Жон Жорж Терри (англ. John George Terry, 1980 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин юм. Терри Премьер лигийн Челси багийн төвийн арын бүсийн хамгаалагч болон ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн Терри Английн шигшээ багийг 2006 оны наймдугаар сараас 2010 оны хоёрдугаар сарыг хүртэл ахлан тоглож байсан билээ. Түүнийг Жей Ти, Төмөр хүн[2][3] гэх мэтчилэнгээр хочлох нь бий.
Терри УЕФА Аваргуудын Лигийн тэмцээний 2004-05[4], 2007-08 оны улирлуудад оролцохдоо "шилдэг хамгаалагчаар" нэрлэгдэж, 2005 оны Английн хөлбөмбөгийн холбооны дэргэдэх «Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос» олгодог "Оны шилдэг тоглогчийн" шагналыг хүртэж[5], World XI буюу «Дэлхийн шилдэг багийн» бүрэлдэхүүнд 2005-аас 2008 оныг хүртэл дөрвөн улирал дараалан нэрлэгдэж байсан хөлбөмбөгийн ногоон талбайн хамгаалалтын байрлалын шилдэг тоглогч юм.[6][7][8][9] Түүний тоглолтын үр дүнг үнэлэн мэргэжлийн болон сонирхогчдын байгууллагаас энэ мэтчилэн зогсохгүй. 2006 оны ДАШТ-д бүх оддын багийн бүрэлдэхүүнд шигшээ багаас ганцаараа нэрлэгдэж байв.[10]
Челси багийн ахлагчаар томилогдсон даруйдаа 2007 оны Английн цомын тэмцээнд Манчестер Юнайтед багийн эсрэг шинээр ашиглалтанд орсон Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд хожлын цор ганц гоолыг оруулсан бол уг цэнгэлдэхдээ шигшээ багийнхаа анхны гоолыг Бразилын шигшээ багийн эсрэг толгойгоороо мөргөн оруулсан гэх онцлог түүхийн хуудсуудыг анхлан нээсэн билээ.[11] Хэдий дээрхийн адил олон амжилтын эзэн болж байсан ч Челсигийхээ 2007-08 оны улиралд хүртэж болох байсан гурван цомыг алдахад буруутан нэрийг зүүж байсан үе бий. Үүнд Лигийн цомын шигшээ тоглолтонд Тоттенхэм Хотспур багт ялагдсан болон Премьер лиг, УЕФА Аваргуудын Лигийн түрүү авах үгүйгээ шийдвэх тоглолтонд Манчестер Юнайтед багийн эсрэг торгуулийн цохилтууд алдсантай холбон үздэг.[12] Үүнийг ч батлах мэт багийн анд Фрэнк Лампард нь Терриг "хүний хүн" гэж тодорхойлоод авсан нь бий.[13]
Челси дэх анхны гараа[засварлах]
Терри Челси багтаа 1998 оны аравдугаар сарын 28-нд Лигийн цомын Астон Вилла багтай тоглосон тоглолтонд сэлгээгээр орж ирэн анхы гараагаа хийж байв. Харин Английн цом гуравдугаар тойргийн Олдхэм Атлетик багийг 2-0 харьцаагаар хожсон тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гарч тоглож байв.
Терри Челси багийн бүрэлдэхүүнд, 2007 он.
Жон Терри
Сандерлэнд багийн эсрэг тоглохоор биеэ халааж буй нь, 2008 оны арваннэгдүгээр сар.
Шигшээ багийн замнал[засварлах]
Терри (баруунаас гурав дахь нь)
Испанийн шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд тоглож буй,
2009 он.
Гэр бүл болон хувийн амьдрал[засварлах]
Жон Терри маскот багачуулын хамт.
