Стивен Жерард

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Стивен Жерард
The big 4-0.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Стивен Жорж Жерард
Төрсөн огноо 1980 оны тавдугаар сарын 30
Төрсөн газар Вистон, Мэрсисайд, Англи
Биеийн өндөр 1.83 метр
Тоглодог байрлал Хагас хамгаалагч
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Ливерпүүл
Дугаар 8
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
1998
Ливерпүүл
370(105)
Үндэсний шигшээ
1999
2000 -
Английн (21-ээс доошхи нас)
Англи
4(1)
85(19)

‡ Шинэчилсэн нь
2010 оны наймдугаар сарын 28

Стивен Жорж Жерард (англ. Steven George Gerrard, 1980 оны тавдугаар сарын 30) нь Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон Ливерпүүл клубийн ахлагч юм. Талбай дээр тэр төвийн хагас хамгаалалтын байрлалд тоглодог боловч Ливерпүүлд 2007 оноос, Английн шигшээ багт 2006 оноос эхлэн жигүүрээр тоглох болжээ. Жерардыг нэг клубийн хүн гэж нэрлэдэг нь 1998 оноос өдийг хүртэл нэг клубт тоглодогтой холбоотой. Финландын хөлбөмбөгчин Сами Хуупиаг Ливерпүүлээс явсаны дараа 2003 оноос клубийнхээ ахлагчийн үүргийг гүйцэтгэж яваа. Английн Хөлбөмбөгийн холбооны цом, Лигийн цомд тус бүр хоёр, УЕФА-гийн Цомын тэмцээнд нэг удаа түрүүлсэн ба 2005 онд Аваргуудын лигт аваргалсан юм. 2005 онд Европын оны шилдэг хөлбөмбөгчний гуравдугаарт орсон Европын шилдэг тоглогч. 2000 онд олон улсын тэмцээний гараагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш Европын хөлбөмбөгийн холбооны улсуудын аварга шалгаруулах 2000, 2004 оны тэмцээнүүд болон ДАШТ-2006 тэмцээнд оролцохдоо багийн гоолын тоогоор тэргүүлэгч нь байсан тэр өдгөө Английн шигшээ багийн дэд ахлагч билээ. Шигшээ багийн ахлагчаар 2009 онд томилогдсон Рио Фердинандын гэмтлийн улмаас ДАШТ-2010 тэмцээнд шигшээ багаа ахлан оролсон.

Клуб[засварлах]

Английн баруун хойд нутаг Мерсисайдын Вистон тосгонд төрж, өсч хүмүүжсэн Жерард тосгоны өсвөрийн багт тоглодог скаут нэгэн байв. Сургуулийн сурагч байх үедээ Манчестер Юнайтедийн өсвөрийн багийн сонгон шалгаруулах сорилд орохоор бүртгүүлж байжээ. 1987 онд Ливерпүүлийн өсвөрийн багт 1997 оны арваннэгдүгээр сарын 5-нд мэргэжлийн гарааны гэрээгээ байгуулах хүртлээ тоглосон түүхтэй. Анхны гараа нь 1998 оны арваннэгдүгээр сарын 29-нд Блэкберн Роверс клубтэй тоглоход сүүлийн минутанд баруун жигүүрийн хамгаалалтын байрлалд сэлгээгээр гарч байсан тоглолт байжээ. Арван гурав дахь гарааны тоглолт нь түүний хувьд анхны улирлын тоглолт байсан ба ахлагч Жэйми Реднаппын бэртлийн улмаас өнжих болсон тул орны тоглогчоор тоглолт юм.

