Уиган Атлетик

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
АнглиУиган Атлетик
Уиган Атлетик багийн тэмдэг
Бүтэн нэр Хөлбөмбөгийн Уиган Атлетик баг
Хоч нэр Латикс
Байгуулагдсан 1932[1]
Цэнгэлдэх хүрээлэн Ди Дабл Ю
Виган
Их Манчестер
Англи
(Багтаамж: 25,138[2])
Дарга Дэйв Уилан
Менежер Роберто Мартинес
Ахлагч Гэри Колдуэлл
Лиг Премьер лиг
2009–10 Премьер лиг, 16-р байр
Вэбсайт Клубын вэбсайт
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл

Хөлбөмбөгийн Уиган Атлетик баг (англ. Wigan Athletic Football Club) нь Их Манчестерийн Уиган хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. 2005 онд түүхэндээ анх удаагаа Премьер лигт дэвшин гарч ирснээс хойш тоглож байгаа.[3]

«Ди Дабл Ю» цэнгэлдэх хүрээлэнд 1999 оноос тоглох болсон бөгөөд регбигийн лигийн «Уиган Варриорс» багтай хамтран эзэмшдэг[4] ба өмнө нь «Спрингфиелд Парк» цэнгэлдэхэд 67 жилийн турш тоглож байв.[5] Английн баруун хойд нутгийн Ланкашир хотын нэг хэсэг Уиган хэмээх жижиг хотод 1920 онд байгуулагдсан «Уиган Боро» (Wigan Borough F.C) хөлбөмбөгийн багийг 1932 онд «Уиган Атлетик» нэртэйгээр шинэчлэн байгуулсан нь уг багийн түүх эхэлсэн гэж үздэг.

Уиган Атлетик баг 1934-35 оны улирлын Английн хөлбөмбөгийн холбооны цомын нэгдүгээр шатны «Карлайл Юнайтед»(Carlisle United F.C) багийг 6-1 харьцаагаар ялсан тоглолт нь өдгөөг хүртэл цомын тэмцээнд үзүүлсэн түүхэн ялалт хэвээрээ байгаа юм.

Уиган Атлетик 1945 оноос Ланкаширын лигийн сонгон шалгаруулалтын бага лигт тоглож байх үедээ 1950 онд Английн хөлбөмбөгийн лигт шалгарах боломжоо «Сканторп Юнайтед»(Scunthorpe United) багт хожигдон алдаж өмнө нь тоглож байсан баруун хойд Английн бас нэгэн бага лиг рүү 1961 онд шилжих хүртлээ Ланкаширын лигтээ тоглож байв.

Челси багтай Премьер лигт түүхэн дэх анхны тоглолтоо хийж буй нь, 2005 он

Уиган Атлетик 1968 онд «Хойд нутгийн Премьер лиг»-ийг байгуулагдахад анхны гишүүн багуудын бүрэлдэхүүнд багтаж байв. Анхны улиралдаа лигийн 38 тоглолтонд 18 хожил, 12 хожигдол, 8 тэнцээ нийт 48 оноотойгоор хоёрдугаар байрт шалгарч байв. Уиган 1972 онд Шотландын лигийн хоёрдугаар дивизэд тоглож байгаад 1978 онд Английн лигт гарч ирж байсан түүхтэй.

Тоглогчид[засварлах]

