач Роберт Грийн хааж чадалгүй гоол болгон хувиргасан. 1-1 харьцаагаар өндөрлөсөн тоглолтын дараа Английн хэвлэлүүдээр Грийнийг нилээд их шүүмжлээд өнгөрөв. Дараагийн тоглолтонд Алжиртай тоглосон тоглолтонд багийн хурд, тактикт тодорхой өөрчлөлт оруулсан ч гоолгүйгээр тэнцэж, энэ удаа дасгалжуулагч руу хэвлэлүүд байгаа чиглүүлсэн байна. Словентэй хэсгийн сүүлийн нэн тоглолтоо хийж Жермэйн Дефогийн гоолын ачаар 1-0 харьцаагаар хожиж хэсгээсээ Америкийн хойноос хоёроор гарав. Харин шөвгийн 16-гийн тоглолтонд Германы багтай таарч 4-1 харьцаагаар ялагджээ. Английн хэвлэлүүдээр шүүгчийн алдаатай шүүлт энэ тоглолтыг урвуугаар эргүүлсэн талаар бичсэн байна.

Цэнгэлдэх хүрээлэн[засварлах]

Уг цэнгэлдэх хүрээлэн нь Английн Лондон хотын баруун хойд хэсэгт Вэмблийн нутагт байрладаг бөгөөд The Venue of Legends - Home of Football гуншин бүхий тодорхойлолттой, 90000 хүний суудалтай. 2007 оноос Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг эхлэн хөлслөх болсон. Вэмбли бол УЕФА-гийн элит цэнгэлдэх хүрээлэн юм.

Үндсэн өнгө[засварлах]

Бразил-загварын Английн гурав дахь өмсгөл

Английн өөрийн талбайн өмсгөлийн үндсэн өнгө нь цагаан цамц, хар хөх шорт, цагаан оймс ажээ. 2001 оноос эхлэн цагаан өнгийн шортыг тогтмол өмсөх болсон. 2005 оноос хойш Дэвид Блэнчийн зохион бүтээсэн өмсгөлийг Англичууд өмсөх болжээ.

Английн айлын талбайд тоглохдоо өмсдөг өмсгөл нь улаан цамц, цагаан шорт болон улаан оймс. 1945-1952 оны хооронд Англичууд хөх өмсгөл өмсдөг байв. 1996 онд айлын талбайд саарал цамц, шорт, оймс бүхий өмсгөлтэй гарах болсон ч энэ нь Болгар, Герман, Гүржийн багийн өмсгөлтэй адилавтар байсан тул өмсгөл буцаад улаан өнгөтэй болсон байна.

Цайралттай цэнхэр цамц, шорт, оймс бүхий өмсгөлийг Чехсловакийн багтай тоглох үедээ өмссөн нь Английн гурав дахь өмсгөл юм. Мөн л адил энэ нь Бразилийн өмсгөлтэй төстэй байсан тул 1973 онд цамцны өнгийг шар, шортны өнгийг цэнхэр болгож Чехсловак, Польш, Италийн багтай тоглож байв. 1986-1992 оны хооронд гурав дахь өмсгөлийн өнгө цайвар цэнхэр байлаа.

Үр дүн[засварлах]

2010 оны ДАШТ[засварлах]

Тус тэмцээнд C хэсэгт тоглосон. Эхний тоглолт зургадугаар сарын 12-нд Америкийн багтай 1-1 харьцаагаар тэнцэж, зургадугаар сарын 19-нд Алжиртай гоолгүйгээр тэнцсэн. Хэсгийн сүүлийн тоглолтондоо зургадугаар сарын 23-нд Словений багийг 1-0 харьцаагаар хожсон. Хэсгээсээ хоёроор гарч зургадугаар сарын 27-нд Германы багтай оноолт таарч 4-1 харьцаагаар ялагдаж дэлхийн аваргын тэмцээнийг орхисон.

2010 - 06 - 19
02:30
Англи  0 - 0  Алжир Кэп Таун
Үзэгчдийн тоо: 64,100
Шүүгч: Равшан Ирматов (Узбекстан)
Тайлан

2010 - 06 - 23
22:00
Словен  0 – 1  Англи Нелсон Мандела Бэй
Үзэгчдийн тоо: 36,893
Шүүгч: Волфганг Штарк (Герман)
Тайлан Жэрмэйн ДефоГоол 23'

2010 - 06 - 27
22:00
Герман  4 – 1  Англи Фри Стэйт
Үзэгчдийн тоо: 40,510
Шүүгч: Ёргэ Ларрионда (Уругвай)
Клозэ Гоол 20'
Подольски Гоол 32'
Мюллер Гоол 67'70'
Тайлан Апсон Гоол 37'

2009–10 оны нөхөрсөг тоглолтууд[засварлах]

Онооны хувд эхлээд Английг бичсэн.

Өрсөлдөгч Хаана Хэзээ Үр дүн
 Испани Эстадио Рамян Санчес Пизуан, Севилья 2009 - 02 -11 0–2 Хд
 Словак Уэмбли, Лондон 2009 - 03 -28 4–0 Хо
 Нидерланд Амстердам Арена, Амстердам 2009 - 08 - 12 2–2 Тц
 Словен Уэмбли, Лондон 2009 - 09 - 05 2–1 Хо
 Бразил Халифа, Доха 2009 - 11 - 14 0–1 Хд
 Египет Уэмбли, Лондон 2010 - 03 - 03 3–1 Хо
 Мексик Уэмбли, Лондон 2010 - 05 - 24 3–1 Хо
 Япон UPC-Арена, Graz 2010 - 05 - 30 2–1 Хо
 Унгар Уэмбли, Лондон 2010 - 08 - 11 2–1

Болох тоглолтууд[засварлах]

Нөхөрсөг тоглолтууд[засварлах]

Онооны хувд эхлээд Английг бичсэн.

Өрсөлдөгч Хаана Хэзээ Үр дүн
 Франц Уэмбли, Лондон 2010 - 11 - 17
 Аргентин TBA 2011 - 02 - 09
 Польш PGE Arena Gdańsk, Gdańsk 2011 - 06 - 08
 Тайланд Rajamangala Stadium, Bangkok 2011 - 06
 Нидерланд Уэмбли, Лондон 2011 - 08 - 10

Евро 2012 тэмцээний сон. – G хэсэг[засварлах]

2010 - 09 - 03
20:00 UTC+1
Англи  4 – 0  Болгар Уэмбли, Лондон
Үзэгчдийн тоо: 73,246
Шүүгч: Виктор Кассай (Унгар)
Дефо Гоол 3'61'86'
A. Жонсон Гоол 83'
Тайлан

2010 - 09 - 07
20:45 UTC+2
Швейцар  1 – 3  Англи Санкт-Якоб Парк, Базель
Үзэгчдийн тоо: 39,700
Шүүгч: Никола Риццоли (Итали)
Шакири Гоол 71' Тайлан Рүүни Гоол 10'
A. Жонсон Гоол 69'
Бент Гоол 88'

2010 - 10 - 12
20:00 UTC+1
Англи  v  Монтенегро Уэмбли, Лондон

2011 - 03 - 26
Уэльс  v  Англи Миленниум Стадион, Кардифф

2011 - 06 - 04
Англи  v  Швейцар Уэмбли, Лондон

2011 - 09 - 02
Болгар  v  Англи Василий Лёвскийн цэнгэлдэх хүрээлэн, Софи

2011 - 09 - 06
Англи  v  Уэльс Уэмбли, Лондон

2011 - 10 - 07
Монтенегро  v  Англи Подгорика хотын цэнгэлдэх хүрээлэн, Подгорика

Дасгалжуулалтын алба[засварлах]

Дасгалжуулагч Итали Фабио Капеллло
Ерөнхий менежер Итали Франко Балдини
Туслах менежер Итали Итало Галбиати
21-ээс доошхи насныханы багийн менежер Англи Стьюрт Пиерс
Дасгалжуулагч Англи Рэй Клеменс
Хаалгачийн дасгалжуулагч Итали Франко Танцреди
18-аас доошхи насныханы багийн менежер Англи Брайн Истик
19-аас доошхи насныханы багийн менежер Англи Ноел Блэке
17-аас доошхи насныханы багийн менежер Англи Жон Пикок
16-аас доошхи насныханы багийн менежер Англи Кенни Швайн
Эрүүл мэндийн дасгалжуулагч Итали Массимо Нери
Физиотерапист Англи Гэри Левин
Багийн эмч Англи Иан Бислей
Арын өрөөны баг Англи Дэн Хич
Англи Рожер Нарбет
Англи Стив Слатери
Англи Род Торнлей

Гарааны бүрэлдэхүүн[засварлах]

Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны Болгар болон Швейцарийн шигшээ багуудтай хийсэн тоглолтонд бүрэлдэхүүнд дуудагдсан тоглогчдын нэрсийг үзүүлэв.

