Арсенал
| Arsenal crest |
| Бүтэн нэр |
Арсенал клуб |
| Хоч нэр |
Их буучид |
| Байгуулагдсан |
1886 он |
| Цэнгэлдэх хүрээлэн |
Эмирейтс, Лондон
(Багтаамж: 60,355) |
| Эзэн |
Арсенал Холдинг |
| Дарга |
Питер Хилл-Вуд |
| Менежер |
Арсен Венгер |
| Ахлагч |
Робин ван Перси |
| Лиг |
Премьер лиг |
| 2011–12 |
Премьер лиг, 3-р байр |
| Вэбсайт |
Клубын вэбсайт |
|
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
|
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
|
Гурав дахь хувцас хэрэглэл
|
|
Хөлбөмбөгийн Арсенал клуб (англ. Arsenal Football Club) нь Английн хөлбөмбөгийн клуб бөгөөд Лондон хотын хойд нутгаас гаралтай. Арсенал нь одоо Премьер лигт тоглодог бөгөөд Нэгдүгээр дивиз болон Премьер лигт нийт 13 удаа, АХХ-ны цомд 10 удаа түрүүлсэн Английн тэргүүн зэрэглэлийн клуб юм. Тус клуб Премьер лигт нэг ч хожигдолгүйгээр түрүүлж байсан клубийн нэг.
Арсенал клуб 1886 онд байгуулагдсан бөгөөд Хөлбөмбөгийн Лигт тоглосон өмнөд бүсийн анхны клуб бөгөөд 1930 оноос завсаргүй дөрвөн удаа тэргүүн лигт түрүүлэх үедээ хоёр удаа АХХ-ны цомын эзэн болж байв. 1970-71 оны улиралд лиг болон холбооны цом түрүүлснээрээ хорьдугаар зуун гараад лиг болон цомд давхар түрүүлсэн хоёр дахь клуб болсон ба 1998, 2002 онд онд мөн л дээрх амжилтаа давтсан билээ. 2006 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарсан нь Лондоны клубүүдээс анхны тохиолдол байв.
1949-2002 он хүртэлх Арсеналын эмблэм
Арсенал клуб Лондон хотын зүүн урд хэсэг Вулижэд байрлах "Ройал Арсенал" их бууны үйлдвэрийн "Диал Сквер" хэмээх 1886 онд байгуулагдсан ажилчдын хөлбөмбөгийн багаас эхлэлтэй. 1886 оны арваннэгэн сарын сүүлээр үйлдвэрийн механикч Дэвид Данскин, ажилчин Жек Хюмбле, Ноттингем Форест клубийн тоглогч асан Фрэд Бирдсли болон Моррис Батес нар багийн нэрийг "Ройал Арсенал" болгон албан ёсоор байгуулсан түүхтэй. 1886 оны арванхоёрдугаар сарын 11-ний Истерн Уондерерс багийг 6:0 харьцаагаар хожсон нь тэдний анхны тоглолт байв. 1891 онд мэргэжлийн гараагаа эхлэсэн Ройал Арсенал багийн нэрийг "Вулиж Арсенал" болгон өөрчилж 1893 онд Английн хөлбөмбөгийн лигийн тэмцээнд өмнөд нутгийг төлөөлөн оролцсон ажээ. Арван нэгэн улирлын туршид лигийн хоёрдугаар дивизэд тоглосон клубийнхэн 1904 онд дээд лиг рүүгээ дэвшин гарч иржээ. Гэвч нутгийн дэвжээ хатуудсан тэд 1910 онд 2-р дивизон руу унаж, улмаар дампууралын эрмэгт ороод байсныг Генри Норрис болон Виллиамс Халл нар худалдан авав. 2-р дивизон руу унасан багаа Норрис 1913 онд Хойд Лондонгийн Хайвэрид байх "Арсенал цэнгэлдэх хүрээлэн" руу нүүлгэв. Дараа жил нь нэрнээсээ Вулижийг авснаар одоогийн нэрээ олжээ. 1919 онд 2-р дивизоны 5-рт байранд улиралыг дуусгасан ч Арсенал доод лиг рүү унах ёсгүй өрсөлдөгч Тоттенхэм Хотспур багийг даран дээд лигт орж чадснаар өнөөгийн 2 багийн өш хонзон эхэлсэн гэж үзэх хүмүүс бий.[1]
