Хөлбөмбөгийн Куинз Парк Рейнжерс баг (англ. Queens Park Rangers Football Club, түүнчлэн КПР англ. QPR) нь Англи хөлбөмбөгийн баг бөгөөд Лондоны баруун нутгийн Хаммерсмит Фулхэм борогийн суурьшилтай юм. 2010-11 оны лигийн АШТ-ий аварга тэд өдгөө улсынхаа тэргүүн лиг болох Премьер лигт тоглож байгаа бөгөөд 15 жилийн өмнө бас нэгэн удаа дэвшин тоглож байлаа. Тэдний хүртсэн шагналын дунд Лигийн цомын 1967 оны аваргын цом, хуучнаар Нэгдүгээр дивиз гэгдэж байсан хоёрдугаар лигт 1975–76 оны улиралд мөнгөн медаль хүртэж байсан бол Английн цомын 1982 оны шигшээ тоглолтонд шалгарч байжээ.
Куинз Парк Рейнжерс нь 1882 онд байгуулагдсан бөгөөд өмсгөлийн үндсэн өнгө нь цэнхэр цагаан. Урьд хотын нь нэр Куинз Парк байсантай холбоотойгоор багийн нэр ч арай өөр байсан ба 1904 оноос эхлэлтэй Лофтус Роуд гэх Фулхэм багийн гэр байсан цэнгэлдэхэд тэд одоо тоглодог. Хот нэгт Челси, Фулхэм болон Брентфорд багууд сонирхолтой тоглолтуудыг үзүүлдэг бөгөөд Баруун Лондоны дерби гэдгээр нь сайн мэдэх билээ.
- 2011 оны есдүгээр сарын 1-ний байдлаар.[2]
Одоогийн бүрэлдэхүүн [засварлах]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
Хүндэтгэлийн өмсгөлийн дугаар [засварлах]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
Загвар:Куинз Парк Рейнжерс