Гарет Бэрри

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гарет Барри
Gareth Barry Aston Villa-FH 067.jpg
Барри Астон Виллад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Гарет Барри[1]
Төрсөн огноо 1981 оны 2 сарын 23 (1981-02-23) (33 настай)
Төрсөн газар Хастингс[3]
Өндөр 1.83 м[2]
Байрлал Хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Эвертон
(Манчестер Ситигээс зээлээр)
Дугаар 18
Өсвөрийн баг
1995–1997 Брайтон энд Хоув Альбион
1997–1998 Астон Вилла
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1998–2009 Астон Вилла 365 (41)
2009– Манчестер Сити 132 (6)
2013–2014 Эвертон (зээл) 32 (3)
Шигшээ баг
2000–2012 Англи 53 (3)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2012 оны 6 сарын 12

Гарет Бэрри (англ. Gareth Barry, 1981 оны хоёрдугаар сарын 23-нд төрсөн) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Сити багаас Эвертон багт зээлээр тоглож байгаа.

Бэрри «Брайтон энд Хоув Альбион» багаас Астон Вилла баг руу шилжин 12 жил тоглохдоо багийн ахлагчийн үүргийг хашиж явсан агаад багийнхаа бүх цагийн гарааны тоглогчдын жагсаалтын долоодугаарт эрэмблэгдсэн тоглогч болжээ. Тэр 2009 оны зургаадугаар сард Манчестер Сити багт хүчин зүтгэх болсон.

Түүнчлэн Бэрри Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2000 оноос эхлэн тоглож байгаа бөгөөд 2010 онд Египетийн шигшээ багтай хийх тоглолтонд багаа ахлан оролцохоор болжээ.

Замнал[засварлах]

Астон Вилла[засварлах]

Бэрри Гастингс хотод мэндэлжээ. Тэр Уильям Паркерийн спортын коллежийг суралцаж төгссөн байна. Английн 18-аас доошхи насныхны шигшээ багийн ахлагч асан Бэрри, дотны найз, хагас хамгаалагч Майкл Стэндин нарыг 1997 онд Астон Вилла багт 2.5 сая фунт стерлингээр эгнээндээ элсүүлсэн байна. Виллагийн анхны гараа нь 1998 оны тавдугаар сарын 2-нд Шеффилд Уэнсдэй багтай хийсэн тоглолт байсан бөгөөд төвийн хамгаалагчийн байрлалд зүүн жигүүрээр багийн анд Гарет Саутгейт, Уго Эхиогу нартай хослодог болов. Барри ашигтай байрлалыг сонгон тоглох чадвар өндөртэй тоглогч болсон тул багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэх болсон ажээ. Удалгүй төвийн арын бүс болон зүүн жигүүрийн байрлалаа сэлгэн зүүн жигүүр болон төвийн хагас хамгаалагчийн байрлалд тогтмол тоглох болов.

2005 оны дөрөвдүгээр сард Бэрри Ньюкасл Юнайтед багтай хийсэн тоглолтын үеэр өрсөлдөгч багийн Ли Боуер, Кирон Дайер нарын тоглогчидтой маргалдсанаас болж зодооны хэрэгт холбогдсон юм.[4]

2007 оны аравдугаар сарын 28-нд Болтон Уондерерс багтай хийсэн тоглолт нь Премер лигийн 300 дахь нь байсан бөгөөд энэ үед тэрээр 26 нас 247 өдөртэй байсан ажээ. Уг үзүүлэлтээрээ Бэрри олон тоглолтонд оролцсон залуу тоглогчдын жагсаалтад Фрэнк Лампардын өмнө бичигдсэн.[5] 2008 оны дөрөвдүгээр сар гэхэд Бэрригийн Астон Вилла дахь гарааны тоо 400 дөхөн багийн бүх цагийн хамгийн олон гарааны долоодугаарт бичигдсэн ба улмаар байсан байна.