Херберт Чапманы эрин 1925-1940 [засварлах]
1925 онд Чапманыг Арсенал баг ерөнхий менежерээрээ томилсон байна. Шинэ менежер бэлтгэл сургуулилалтад шинэлэг зүйлсийг оруулж, од тоглогчид болох Алекс Жэймс, Клифф Бастин нарыг багтаа элсүүлж чадснаар 1930-аад оны эхэн үеийн Английн хөлбөмбөгийг Арсенал ноёлох болов. Чапманы удирдлага доор 1929-30 онд Арсенал баг нь үүсэн байгуулагдснаасаа хойш анх удаа АХХ-ны цомыг гардаж, 1930-31 онд анхны лигийн аврага болжээ. Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн нь ойролцоох метроны буудлын нэр "Гиллеспи Роод" байсныг "Арсенал" болгосон нь Чапманы ажил байсан хэмээн үздэг. Лондоны метроны буудлууд хөлбөмбөгийн багийн нэрээр нэрлэгдсэн нь зөвхөн Арсенал юм. Оройн тоглолт хийхийн тулд анх гэрэлтүүлэг хэрэглэсэн ч, Английн хөлбөмбөгийн холбоо 1950-иад оныг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй юм. Лигийн тэмцээнд анх тоглогчдод номер зүүлгэсэн нь Чапман байлаа. Ганц Арсеналд бус Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд томоохон хувь нэмэр оруулсан Чапман 1934 онд уушигны сүрьегээр нас барж, түүний ажлыг Жой Шаав, Жорж Аллисон нар үргэлжлүүлсэн бөгөөд Арсеналыг 3 удаа лигийн аврага (1933-34, 1934-35, 1937-38), 2 удаа Хөлбөмбөгийн Холбооны аврага болгосон юм. Гэвч дэлхийн хоёрдугаар дайн эхлэснээр лиг завсарлажээ.
Дайны дараах давхар цом ба Фэйрс цом 1947-1980 [засварлах]
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Аллисоныг залгамжилсан Том Виттакерийн хамтаар 1947-48, 1952-53 онуудад лигийн цомыг 2 удаа өргөж, 1949-50 онд АХХ-ны цомд түрүүлсэн боловч, баг уруудах замдаа орж 1950-иад онд томоохон цом шагнал авсангүй. 2 удаа лигт аман хүзүүдэж, 1969-70 онд анх удаа Европын тавцанд Хот хоорондын Фэйрс цомд түрүүлэв. Мөн 1970-71 онд Лиг болон АХХ-ны цомд түрүүлэн давхар цом авчээ. Гэвч давхар цом авахад байсан тоглогчид өөр өөрийн замыг хөөн багаас явж, 1970-аад онд цомд хүрэхийн даваан дээрх улирлууд үргэлжилж байлаа. 1972-73 онд Лигт 2-р байр эзэлж, 3 удаа хөлбөмбөгийн холбооны цомд аман хүзүүдэж (1971-72, 1977-78, 1979-80), 1979-80 оны УЕФА-гийн цомтой багуудын цомын тэмцээнд 2-р байрт орж байсан бөгөөд авч чадсан ганц цом нь 1978-79 оны АХХ-ны цом юм. Манчестер Юнайтедтай хийсэн уг тоглолтод, сүүлийн мөчид гоол оруулснаар Арсеналчууд 3-2-оор хожсон байна. Энэ тоглолт нь Арсеналын түүхэн хожлуудын нэгт зүй ёсоор тооцогддог.
