Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Унгар
Хоч Шидэт Мажарууд (1950-д онд)
Холбоо Унгарын Хөлбөмбөгийн Холбоо
Тивийн холбоо УЕФА (Европ)
Ерөнхий дасгалжуулагч Эгервари Сандор
Ахлагч Гера Золтан
Хамгийн олон тоглосон Бозик Жозеф (101)
Хамгийн олон гоол оруулсан Пушкаш Ференц (84)
Цэнгэлдэх хүрээлэн Пушкаш Ференц цэнгэлдэх хүрээлэн
ФИФА-гийн код HUN
ФИФА-гийн чансаа 52
Оргил чансаа 36 (1992 оны 12 сар, 2011 оны 3 сар)
Доод чансаа 87 (1996 оны 7 сар)
Эло чансаа 55
Оргил Эло чансаа 1 (1953–57, 1958, 1964, 1965)
Доод Эло чансаа 80 (2003 оны 11 сар)
Өөрийн талбай дээрх өмсгөлийн өнгө
Айлын талбай дээрх өмсгөлийн өнгө
Анхны тоглолт
 Австри 5–0 Унгар Унгар
(Австри, Вена 1902 оны 10 сарын 12)
Хамгийн том ялалт
 Оросын эзэнт улс 0–12 Унгар Унгар
(Орос, Москва; 1912 оны 7 сарын 14)
Унгар Унгар 13–1 Франц 
(Унгар, Будапешт; 1927 оны 6 сарын 12)
Унгар Унгар 12–0 Албани 
(Унгар, Будапешт; 1950 оны 9 сарын 24)
Хамгийн том ялагдал
Унгар Унгар 0–7 Англи 
(Унгар, Будапешт; 1908 оны 6 сарын 10)
Англи Англи сонирхогчдын ШБ 7–0 Унгар Унгар
(Швед, Солна; 1912 оны 6 сарын 30)[1]
 Герман 7–0 Унгар Унгар
(Герман, Кёльн; 1941 оны 4 сарын 6)
ДАШТ
Оролцсон тоо 9 (Анх оролцсон: 1934)
Шилдэг амжилт Дэд аварга, 1938, 1954
Европын АШТ
Оролцсон тоо 2 (Анх оролцсон: 1964)
Шилдэг амжилт Гуравдугаар байр, 1964
Олимпийн медаль
Эрэгтэй Хөлбөмбөг
Алт Хельсинки 1952 Баг
Хүрэл Ром 1960 Баг
Алт Токио 1964 Баг
Алт Мехико 1968 Баг
Мөнгө Мюнхен 1972 Баг

Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Унгар улсыг төлөөлөн хөлбөмбөгийн олон улсын тэмцээнүүдэд оролцдог бөгөөд Унгарын Хөлбөмбөгийн Холбоо хамаардаг.

Олимпийн гурван удаагийн аварга, 1938, 1954 оны дэлхийн дэд аварга, 1964 оны Европын АШТ-ий хүрэл медальтай, гайхамшигтай түүхтэй баг бол Унгарын шигшээ баг билээ. Унгарчууд 1950-д онд нийтлэг хөлбөмбөгийн тактикийн үндсийг хөлбөмбөгийн спортод нэвтрүүлж, 20-р зууны шилдэг мэргэн бууч Пушкаш Ференцийг[2][3][4] бүрэлдэхүүндээ багтаасан Алтан Баг дэлхийн тавцанд ноёлж байлаа. ФИФА Пушкашийн дурсгалд зориулж хамгийн сүүлд бий болгосон шагналаа түүний нэрээр нэрлэжээ[5]. Тэр үед Унгарын шигшээ багийн Эло чансаа түүхэнд хамгийн өндөр буюу 2166-д хүрч байсан бөгөөд 31 тоглолт дараалан ялагдаагүй амжилт нь хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон дараалсан ялагдаагүй цувралуудын нэг юм. Тэрхүү ялагдаагүй цуврал нь 4 жил гаруй үргэлжилсэн бөгөөд зууны тоглолт гэгддэг Английн шигшээ багтай хийсэн тоглолт түүнд нь багтдаг.