2008 оны тавдугаар сард Ливерпүүл баг Бэрриг авахаа ярьж байсан хэдий ч эцсий бүлэгт Стив Финнаныг Ливерпүүл авсанаар асуудал намжсан юм.[6][7][8] Энэ үедээ Барри ахлагчийн үүргээс чөлөөлөгдсөн бөгөөд үргэлжлүүлэн тоглосоор 2008 оны есдүгээр сарын 18-нд 400 дахь, 2009 оны нэгдүгээр сард 441 дэх гараагаа тус тус хийсэн байх юм. 441 дэх гараагаа хийх үед Мартин Лаурсений гэмтлээс шалтгаалан багийн ахлагчаар эргэн томилогдсон түүхтэй.

Манчестер Сити[засварлах]

2009 оны зургаадугаар сарын 2-нд Бэрри Манчестер Сити багтай таван жилийн гэрээг 12 сая фунт стерлингээр үзэглэжээ.[9][10] Манчестер Ситигийн бүрэлдэхүүнд 18 дугаарын өмсгөлтэйгөөр[11] анхны гоолоо Селтик багтай тоглохдоо хийсэн бол Премьер лигийн анхны гоолоо 2009 оны есдүгээр сарын 20-нд Манчестер Юнайтед багийн хаалганд оруулсан байдаг байна.

Олон улсын гараа[засварлах]

Бэрри Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд

Бэрри 1998 онд Чехийн шигшээ багтай хийсэн тоглолтонд 21-ээс доошхи насныхны Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан олон улсын гараагаа эхлүүлжээ.

Харин Шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Кевин КиганийАнглийн Эзэнт гүрний одонт нүдэнд өртөн Дэвид Бекхэмтэй хослон тоглуулах болсоныг[12] Евро 2000 тэмцээнд бэлтгэн хүлээж байсан хэдий ч Жейсон Уилкоксийн бэртэл илааршсанаар сэлгээний тоглогчийн хувиар л Евро-2008 тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад оролцож байсан бол есдүгээр сарын 2-нд Францын шигшээ багтай тоглосон тоглолтонд гараанд гарч шигшээ багийнхаа анхны гарааг хийсэн байдаг ажээ.

Шагналууд[засварлах]

Астон Вилла

Английн цом

  • Дэд байр: 2000

Интертото цом

  • Түрүү: 2001

Шилдэг тоглогчийн сунгаа

  • Түрүү: 2006-07

Манчестер Сити

Английн цом

Хувийн амьдрал[засварлах]

Бэрри 2007 оны зун балчир цагаасаа үерхсэн Луизе хэмээх бүсгүйтэйгээ гэрлэсэн. Хүү Оскар, охин Фрея нарын хоёр хүүхэдтэй.

Эшлэл[засварлах]

  1. Hugman, Barry J. (2005). The PFA Premier & Football League Players' Records 1946–2005. Queen Anne Press. ISBN 1-85291-665-6. 
  2. "Player Profile: Gareth Barry", Premier League. 31 July 2012-нд авсан. 
  3. Gareth Barry profile. TheFA.com. 2 March 2014-д хандсан.
  4. Newcastle 0–3 Aston Villa. BBC Sport (2 April 2005). 31 May 2008-д хандсан.
  5. Bolton 1–1 Aston Villa. BBC Sport (28 October 2007). 31 May 2008-д хандсан.
  6. Villa reveal Liverpool Barry bid. BBC Sport (2 May 2008). 2 May 2008-д хандсан.
  7. Villa plan last-ditch Barry talks. BBC Sport (12 May 2008). 12 May 2008-д хандсан.
  8. Liverpool bid for Barry rejected. BBC Sport (12 June 2008). 12 June 2008-д хандсан.
  9. "Man City snap up Barry for £12m", BBC Sport, 2 June 2009. 2 June 2009-нд авсан. 
  10. England ace Barry in £12m City switch. Manchester City FC (2 June 2009). 2 June 2009-д хандсан.
  11. MCFC.co.uk, Tevez comes in at favourite No.32. Manchester City FC, 14 July 2009
  12. Middle man Barry back in business under the new regime Daily Mail, 10 October 2007

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Гарет Бэрри» зургийн цомог


Загвар:2000 оны ЕАШТ-д Английн хөлбөмбөгийн шигшээ