Жорж Грэмын эрин 1986-1995 [засварлах]
1986 онд Арсеналын тоглогч асан Жорж Грэм ерөнхий менежер болж клубын 3 дахь Алтан үеийг авчирав. Томилогдоод эхний жил болох 1986-87 онд лигт түрүүлж, 1988-89 онд лигийн аваргын төлөө ширүүн тэмцэж байсан Ливерпүүлийг лигийн сүүлийн тоглолтод тэдний стадион болох Энфилдэд нь нэмэлт цагт хожин шуугиантайгаар аваргалав. Энэ тоглолт нь Арсеналын хамгийн алдартай тоглолтуудын нэг юм. 1990-91 онд ганц хожигдолтойгоор лигт аваргалж, 1993 онд АХХ-ны цом, Лигийн цомд даблдаж, 1994 онд УЕФА-гийн цомтой багуудын цомд тус тус түрүүлэв. Гэвч тоглогч авахдаа зуучлагч Рьюн Хаажаас хахууль авсан нь илэрч, 1995 онд багийн удирдлага халжээ. Дараагийн ерөнхий менежерээр Брюс Риох томилогдсон ч ганц улирал дуусгаад багаас явав.
Aрсен Венгерийн эрин 1996-өнөөг хүртэл [засварлах]
1990-ээд оны дундаас 2000 оны багийн өндөр амжилт нь 1996 онд ерөнхий менежерээр томилогдсон Арсен Венгертэй шууд холбоотой. Венгер шинэлэг тактик, бэлтгэлийн арга барил оруулахын зэрэгцээ Англи хүнд байхгүй зүйлийг гадаад тоглогчдоор нөхжээ. Хоолны дэглэм, архи уухыг хориглосон дүрэм гаргаж, гадаад тоглогчдыг хөгжүүлэх зэрэг нь Премьер лигт маш хүчтэй нөлөөлсөн байна. Мөн Венгерийн нөлөөнд автаагүй дасгалжуулагч ганц ч үлдээгүй гэж үздэг. Бярдсан хамгаалалт голлосон уламжлалт тоглолтоороо алдартай Арсеналыг 1980-аад онд "Famous 4" гэж хочлодог байв. 4 хамгаалагч болох Тони Адамс, Ли Диксон, Найжел Уинтербёрн, Мартин Киоун болон хаалагч Дэвид Симэн нараас бүрдсэн хана хэрэм мэт хамгаалалттай байснаас бусад багийн тоглогч, хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид тэднийг "1-0-ийн Арсенал", "Уйтгартай, хамгаалахаас өөрийг хийдэггүй баг" хэмээн гоочлон дууддаг байлаа. Гэвч Венгер ирснээр энэ бүхэн эцэс болж, гадаад тоглогчдыг эрчимтэй хөгжүүлэн гайхамшигтай дамжуулалтыг зэвсгээ болгосноор хүчирхэг довтолгоотой баг болон хувиржээ. Венгер 1997-98 онд багийн түүхэнд 2 дахь болох лигийн аварга, АХХ-ны цомыг давхар авч, 2001-02 онд 3 дахь удаагаа давхар цом авсан байна. 1999-00 онд УЕФА-гийн цомд хоёр дугаар байрт орж, 2002-03, 2004-05 онуудад АХХ-ны цомд аваргалав. 2003-04 онд улирлын туршид ганц ч ялагдалгүй дуусгасан нь түүхэнд "The Invincibles" (Ялагдашгүй) хэмээн мөнхөрсөн юм. Үргэлжлүүлэн 49 тоглолт хожигдоогүй ба энэ амжилт нь өнөөг хүртэл эвдэгдээгүй байна. Мөн цомын тэмцээнийг оролцуулаад 2007 оны 4 сарын 9-нөөс 2007 оны 11 сарын 24-ний өдрийг хүртэл 28 тоглолт дараалан хожигдоогүй билээ. 2005-06 онд анх удаа УЕФА Аваргуудын Лигт аваргын төлөө тоглосон ч Барселонад хожигдсон юм. Венгерийн удирдлага доор 12 улирал өнгөрүүлэхдээ наймд нь Арсенал лигийн аварга, эсвэл хоёрдугаар байранд орж байлаа. 1993 онд Премьер лиг байгуулагдсанаас хойш аварга болсон 4 багийн (Манчестер Юнайтед, Блэкберн Роверс, Челси) нэг юм. Гэвч дараалан түрүүлсэн удаагүй. 2006 оны 6 сард 93 жил ашигласан Хайвэригээ орхин, шинэ Эмирейтс цэнгэлдэх хүрээлэн рүү нүүж, Аякс багтай хийсэн Деннис Бергкампын зодог тайлах тэмцээнээр нээлтээ хийжээ.
Нэгдүгээр багийн бүрэлдэхүүн [засварлах]
- 2010 оны наймдугаар сарын 13-ны байдлаар.[2]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
Нөөц бүрэлдэхүүн [засварлах]
- 2010 оны наймдугаар сарын 13-ны байдлаар.[3]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
| Д. |
|
Байрлал |
Тоглогч |
| — |
 |
MF |
Насер Баразит |
| — |
 |
DF |
Томас Круз |
| — |
 |
DF |
Крэйг Истмонд |
| — |
 |
MF |
Жей Эммануэль-Томас |
| — |
 |
DF |
Седрик Эвина |
| — |
 |
MF |
Эммануэль Фримпонг |
| — |
 |
MF |
Конор Хендерсон |
|
|
| Д. |
|
Байрлал |
Тоглогч |
| — |
 |
DF |
Гэвин Хойт |
| — |
 |
MF |
Генри Лансбери |
| — |
 |
FW |
Рис Мёрфи |
| — |
 |
MF |
Марк Рэндалл |
| — |
 |
GK |
Жеймс Ши |
| — |
 |
FW |
Жей Симпсон |
| — |
 |
FW |
Жиль Суну |
| — |
 |
MF |
Санчес Уотт |
|
Зээллэгээр явсан [засварлах]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
Алдартай тоглогчид [засварлах]
Арсенал клубийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч Тьерри Анри
Боб Жон (1922–1937)
Чарли Бьюкен (1925–1928)
Том Паркер (1926–1932)
Жек Ламберт (1926–1933)
Жо Халм (1926–1937)
Эдрис Хэпгуд (1927–1939)
Дэвид Жек (1928–1934)
Чарли Жонс (1928–1934)
Клифф Бастин (1929–1947)
Алекс Жеймс (1929–1937)
Лесли Комптон]] (1930–1950)
Жорж Мэйл (1930–1948)
Фрэнк Мосс (1931–1936)
Вильфред Коппинг (1934–1939)
Тед Дрейк (1934–1939)
Рег Льюис (1935–1953)
Жорж Суиндин (1936–1953)
Жо Мерсер (1946–1954)
Дон Ропер (1947–1956)
Жек Келси (1951–1962)
Жорж Армстронг (1962–1977)
Боб Уилсон (1963–1974)
Фрэнк Маклинток (1964–1973)
Жон Рэдфорд (1964–1976)
Питер Симпсон (1964–1978)
|
|
Питер Стори (1965–1977)
Боб Макнаб (1966–1975)
Жорж Грэм (1966–1972)
Пэт Райс (1967–1980)
Чарли Жорж (1969–1975)
Самуэль Нельсон (1969–1981)
Рэй Кеннеди (1969–1974)
Лайам Брейди (1973–1980)
Дэвид О'Лири (1975–1993)
Пэт Женнингс (1977–1984)
Тони Адамс (1983–2002)
Дэвид Рокасл (1985–1992)
Мартин Киоун (1985–1986, 1993–2004)
Пол Мерсон (1986–1997)
Алан Смит (1987–1995)
Майкл Томас (1987–1991)
Стив Боулд (1988–1999)
Ли Диксон (1988–2002)
Найжел Уинтербёрн (1988–2000)
Дэвид Симэн (1990–2003)
Иан Райт (1991–1998)
Жон Женсен (1992–1996)
Рэй Парлор (1992–2004)
Дэвид Платт (1995–1998)
Деннис Бергкамп (1995–2006)
Николя Анелька (1996–1999)
Патрик Виейра (1996–2005)
|
|
Эмманюэль Петит (1997–2000)
Марк Овермарс (1997–2000)
Фредрик Юнгберг (1998–2007)
Эшли Коул (1999–2006)
Тьерри Анри (1999–2007)
Нванкво Кану (1999–2004)
Олег Лужный (1999–2003)
Силвиньо (1999–2001)
Робер Пирес (2000–2006)
Сильвен Вильтор (2000–2004)
Эду (2001–2005)
Сол Кэмпбелл (2001–2006, 2010–)
Жилберто Силва (2002–2008)
Коло Туре (2002–2009)
Йенс Леманн (2003–2008)
Сеск Фабрегас (2003–2011)
Мануэль Альмуния (2004–)
Антонио Рейес (2004–2007)
Робин ван Перси (2004–)
Матью Фламини (2004–2008)
Эммануэль Эбуэ (2005–)
Александр Глеб (2005–2008)
Никлас Бентнер (2005–)
Эммануэль Адебайор (2006–2009)
Тео Уолкотт (2006–)
Томаш Росицки (2006–)
Невес (2006–)
Абу Диаби (2006–)
Вильям Галлас (2006–2010)
Эдуардо да Силва (2007–)
Бакари Санья (2007–)
Самир Насри (2008-2011)
Андрей Аршавин (2009-)
|
- 1897—1898
Томас Митчелл
- 1898—1899
Жорж Элкот
- 1899—1904
Гарри Брэдшоу
- 1904—1908
Фил Келсо
- 1908—1915
Жорж Морелл
- 1915—1919
Жеймс Макивен
- 1919—1925
Лесли Найтон
- 1925—1934
Герберт Чепмен
- 1934—1934
Жо Шоу ба Жон
- 1934—1947
Питерс Жорж Эллисон
- 1947—1956
Том Уиттакер
- 1956—1958
Жек Крэйстон
- 1958—1962
Жорж Свиндин
- 1962—1966
Билли Райт
- 1966—1976
Берти Ми
- 1976—1983
Терри Нил
- 1983—1986
Дональд Хоуи
- 1986—1986
Стив Бартеншоу
- 1986—1995
Жорж Грэм
- 1995—1995
Стюарт Хьюстон
- 1995—1996
Брюс Риок
- 1996—1996
Стюарт Хьюстон
- 1996—1996
Пэт Райс
- 1996—
Арсен Венгер
- Түрүү (13): 1930–31, 1932–33, 1933–34, 1934–35, 1937–38, 1947–48, 1952–53, 1970–71, 1988–89, 1990–91, 1997–98, 2001–02, 2003–04
- Хоёрдугаар байр (8): 1925–26, 1931–32, 1972–73, 1998–99, 1999–2000, 2000–01, 2002–03, 2004–05
- Хоёрдугаар байр (1): 1903–04
- Түрүү (10): 1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005
- Хоёрдугаар байр (7): 1927, 1932, 1952, 1972, 1978, 1980, 2001
- Түрүү (2): 1987, 1993
- Хоёрдугаар байр (4): 1968, 1969, 1988, 2007
- АХХ-ны Коммунити Шиелд (2002 оноос өмнө FA Charity Shield гэдэг байсан)[5]
- Түрүү (12): 1930, 1931, 1933, 1934, 1938, 1948, 1953, 1991 (хамтран), 1998, 1999, 2002, 2004
- Хоёрдугаар байр (7): 1935, 1936, 1979, 1989, 1993, 2003, 2005
- Хоёрдугаар байр (1): 2006
- Европын лигүүдийн аваргуудын цом
- Түрүү (1): 1994
- Хоёрдугаар байр (2): 1980, 1995
- Түрүү (1): 1970
- Хоёрдугаар байр (1): 2000
- Хоёрдугаар байр (1): 1994
Холбогдолтой ном товхимолууд [засварлах]
- Албан ёсны вэбсайтууд
- Фэнүүдэд зориулсан вэбсайтууд
- Мэдээллийн вэбсайтууд
| Ү · Х · ЗАрсенал (хөлбөмбөгийн баг) – багийн одоогийн бүрэлдэхүүн |
|
|
|
|
6 Косельни · 7 Росицкий · 8 Артета · 9 Подольски · 10 Уилшир 11 А. Сантос · 12 Жиру · 14 Уолкотт · 15 Окслейд-Чэмберлен · 16 Рэмзи · 18 Скиллачи · 19 Казорла · 20 Журу · 21 Фабьяньски · 22 Кокелин · 23 Аршавин · 24 Манноне · 25 Женкинсон · 26 Фримпонг · 27 Жервиньо · 28 Гиббс · 29 Шамах · Дасгалжуулагч: Венгер
·