2010 оны есдүгээр сарын 3-ны байдлаар.

Ду. Байр. Тоглогч Төрсөн огноо (нас) Тоглолт Гоол Баг
1 Хаа.гч Жо Харт 1987 оны 4 сарын 19 (1987-04-19) (27 настай) 6 0 Англи Манчестер Сити
12 Хаа.гч Бен Фостер 1983 оны 4 сарын 3 (1983-04-03) (31 настай) 4 0 Англи Бирмингем Сити
Хаа.гч Скотт Карсон1 1985 оны 9 сарын 3 (1985-09-03) (28 настай) 3 0 Англи Вест Бромвич Альбион
Хаа.гч Скотт Лух2 1988 оны 5 сарын 27 (1988-05-27) (26 настай) 0 0 Англи Уотфорд
2 Хам.гч Глен Жонсон 1984 оны 8 сарын 23 (1984-08-23) (30 настай) 29 1 Англи Ливерпүүл
3 Хам.гч Эшли Коул 1980 оны 12 сарын 20 (1980-12-20) (33 настай) 85 0 Англи Челси
5 Хам.гч Майкл Доусон3 1983 оны 11 сарын 18 (1983-11-18) (30 настай) 2 0 Англи Тоттенхэм Хотспур
6 Хам.гч Фил Ягелка 1982 оны 8 сарын 17 (1982-08-17) (32 настай) 6 0 Англи Эвертон
13 Хам.гч Киран Гиббс 1989 оны 9 сарын 26 (1989-09-26) (24 настай) 1 0 Англи Арсенал
14 Хам.гч Гари Кэхилл 1985 оны 12 сарын 19 (1985-12-19) (28 настай) 1 0 Англи Болтон Уондерерс
Хам.гч Мэттью Апсон 1979 оны 4 сарын 18 (1979-04-18) (35 настай) 21 2 Англи Вест Хэм Юнайтед
Хам.гч Жолеон Лескотт 1982 оны 8 сарын 16 (1982-08-16) (32 настай) 10 0 Англи Манчестер Сити
4 Х/Хам.гч Стивен Жеррард (ахлагч) 1980 оны 5 сарын 30 (1980-05-30) (34 настай) 87 19 Англи Ливерпүүл
7 Х/Хам.гч Тео Уолкотт 1989 оны 3 сарын 16 (1989-03-16) (25 настай) 14 3 Англи Арсенал
8 Х/Хам.гч Гарет Бэрри 1981 оны 2 сарын 23 (1981-02-23) (33 настай) 42 2 Англи Манчестер Сити
11 Х/Хам.гч Жеймс Милнер 1986 оны 1 сарын 4 (1986-01-04) (28 настай) 14 0 Англи Манчестер Сити
15 Х/Хам.гч Майкл Каррик 1981 оны 7 сарын 28 (1981-07-28) (33 настай) 22 0 Англи Манчестер Юнайтед
16 Х/Хам.гч Адам Жонсон 1987 оны 7 сарын 14 (1987-07-14) (27 настай) 4 2 Англи Манчестер Сити
17 Х/Хам.гч Эшли Янг 1985 оны 7 сарын 9 (1985-07-09) (29 настай) 9 0 Англи Астон Вилла
Х/Хам.гч Шон Райт-Филлипс 1981 оны 10 сарын 25 (1981-10-25) (32 настай) 35 6 Англи Манчестер Сити
9 Дов.гч Жермейн Дефо 1982 оны 10 сарын 7 (1982-10-07) (31 настай) 45 15 Англи Тоттенхэм Хотспур
10 Дов.гч Уэйн Рүүни 1985 оны 10 сарын 24 (1985-10-24) (28 настай) 67 26 Англи Манчестер Юнайтед
18 Дов.гч Даррен Бент 1984 оны 2 сарын 6 (1984-02-06) (30 настай) 7 1 Англи Сандерленд
Дов.гч Карлтон Коул 1983 оны 11 сарын 12 (1983-11-12) (30 настай) 7 0 Англи Вест Хэм Юнайтед
Дов.гч Питер Крауч3 1981 оны 1 сарын 30 (1981-01-30) (33 настай) 40 21 Англи Тоттенхэм Хотспур

1Болгарын шигшээтэй тоглох тоглолтонд гэр бүлийн асуудлаас шалтгаалан оролцоогүй[1]
2Карсоны орны тоглогчоор сонгогдон оролцсон
3 Бэртлээс шалтгаалан түр өнжсөн.