Терригийн эцэг эх Тед, Суи гэх хүмүүс байх ба ах Пол (1979 онд төрсөн) нь хөлбөмбөгчин юм. Терри хэдий Челси багтаа олон жил тоглосоор бүр «нэг багийн хүн» гэж нэрлэгдэхээр болсон ч бага ахуйдаа Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч байжээ.[14]
Тэрээр одоо Английн өмнөд зүгийн Суррей тойргийн Оксшотте хэмээх багахан хотод эхнэр Тони[15] болон ихэр хүүхдүүд нь болох хүү Жоржи Жон, охин Саммер Роуз нарынхаа хамтаар амьдардаг.[16] Хүүхдүүд нь мэндлээд хоёр долоо хонож байх үед буюу 2006 оны тавдугаар сарын 18-нд Терри Унгарын шигшээ багийн хаалганд гоол оруулж, "гоолын баяраа" хүүхэд бүүвэйлж буйгаар илэрхийлж байв. Терри 2007 оны зургаадугаар сарын 15-нд хуримаа хийсэн юм.[17]
- 2011 оны нэгдүгээр сарны 8-ны байдлаар.[18]
[19]
| Английн шигшээ баг |
| Огноо |
Гараа |
Гоол |
| 2003 |
6 |
0 |
| 2004 |
9 |
0 |
| 2005 |
6 |
0 |
| 2006 |
14 |
2 |
| 2007 |
7 |
1 |
| 2008 |
6 |
2 |
| 2009 |
10 |
1 |
| 2010 |
|
|
| Бүгд |
58 |
6 |
- УЕФА Аваргуудын Лиг
- Премьер лиг
- Английн цом
- Лигийн цом
- АХХ-ны Коммунити Шиелд
- Түрүү: 2005, 2009
- Аман хүзүү: 2006, 2010
- Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг тоглогч: 2004–05
- Дэлхийн аваргын тэмцээний шилдэг бүрэлдэхүүн: 2006,
- FIFPro World XI: 2005, 2006, 2007, 2008, 2009
- УЕФА-гийн Клубийн Шилдэг хамгаалагч: 2005, 2008, 2009[20]
- УЕФА-гийн Оны шилдэг баг: 2005, 2007, 2008, 2009
- Челси багийн Оны шилдэг тоглогч: 2001, 2006
- ↑ Chelsea FC profile. Chelsea FC (16 July 2008). 16 July 2008-д хандсан.
- ↑ John Terry is proof that boys do cry. 2010-01-09-д хандсан.
- ↑ Звездные футболисты и их прозвища. 2010-01-09-д хандсан.
- ↑ Best Defender 2005. uefa.com. 15 October 2006-д хандсан.
- ↑ "Terry claims player of year award", London: BBC, 24 April 2005. 15 October 2005-нд авсан.
- ↑ Lamps and Terry honoured. thefa.com. 15 October 2006-д хандсан. Загвар:Dead link
- ↑ "Ronaldinho regains FifPro crown", London: BBC, 6 November 2006. 16 December 2006-нд авсан.
- ↑ "Kaka wins world players' accolade", London: BBC, 5 October 2007. 7 October 2007-нд авсан.
- ↑ "Ronaldo wins world players' award", London: BBC, 27 October 2008. 27 October 2008-нд авсан.
- ↑ "Terry makes Fifa World Cup squad", London: BBC, 7 July 2006. 10 September 2006-нд авсан.
- ↑ England come home. TheFA.com. 4 October 2007-д хандсан.
- ↑ "Terry 'haunted' by penalty miss", London: BBC, 25 May 2008. 25 May 2008-нд авсан.
- ↑ Fifield, Dominic. "Terry was a stand-in for key penalty miss", The Guardian, 22 May 2008. 22 May 2008-нд авсан.
- ↑ Simon Garfield. "The man for all seasons", Guardian, 10 August 2006. 14 June 2010-нд авсан.
- ↑ John Terry: Notes on a scandal. Kickette.com (5 February 2010). 14 June 2010-д хандсан.
- ↑ Births England and Wales 1984–2006. Findmypast.com. 14 June 2010-д хандсан.
- ↑ "John Terry kicks-off wedding WAGathon", the Daily Mail, 16 June 2007. 14 June 2010-нд авсан.
- ↑ "Player Profile – John Terry", ChelseaFC.com, 17 November 2008. 18 November 2008-нд авсан.
- ↑ Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багууд
- ↑ Champions League group stage draw – live. Goal.com (27 August 2009). 14 June 2010-д хандсан.
Загвар:Английн шигшээ багийн 2004 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцсон бүрэлдэхүүн
| Persondata |
| НЭР |
Terry, John George |
| АЛДАРШСАН НЭР |
Terry, John |
| ТОВЧХОН |
footballer |
| ТӨРСӨН ОГНОО |
1980-12-7 |
| ТӨРСӨН ГАЗАР |
Barking, London, England |
| НАС НӨГЧСӨН ОГНОО |
|
| НАС НӨГЧСӨН ГАЗАР |
|
Загвар:DmyЗагвар:EngvarB