Стивен Жерард

1999-00 оны улирлын туршид Реднапптай хослон тоглох болж улмаар Эвертон клубтэй хийсэн дербид Робби Фавлерийг орлож довтолгооны бүсэд Кевин Кэмбэл дээр алдаа гаргаж анхны удаагаа улаан хуудсаар торгуулж дараа улиралд Шэффилд Вэднэсдэй клубийг 4-1 харьцаагаар ялсан тоглолтонд анхны гоолоо оруулсан байдаг байна. Хэдийгээр тоглолтын форм сайжирч байсан ч багийн эмч Ханс-Вилгелм Мюллер-Волфарт биеийн өсөлтийн хурдац хэт их ачаалалтай байгаагаас шалтгаалж асуудал байгааг шүүмжлэн илэрхийлж, Жерардын санаа их зовох болов. Тэр өмнө нь цавины гэмтэлээ анагаахын тулд дөрвөн цуврал мэс засал хийлгэж байсантай холбоотой асуудал байж. 2000-01 оны улиралд Ливерпүүл Лигийн цом, Английн Хөлбөмбөгийн холбооны цом, УЕФА-гийн цом төлөөх тэмцээнд тус тус түрүүлэхэд Жерард арван гоолыг хийсэн байлаа. 2003 онд Сами Хуупиаг явсаны дараа дасгалжуулагч Жерар Улье багийн ахлагчаар томилж багийн гол ачааг үүрэх боллоо. Гэвч 2003-04 оны улиралд Жерард Челси рүү шилжих талаархи яриа дэгдэж эхэлсэн тэр үед багийг дасгалжуулахаар ирсэн Испани мэргэжилтэн Рафа Бэнитиз 20 сая паундаар гэрээг шинэчлэн байгуулж Ливерпүүлд үлдээж чадсан юм.

Жерард цохилт гүйцэтгэж байгаа нь

2004-05 оны улиралд лигийн ээлжит Манчестер Юнайтедтай хийсэн тоглолтын үеэр бэртэл авч есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл хугацаанд тоглолтуудад оролцсонгүй. Бэртлээс эргэн ирсэний дараахан Аваргуудын лигийн хэсгийн Олимпиакос клубтэй хийсэн тоглолтонд төгсгөлийн минутанд гоолдож хасагдах шатны тоглолтонд шалгарч үлдэв. Тэр Ливерпүүлд амин чухал шийдвэрлэх гоолыг тоглолт болгонд оруулдаг хэдий ч 2005 оны хоёрдугаар сарын 27-нд Лигийн цомын аваргын төлөөх Челситэй хийсэн тоглолтонд авто гоол хийж 3-2 харьцаагаар багаа ялагдалд хүргэсэн удаа бий. 2005 оны Аваргуудын лигийн аваргын төлөөх Милантай хийсэн тоглолтын хоёрдугаар хагасын 54-60 дахь минутын 6 минутын дотор Жерардын гайхамшигийг бүтээсэн нь мартагдашгүй түүхэн агшин юм. Жерард 54 дэх минутанд багийн анхны гоолыг оруулж тоглолтын тооны харьцааг 3-1 болгож хожигдолтой эвлэрсэн багийн тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээ илт сэргээж, улмаар энэ эрчээрээ тоглосоор 3-3 харьцаагаар өндөрлөж Ливерпүүл финалтаар цомын эзэн болж, багийн ахлагч УЕФА-гийн Оны шилдэг клубын тоглогчийн шагналын эзэн болсон түүхтэй.

2006-07 улирлын тоглолтын үеэр

2005-06 оны улиралд 53 тоглолтонд оролцож 23 гоол хийж Ливерпүүлд Жон Барнесаас хойшхи Английн Хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг тоглогчоор шалгарсан юм. 2008 оны дөрөвдүгээр сарын 13-нд Премьер лигийн 300 дахь тоглолтоо хийж Блэкберн Роверсийн хаалганд нээлтийн гоолыг хийсэн байна.

Ливерпүүлийн ахлагч Стивен Жерард.

Европын клубын тэмцээний 100 дахь гараа нь Ливерпүүл 4-0 харьцаагаар Испанийн эзэн хааны Реал Мадрид клубийг буулган авсан тоглолт юм.

Олон улсын гараа[засварлах]

2000 оны тавдугаар сарын 31-нд Украйны шигшээ багтай хийсэн тоглолт түүний олон улсын анхны гараа байв. Евро-2000 тэмцээнд оролцох Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаж тоглосон нь тэр байлаа. 2001 оны есдүгээр сарын 1-нд 2002 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтын Германы шигшээ багийг 5-1 харьцаагаар бут ниргэсэн түүхэн тоглолтонд 25 метрийн зайнаас хаалттай цохилтоос оруулсан гоол нь шигшээ багтаа оруулсан анхны гоол байсан ажээ. Евро-2004 тэмцээний хэсгийн Швейцарийн шигшээ багтай хийсэн тоглолтонд Жерард гоолдож амжсан ба Английн шигшээ дөрөвний нэг шигшээд Португалд харамсалтай байдлаар хожигдож нутаг буцаж байсан нь бий. 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгийн Тринадад Тобаго, Шведийн шигшээтэй хийсэн тоглолтонд нэг нэг гоол оруулсан хэдий ч дөрөвний нэг шигшээд Португалийн шигшээтэй нэмэлт цагт хайнцаж финалт цохиход Рикардогийн хаалганд торгуулийн цохилт хийж алдаж нэг ёсондоо багийн анд Фрэнк Лампардын хамт багаа мулталсан түүхтэй. Тус тэмцээнд Жерард Английн шигшээн хувьд гоолын тоогоор тэргүүлэгч болсон. Жерард Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дэд ахлагч, багийн түлхүүр тоглогчийн нэг юм. Дэвид Бекхэм, Жон Терри, Рио Фердинанд, Фрэнк Лампард, Эшли Коул нарын нэг үеийн нөхөдтэйгээ шигшээ багт тоглодог. Жерардын шигшээ багийн 79 дахь тоглолт 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багтай хийсэн тоглолт байлаа. Уг тоглолтонд тэр багийн цорын ганц гоолыг оруулав. Энэ удаагийн тэмцээнд Английн шигшээ багийн 23 тоглогчийг ахлан тоглосон бөгөөд бүхий л тоглолтонд өөрийн үүргийг сайн биелүүлж оролцсон билээ.

Олон улсын гарааны явцад оруулсан гоолын үзүүлэлт[засварлах]

# Хэзээ Хаана Өрсөлдөгч Оноо Үр дүн Тэмцээн
1 2001-09-1 Олимпик Штадиум, Герман  Герман 2–1 5–1 ДАШТ-2002 сонгон шалгаруулалт
2 2002-10-16 Гэгээн Мэригийн цэнгэлдэх, Англи  Македон 2–2 2–2 Евро-2004 тэмцээний сонгон шалгаруулалт
3 2003-6-3 Валкер цэнгэлдэх  Серби ба Монтенегро 1–0 2–1 Нөхөрсөг тоглолт
4 2004-6-17 Эститидо Цидэдэ дэ Коимбра, Португал  Швейцари 3–0 3–0 УЕФА Евро-2004
5 2004-09-4 Эрнст-Хэпл-Штадион, Австри  Австри 2–0 2–2 ДАШТ-2006 тэмцээний сонгон шалгаруулалт
6 2005-03-30 Гэгээн Жеймсийн Парк, Англи  Азербайжан 1–0 2–0 ДАШТ-2006 тэмцээний сонгон шалгаруулалт
7 2006-5-30 Олд Траффорд, Англи  Унгар 1–0 3–1 Нөхөрсөг тоглолт
8 2006-06-15 Фрэкштадион, Герман  Тринидад ба Тобаго 2–0 2–0 ДАШТ-2006
9 2006-06-20 РэйнЭнергие Штадион, Герман  Швед 2–1 2–2 ДАШТ-2006
10 2006-09-2 Олд Траффорд, Англи  Андорра 2–0 5–0 Евро-2008 тэмцээний сонгон шалгаруулалт
11 2007-3-28 Олимпик цэнгэлдэх, Испани  Андорра 1–0 3–0 Евро-2008 сонгон шалгаруулалт
12 2–0
13 2008-05-28 Вэмблийн цэнгэлдэх, Англи  Америк 2–0 2–0 Нөхөрсөг тоглолт
14 2008-10-15 Динамо цэнгэлдэх, Беларус  Беларусь 1–0 3–1 ДАШТ-2010 тэмцээний сонгон шалгаруулалт
15 2009 - 09 - 09 Вэмблийн цэнгэлдэх, Англи  Хорват 2–0 5–1 ДАШТ-2010 тэмцээний сонгон шалгаруулалт
16 4–0
17 2010-06-12 Роял Бафокенг цэнгэлдэх, Өмнөд Африк  Америк 1–0 1–1 ДАШТ

Хувийн амьдрал[засварлах]