Багийн бусад тоглогчид[засварлах]

Сүүлийн хорин сарын хугацаанд шигшээ багт дуудагдсан тоглогчдыг энд үзүүлсэн болно.

Байр. Тоглогч Төрсөн
он сар
өдөр(Нас)
Гараа Гоол Клуб Хамгийн сүүлд
дуудагдсан
GK Фрэнк Филдин 1988 оны 4 сарын 4 (1988-04-04) (26 настай) 0 0 Англи Блэкберн Роверс v  Унгар, 2010-08-11
GK Роберт Грин 1980 оны 1 сарын 18 (1980-01-18) (34 настай) 11 0 Англи Вест Хэм Юнайтед 2010 оны ДАШТ
GK Дэвид Жеймс 1970 оны 8 сарын 1 (1970-08-01) (44 настай) 53 0 Англи Бристол Сити 2010 оны ДАШТ
DF Жон Терри 1980 оны 12 сарын 7 (1980-12-07) (33 настай) 65 6 Англи Челси v  Унгар, 2010-08-11
DF Жейми Каррагер 1978 оны 1 сарын 28 (1978-01-28) (36 настай) 38 0 Англи Ливерпүүл 2010 оны ДАШТ
DF Рио Фердинанд 1978 оны 11 сарын 7 (1978-11-07) (35 настай) 78 3 Англи Манчестер Юнайтед 2010 оны ДАШТ
DF Ледли Кинг 1980 оны 10 сарын 12 (1980-10-12) (33 настай) 21 2 Англи Тоттенхэм Хотспур 2010 оны ДАШТ
DF Стивен Уорнок 1981 оны 12 сарын 12 (1981-12-12) (32 настай) 1 0 Англи Астон Вилла 2010 оны ДАШТ
DF Лейтон Бейнс 1984 оны 12 сарын 11 (1984-12-11) (29 настай) 2 0 Англи Эвертон 2010 оны ДАШТ урьдчилсан гараа
DF Райан Шоукросс 1987 оны 10 сарын 4 (1987-10-04) (26 настай) 0 0 Англи Сток Сити v  Египет, 2010-03-03
MF Фрэнк Лампард (дэд ахлагч) 1978 оны 6 сарын 20 (1978-06-20) (36 настай) 83 20 Англи Челси v  Унгар, 2010-08-11
MF Жейк Уилшир 1992 оны 1 сарын 1 (1992-01-01) (22 настай) 1 0 Англи Арсенал v  Унгар, 2010-08-11
MF Жо Коул 1981 оны 11 сарын 8 (1981-11-08) (32 настай) 56 10 Англи Ливерпүүл 2010 оны ДАШТ
MF Аарон Леннон 1987 оны 4 сарын 16 (1987-04-16) (27 настай) 19 0 Англи Тоттенхэм Хотспур 2010 оны ДАШТ
MF Том Хаддлстоун 1986 оны 12 сарын 28 (1986-12-28) (27 настай) 3 0 Англи Тоттенхэм Хотспур 2010 оны ДАШТ урьдчилсан гараа
MF Скотт Паркер 1980 оны 10 сарын 13 (1980-10-13) (33 настай) 3 0 Англи Вест Хэм Юнайтед 2010 оны ДАШТ урьдчилсан гараа
MF Дэвид Бекхэм 1975 оны 5 сарын 2 (1975-05-02) (39 настай) 115 17 Америк Лос Анжелес Галакси v  Египет, 2010-03-03
MF Стюарт Даунинг 1984 оны 7 сарын 22 (1984-07-22) (30 настай) 23 0 Англи Астон Вилла v  Египет, 2010-03-03
MF Жермейн Женас 1983 оны 2 сарын 18 (1983-02-18) (31 настай) 21 1 Англи Тоттенхэм Хотспур v  Бразил, 2009-11-14
FW Бобби Замора 1981 оны 1 сарын 16 (1981-01-16) (33 настай) 1 0 Англи Фулхэм v  Унгар, 2010-08-11
FW Габрэиль Агбонлахор 1986 оны 10 сарын 13 (1986-10-13) (27 настай) 3 0 Англи Астон Вилла v  Украйн, 2009-10-10

Тэмцээний амжилт[засварлах]

ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн[засварлах]

Жил Үе Байрлал Т Х Тц[1] Хд ОГ АГ
Уругвай 1930 Оролцоогүй
Итали 1934 Оролцоогүй
Франц 1938 Оролцоогүй
Бразил 1950 Хэсэг 8 3 1 0 2 2 2
Швейцар 1954 Дөрөвний нэг шигшээ 6 3 1 1 1 8 8
Швед 1958 Хэсэг 11 4 0 3 1 4 5
Чили 1962 Дөрөвний нэг шигшээ 8 4 1 1 2 5 6
Англи 1966 Аварга 1 6 5 1 0 11 3
Мексик 1970 Дөрөвний нэг шигшээ 8 4 2 0 2 4 4
Баруун Герман 1974 Оролцоогүй
Аргентин 1978 Оролцоогүй
Испани 1982 Хоёрдугаар үе 6 5 3 2 0 6 1
Мексик 1986 Дөрөвний нэг шигшээ 8 5 2 1 2 7 3
Итали 1990 Дөрөвдүгээр байр 4 7 3 3 1 8 6
Америк 1994 Оролцоогүй
Франц 1998 Шөвгийн 16 9 4 2 1 1 7 4
Өмнөд Солонгос Япон 2002 Дөрөвний нэг шигшээ 6 5 2 2 1 6 3
Герман 2006 Дөрөвний нэг шигшээ 7 5 3 2 0 6 2
Өмнөд Африк 2010 Шөвгийн 16 13 4 1 2 1 3 5
Нийт 13/19 1 удаа 59 26 19 14 77 51

УЕФА Европын Аварга шалгаруулах тэмцээн[засварлах]

Он Үе Т Х Тц Хд ОГ АГ
Франц 1960 Оролцоогүй
Испани 1964 Оролцоогүй
Итали 1968 Гуравдугаар байр 2 1 0 1 2 1
Бельги 1972 Оролцоогүй
1976 Оролцоогүй
Итали 1980 Хэсэг 3 1 1 1 3 3
Франц 1984 Оролцоогүй
Баруун Герман 1988 Хэсэг 3 0 0 3 2 7
Швед 1992 Хэсэг 3 0 2 1 1 2
Англи 1996 Хагас шигшээ 5 2 3 0 8 3
Бельги Нидерланд 2000 Хэсэг 3 1 0 2 5 6
Португал 2004 Хагас шигшээ 4 2 1 1 10 6
Австри Швейцар 2008 Оролцоогүй
Нийт 7/13 23 7 7 9 31 28

Бүх цагийн үзүүлэлт[засварлах]

Өрсөлдсөн баг Тоглосон тоо Хожил Тц Хд ОГ АГ ГЗ
 Албани 4 4 0 0 12 1 +11
 Алжир 1 0 1 0 0 0 0
 Андорра 4 4 0 0 16 0 +16
 Аргентин 14 6 6 2 21 15 +6
 Австрал 6 3 2 1 6 5 +1
 Австри 18 10 4 4 58 27 +31
 Азербайжан 2 2 0 0 3 0 +3
 Беларусь 2 2 0 0 6 1 +5
 Бельги 20 14 5 1 69 25 +44
 Бохеми 1 1 0 0 4 0 +4
 Бразил 23 3 9 11 19 31 −12
 Болгар 8 4 4 0 9 2 +7
 ТУХН 1 0 1 0 2 2 +0
 Камерун 4 3 1 0 9 4 +5
 Канад 1 1 0 0 1 0 +1
 Чили 5 2 2 1 4 3 +1
 Хятад 1 1 0 0 3 0 +3
 Колумб 5 3 2 0 10 3 +7
 Хорват 7 4 1 2 18 10 +8
 Кипр 2 2 0 0 6 0 +6
 Чех 2 1 1 0 4 2 +2
 Чехословак 12 7 3 2 25 15 +10
 Дани 17 10 4 3 33 18 +15
 Эквадор 2 2 0 0 3 0 +3
 Египет 3 3 0 0 8 1 +7
 Эстон 2 2 0 0 6 0 +6
 Финланд 11 9 2 0 36 7 +29
 Франц 27 16 4 7 65 33 +32
 Гүрж 2 2 0 0 4 0 +4
 Герман 12 5 2 5 24 19 +5
 Баруун Герман 16 7 3 6 24 19 +5
 Зүүн Герман 4 3 1 0 7 3 +4
 Грек 9 7 2 0 23 3 +20
 Хонг Конг 1 1 0 0 1 0 +1
 Унгар 21 14 2 5 54 29 +25
 Исланд 2 1 1 0 7 2 +5
 Хойд Ирланд 98 75 16 7 323 81 +242
 Ирланд 14 5 7 2 19 12 +7
 Израйль 4 2 2 0 5 1 +4
 Итали 22 7 6 9 28 26 +2
 Ямайк 1 1 0 0 6 0 +6
 Япон 4 3 1 0 5 3 +2
 Хасаг 2 2 0 0 9 1 +8
 Өмнөд Солонгос 1 0 1 0 1 1 +0
 Кувейт 1 1 0 0 1 0 +1
 Лихтенштейн 2 2 0 0 4 0 +4
 Люксембург 9 9 0 0 47 3 +44
 Македон 4 2 2 0 5 3 +2
 Малайз 1 1 0 0 4 2 +2
 Мальта 3 3 0 0 8 1 +7
 Мексик 9 6 1 2 23 4 +19
 Молдав 2 2 0 0 7 0 +7
 Марокко 2 1 1 0 1 0 +1
 Нидерланд 18 5 9 4 26 21 +5
 Шинэ Зеланд 2 2 0 0 3 0 +3
 Нигери 2 1 1 0 1 0 +1
 Норвеги 10 5 3 2 26 7 +19
 Парагвай 3 3 0 0 8 0 +8
 Перу 2 1 0 1 5 4 +1
 Польш 17 10 6 1 27 10 +17
 Португал 22 9 10 3 45 25 +20
Europe XI 2 1 1 0 7 4 +3
World XI 1 1 0 0 2 1 +1
 Румын 11 2 6 3 10 10 +0
 Орос 2 1 0 1 4 2 +2
 Сан-Марино 2 2 0 0 13 1 +12
 Саудын Араб 2 0 2 0 1 1 +0
 Шотланд 110 45 24 41 192 169 +23
 Серби ба Монтенегро 1 1 0 0 2 1 +1
 Словак 3 3 0 0 8 2 +6
 Словен 2 2 0 0 3 1 +2
 Өмнөд Африк 2 2 0 0 4 2 +2
 Испани 22 11 3 8 38 24 +14
 Швед 21 6 9 6 32 26 +6
 Швейцар 20 13 4 3 47 16 +31
 Тринидад ба Тобаго 2 2 0 0 5 0 +5
 Тунис 2 1 1 0 3 1 +2
 Турк 10 8 2 0 31 0 +31
 Америк 10 7 1 2 36 9 +27
 Зөвлөлт 11 5 3 3 19 13 +6
 Украйн 4 3 0 1 7 2 +5
 Уругвай 10 3 3 4 10 13 −3
 Уэльс 99 64 21 14 242 90 +152
 Югослав 14 5 5 4 23 20 +3
Нийт 888 503 213 172 1975 894 +1081

Шагнал[засварлах]

Аварга (1): 1966
Дөрөвдүгээр байр (1): 1990
Гуравдугаар байр (1): 1968
Хагас шигшээ (1): 1996

Тоглочдын түүх[засварлах]

Хамгийн олон удаа гараанд гарсан тоглогчид[засварлах]

# Нэр Кареер Гараа Гоол
1 Петер Шилтон 1970–1990 125 0
2 Дэвид Бекхэм 1996– 0000 115 17
3 Бобби Мур 1962–1973 108 2
4 Бобби Чарлтон 1958–1970 106 49
5 Биллие Врайт 1946–1959 105 3
6 Брайн Робсон 1980–1991 90 26
7 Майкл Овен 1998– 0000 89 40
8 Кенни Сансом 1979–1988 86 1
9 Гэри Невилл 1995– 0000 85 0
10 Рей Вилкинс 1976–1986 84 3
= Стивен Жерард 2000– 0000 84 17

Хамгийн олон гоол оруулсан тоглогчид[засварлах]

# Нэр Кареер Гоол (гараа) Тоглолт бүрт
1 Бобби Чарлтон 1958–1970 49 (106) 0.4623
2 Гэри Лайнекер 1984–1992 48 (80) 0.6000
3 Жимми Гривес 1959–1967 44 (57) 0.7719
4 Майкл Овен 1998–0000 40 (89) 0.4494
5 Том Финней 1946–1958 30 (76) 0.3947
= Нэт Лофтхаус 1950–1958 30 (33) 0.9091
= Алан Ширер 1992–2000 30 (63) 0.4762
8 Вивиан Вүдвард 1903–1911 29 (23) 1.2609
9 Стив Блүмер 1895–1907 28 (23) 1.2174
10 Дэвид Плат 1986–1996 27 (62) 0.4355

Холбоос[засварлах]