Алтан үеэс хойш Унгарын шигшээ баг тун сул тоглолт үзүүлэх болсон ч сүүлийн үед бүх талаараа шинэчлэгдэж буй. 2008 онд Унгарын Хүүхдийн Хөлбөмбөгийн Холбоо байгуулагдаж, залуу үеэ өсгөх талаар ихэд анхаарах болсны үр дүн гарч эхэлж байгаа. Тэд 2010 онд түүхэндээ анх удаа нутагтаа томоохон тэмцээнийг хүлээн авсан бөгөөд 2010 оны футзалын Европын аварга шалгаруулах тэмцээн Будапешт, Дебрецен хотуудад зохиогджээ. Мөн шигшээ баг нь ч гэсэн 2004 оны Европын аварга Грекийг 3–2[6], 2006 оны дэлхийн аварга Италийг 3–1[7] харьцаагаар ялж гайхалтай амжилтуудыг үзүүлж байна. Тэд 1986 оноос хойш том тэмцээнд шалгаран оролцоогүй боловч 2008 онд 19 хүртэлх насны шигшээ баг нь Европын АШТ-ий хагас шигшээд шалгарснаас гадна 20 хүртэлх насны шигшээ баг нь 2009 оны дэлхийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, тус улсын шигшээ багийн ирээдүйд амжилт олох найдвар харагдаж байгаа юм.

Агуулга

[засварлах] Тэмцээнүүдийн түүх

[засварлах] Дэлхийн АШТ

Он Шат Байр ТТ Х Т* Хд ОГ АГ
Уругвай 1930 Оролцоогүй
Итали 1934 Шөвгийн 8 6 2 1 0 1 5 4
Франц 1938 Дэд аварга 2 4 3 0 1 15 5
Бразил 1950 Оролцоогүй
Швейцари 1954 Дэд аварга 2 5 4 0 1 27 10
Швед 1958 1-р шат 10 4 1 1 2 7 5
Чили 1962 Шөвгийн 8 5 4 2 1 1 8 3
Англи 1966 Шөвгийн 8 6 4 2 0 2 8 7
Мексик 1970 Шалгараагүй
Герман 1974 Шалгараагүй
Аргентин 1978 1-р шат 15 3 0 0 3 3 8
Испани 1982 1-р шат 14 3 1 1 1 12 6
Мексик 1986 1-р шат 18 3 1 0 2 2 9
Итали 1990 Шалгараагүй
Америкийн Нэгдсэн Улс 1994 Шалгараагүй
Франц 1998 Шалгараагүй
Өмнөд СолонгосЯпон 2002 Шалгараагүй
Герман 2006 Шалгараагүй
Өмнөд Африк 2010 Шалгараагүй
Бразил 2014
Нийт 9/19 2 удаагийн дэд аварга 32 15 3 14 87 57

[засварлах] Европын АШТ

Он Шат ТТ Х Т Хд ОГ АГ
Франц 1960 Оролцоогүй - - - - - -
Испани 1964 Гуравдугаар байр 2 1 0 1 4 3
Итали 1968 Шалгараагүй - - - - - -
Бельги 1972 Дөрөвдүгээр байр 2 0 0 2 1 3
Югослав 1976 Шалгараагүй - - - - - -
Итали 1980 Шалгараагүй - - - - - -
Франц 1984 Шалгараагүй - - - - - -
Герман 1988 Шалгараагүй - - - - - -
Швед 1992 Шалгараагүй - - - - - -
Англи 1996 Шалгараагүй - - - - - -
БельгиНидерланд 2000 Шалгараагүй - - - - - -
Португал 2004 Шалгараагүй - - - - - -
АвстриШвейцари 2008 Шалгараагүй - - - - - -
ПольшУкрайн 2012
Франц 2016
Нийт 2/13 4 1 0 3 5 6

[засварлах] Эшлэл

  1. Энэхүү тоглолт нь Английн Хөлбөмбөгийн Холбооны олон улсын тоглолтод ордоггүй бөгөөд Английн багийн албан ёсны статистикт тооцогддоггүй
  2. FIFA President: FIFA to help the Galloping Major. FIFA (2005-10-12). the original on 2006-10-07-с архивлагдсан. 2006-11-17-д хандсан.
  3. Coronel Puskas, el zurdo de oro (Spanish). AS (2006-11-17). 2006-11-17-д хандсан.
  4. Mackay, Duncan. "Lineker tees up another nice little earner", London: Guardian Unlimited, 2005-10-13. 2006-11-17-нд авсан. 
  5. Blatter unveils FIFA Puskas Award
  6. Hungary 3-2 Greece: Euro champions stunned
  7. Hungary 3-1 Italy: World Champions stunned

[засварлах] Гадны холбоос

Commons
Commons: Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр