Монтенегрогийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
| Хоч | Hrabri Sokolovi ("Зоригт шонхорууд") |
||
|---|---|---|---|
| Холбоо | Монтенегрогийн Хөлбөмбөгийн Холбоо | ||
| Тивийн холбоо | УЕФА (Европ) | ||
| Ерөнхий дасгалжуулагч | |||
| Ахлагч | Мирко Вучинич | ||
| Хамгийн олон тоглосон | Вукашин Полексич (22) | ||
| Хамгийн олон гоол оруулсан | Мирко Вучинич (9) | ||
| Цэнгэлдэх хүрээлэн | Подгорица хотын цэнгэлдэх хүрээлэн, Подгорица | ||
| ФИФА-гийн код | MNE | ||
| ФИФА-гийн чансаа | 72 | ||
| Оргил чансаа | 64 (2010 оны 5 сар) | ||
| Доод чансаа | 199 (2007 оны 6 сар) | ||
| Эло чансаа | 57 | ||
|
|||
| Анхны тоглолт | |||
(Подгорица, Монтенегро; 2007 оны 3 сарын 24) |
|||
| Хамгийн том ялалт | |||
(Подгорица, Монтенегро; 2008 оны 5 сарын 27) |
|||
| Хамгийн том ялагдал | |||
(Бухарест, Румын; 2008 оны 5 сарын 31) |
|||
| ДАШТ | |||
| Оролцсон тоо | 0 | ||
| Европын АШТ | |||
| Оролцсон тоо | 0 | ||
Монтенегрогийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Серби хэл: Фудбалска репрезентација Црне Горе) нь олон улсын хөлбөмбөгийн тэмцээн уралдаануудад Монтенегро улсыг төлөөлдөг баг юм. Тус улсын хөлбөмбөгийн холбоо хариуцдаг.
Тэд 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа бий болсон, дэлхийн тавцан дахь шинэ баг билээ. Тус тэмцээнд Серби, Монтенегро улсууд нэгдсэн баг оролцуулж, эхний шатны хамгийн сүүлчийн тоглолтоо 6 сарын 21-нд хийсэн бөгөөд хэсгээсээ шалгарч чадаагүй.
Монтенегро улс дангаараа оролцсон анхны том тэмцээн нь 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт байсан бөгөөд тэд ФИФА-д элсч амжаагүй байсан тул 2008 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй. Анхныхаа тэмцээний урьдчилсан шалгаруулалтад тэд Европын 8-р хэсэгт Итали, Болгар, Ирланд, Кипр, Гүржийн багуудтай нэг хэсэгт багтан өрсөлдсөн ч ДАШТ-д оролцох эрх авч чадаагүй.
|
|||||