Жерард эхнэр загвар өмсөгч, загварын сэтгүүлийн сэтгүүлч Алекс Куррантайгаа 2007 онд Букгингэмшир дэх Кливеден шилтгээнд хуримласан ажээ. Жерардын ах Пол Жерард нь Эвортон клубт хаалгачаар тоглодог байсан ба үеэл Энтони нь Английн Кардиф Сити клубт тоглодог. Стивен, Алекс хоёр Лилли-Элла(2004 оны хоёрдугаар сарын 23) болон Лекси(2006 оны тавдугаар сарын 9) гэх хоёр охинтой. 2006 онд Жерард Жерард: Миний намтар нэртэй номоо бичиж, хэвлүүлсэн бөгөөд оны шилдэг спортын номоор шалгарч Английн Бүүк Авардс шагнал хүртсэн. 2007 онд Жерард машинаа барьж яваад арван настай дугуйчин хүүг мөргөж осол гаргажээ. Азаар Жерард бага хурдтай явж байсан нь хэргийг хүндрэхээс аварсан юм. 2007 оны арванхоёрдугаар сарын 27-нд Английн хатан хаан Элизабетаас Английн Эзэнт гүрний одонгоор шагнуулсан.

Үзүүлэлт[засварлах]

Улирал Лиг Цом Лигийн цом Тив Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
1998–99 12 0 0 0 0 0 1 0 13 0
1999–2000 29 1 2 0 0 0 0 0 31 1
2000–01|2000–01 33 7 4 1 4 0 9 2 50 10
2001–02 28 3 2 0 0 0 15 1 45 4
2002–03 34 5 2 0 6 2 11 0 54 7
2003–04 34 4 3 0 2 0 8 2 47 6
2004–05 30 7 0 0 3 2 10 4 43 13
2005–06 32 10 6 4 1 1 12 7 53 23
2006–07 36 7 1 0 1 1 12 3 51 11
2007–08 34 11 3 3 2 1 13 6 52 21
2008–09 31 16 3 1 0 0 10 7 44 24
[[2009–10 оны Премьер лиг|2009–10 33 9 2 1 1 0 13 2 46 12
2010–11 1 0 0 0 0 0 1 1 2 1
Нийт 367 80 28 10 20 7 115 35 534 133

Шагнал[засварлах]

Ливерпүүл[засварлах]

Аварга (10)

Хоёрдугаар байр (6)

  • Премьер лиг (2): 2001–02, 2008–09
  • Лигийн цом (1): 2004–05
  • Коммунити Шиэлд (1): 2002–03
  • Аваргуудын лиг (1): 2006–07
  • ФИФА-гийн Клубуудын ДАШТ(1): 2005

Хувийн[засварлах]

  • FWA-гийн Оны шилдэг хөлбөмбөгчин: 2008–09
  • Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг тоглогч: 2005–06
  • Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг залуу тоглогч: 2000–01
  • Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны хамгийн олон фэнтэй тоглогч: 2000–01, 2008–09
  • Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг баг: 2003–04, 2004–05, 2005–06, 2006–07, 2007–08, 2008–09
  • Примиер лигийн Сарын онцлох тоглогч: 2001 оны гурав, 2003 оны гурав, 2004 оны арванхоёрдугаар, 2006 оны дөрөвдүгээр, 2009 оны гуравдугаар сар
  • УЕФА-гийн Оны шилдэг клубийн тоглогч: 2004–05
  • Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтын Онцлох тоглогч: 2004–05
  • ФЕФА-гийн Оны шилдэг баг: 2005, 2006, 2007
  • FIFPro World XI|: 2007, 2008, 2009
  • 2006 оны Английн Хөлбөмбөгийн холбооны Цомын финалын тоглолтын Онцлох тоглогч: 2005–06
  • Улирлын Шилдэг гоол: 2005–06
  • Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн Оны шилдэг тоглогч : 2007
УЕФА-гийн Оны шилдэг тоглогч[засварлах]
  • 2001 – 25-рт
  • 2005 – 3-рт
  • 2006 (Шилдэг 50)
  • 2007 – 13-рт
  • 2008 – 10-рт
  • 2009 – 10-рт[1]
ФИФА-гйин Оны шилдэг тоглогч[засварлах]
  • 2001 – 28-рт
  • 2005 – 7-рт
  • 2006 – 12-рт
  • 2007 – 6-рт
  • 2008 – 6-рт
  • 2009 – 8-рт[2]

Бусад[засварлах]

  • Английн Эзэнт гүрний одон (MBE): 2007
  • Ливерпүүл хотын Жон Мурийн нэрэнмжит их сургуулийн хүндэт гишүүн : 2008
  • БиБиСи телевизийн Оны шилдэг спортын алдартан: 2005

Холбоос[засварлах]

Эшлэл[засварлах]