«Уиган Атлетик» багийн хаалгач Крис Кирклэнд
2010 оны наймдугаар сарын 23-ны байдлаар.[6][7]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Англи GK Крис Кирклэнд
2 Кот д'Ивуар DF Стив Гохоури
3 Парагвай DF Антолин Алькарас
4 Ирландын Бүгд Найрамдах Улс MF Жеймс Маккарти (Ахлагч)
5 Шотланд DF Гэри Колдуэлл (Ахлагч)
6 Гондурас MF Хендри Томас
8 Англи MF Бен Уотсон
9 Аргентин FW Мауро Боселли
10 Франц MF Шарль Н’Зогбия
11 Англи FW Виктор Мозес
12 Англи GK Майк Поллитт
Д. Байрлал Тоглогч
14 Испани MF Хорди Гомес
16 Шотланд MF Жеймс МакАртур
17 Барбадос DF Эммерсон Бойс
18 Тринидад ба Тобаго FW Жейсон Скотланд
20 Колумб FW Уго Родальега
21 Франц MF Мохамед Диаме
23 Нидерланд DF Ронни Стам
26 Оман GK Али аль-Хабси (Болтон багаас зээллэгээр)
28 Нидерланд MF Даниэль де Риддер
31 Гондурас DF Мэйнор Фигероа
35 Испани DF Роман Голобарт

Зээллэгээр явсан[засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
29 Уэльс MF Жейсон Кумас (Кардифф Сити баг руу 2010–11 оны улирал дуустал)[8][9]
4 Испани DF Антонио Амайя (Райо Вальекано баг руу 2010–11 оны улирлыг дуустал)[10]
Өмнөд Солонгос MF Чо Вон Хи («Suwon Samsung Bluewings F.C.» баг руу 2011 оны нэгдүгээр сар хүртэл)
Англи MF Жон Рутлеж («Хамильтон Академикал» баг руу 2011 оны нэгдүгээр сарыг хүртэл)[11]

Алдартай тоглогчид[засварлах]

  • Англи Петер Атертон
  • Англи Лейтон Бэйнс
  • Англи Маркус Бент
  • Англи Карл Брэдшев
  • Англи Жимми Буллард
  • Англи Дэвид Томпсон
  • Англи Натан Эллингтон
  • Англи Дэвид Фэйрклаф
  • Англи Колин Грийнэлл
  • Англи Брайн Гриффитс
  • Англи Эмиль Хески
  • Англи Мэйт Жексон
  • Англи Пол Жуэлл
  • Англи Алан Кеннеди
  • Англи Ян КилФорд
  • Англи Нейл Меллор
  • Англи Дэвид Лув
  • Англи Гэри Уэлш
  • Англи Майк Невилл
  • Англи Жо Паркинсон
  • Англи Микки Куинн
  • Англи Нейл Редфим
  • Англи Аллен Танкард
  • Англи Райан Тэйлор
  • Англи Дэвид Ансворт
  • Англи Ли Каттермоле
  • Шотланд Стефен МакМиллан
  • Шотланд Колин Метвен
  • Шотланд Арчи Жеммилл
  • Шотланд Энди Лидделл
  • Шотланд Гэри Тийл
  • Шотланд Энди Уэбстер
  • Шотланд Ли Маккаллох
  • Ирландын Бүгд Найрамдах Улс Грэхэм Каванаг
  • Ирландын Бүгд Найрамдах Улс Кевин Килбэйн
  • Ирландын Бүгд Найрамдах Улс Питер Корр
  • Хойд Ирланд Рой Карролл
  • Австрали Жонн Файлан
  • Канад Жейсон де Вос
  • Канад Кевин Шарп
  • Эквадор Антонио Валенсия
  • Египет Амр Заки
  • Египет Мидо
  • Франц Паскаль Шимбонда
  • Франц Антуан Сибьерски
  • Гренад улс Жейсон Робертс
  • Гондурас Уилсон Паласиос
  • Ямайк Дэмейн Францис
  • Ямайк Марлон Кин
  • Нидерланд Ариян де Зеу
  • Нидерланд Денни Ланзаат
  • Сенегал Анри Камара
  • Испани Роберто Мартинес
  • Уэльс Нейл Робертс

Алдартай менежерүүд[засварлах]

  • Англи Бобби Чарльтон
  • Англи Пол Жуэлл
  • Англи Крис Хатчингс
  • Англи Стив Брюс

Шагналууд[засварлах]

Түрүү болон байр[засварлах]

  • Хөлбөмбөгийн лигийн АШТ хоёрдугаар байр:1
    2004/05
  • Хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз түрүү:1
    2002/03
  • Хөлбөмбөгийн лигийн гуравдугаар дивиз түрүү:1
    1996/97
  • Football League Trophy түрүү: 2
    1984/85, 1998/99
  • Хөлбөмбөгийн лигийн цом хоёрдугаар байр:1
    2005/06

Бусад амжилтууд[засварлах]

  • Хөлбөмбөгийн лигийн дөрөвдүгээр дивизэд 1981/82 оны улирлаар дэвшиж байв.
  • АХХ-ны цомд 1986/87 оны улирлаар 6-р шат хүртэл тоглож байв.
  • Английн хөлбөмбөгийн лигт 1978 оноос тоглох болсон.
  • FA Trophy: 1972/73 оны улиралд хоёрдугаар байр эзэлсэн.
  • Best value Premier League Football Club 2008/09 – ING Direct Value League [12]

Тэргүүн амжилтууд[засварлах]

  • Лигийн олон гоол оруулж ялсан тоглолт: 7–1 харьцаагаар, 1997 оны гуравдугаар сарын 11-нд «Скарборо» багтай тоглохдоо
  • Лигийн олон гоол алдаж ялагдсан тоглолт: 1–9 харьцаагаар, Тоттенхэм Хотспур багтай тоглохдоо (2009-11-22),[13] 0-8 харьцаагаар, Челси багтай тоглохдоо (2010-05-09)
  • Үзэгчдийн дээд тоо: 25,133, Манчестер Юнайтед багтай тоглохдоо (11 May 2008)
  • Лигийн хамгийн олон гараа: 317, Кевин Ленгли (1981–1986, 1990–1994)
  • Лигт хамгийн олон гоол оруулсан: 70, Энди Лидделл (1998–2003)
  • Лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан: 31, Граеми Жонес (1996–97)
  • Лигийн хамгийн сайн амжилт: 10-р байр, Премьер лигт (2006)
  • Хөлбөмбөгийн лигийн хамгийн сайн амжилт: 2005/06 шигшээ тоглолт
  • АХХ-ны хамгийн сайн амжилт: Дөрөвний нэг шигшээ 1986/87
  • Лигийн тоглолтуудад тасралтгүй гарсан гараа : 123, Жимми Буллард (2003 оны I сараас 2005 оны XI сар хүртэл)
  • Солилцоо наймааны дээд үнэ: Шарль Н’Зогбия, 6 сая фунт стерлинг, Ньюкасл Юнайтед багаас (2009 оны II сар)
  • Солилцоо наймаанд дээд үнэ: Антонио Валенсия, 16 сая фунт, Манчестер Юнайтед баг руу (2009 оны VI сар)

Эшлэл[засварлах]

  1. Wigan Athletic Football Club. PremierLeague.com. 12 June 2009-д хандсан.
  2. JJB Stadium – Facts & Figures. Wigan Warriors. 29 December 2006-д хандсан.
  3. Warren, Dan. "Wigan dreams become reality", BBC Sport, 8 May 2005. 12 June 2009-нд авсан. 
  4. Wigan Athletic : Statistics. www.11v11.com (The Football Genome Project). 12 June 2009-д хандсан.
  5. Springfield Park, Wigan Athletic FC. www.oldgrounds.co.uk (Old Football Grounds). 12 June 2009-д хандсан.
  6. 1st Team. Wigan Athletic F.C.. 2007-09-03-д хандсан.
  7. "Squad numbers revealed", Wigan Athletic F.C., 2010-08-09. 2010-08-09-нд авсан. 
  8. "Jason Koumas set for Cardiff City loan move", BBC Sport, 2010-08-04. 2010-08-06-нд авсан. 
  9. "Cardiff register trio for season as transfer ban lifted", BBC Sport, 2010-08-06. 2010-08-06-нд авсан. 
  10. "Oficial: Antonio Amaya regresa a Espaсa", Fichajes, 2010-07-26. 2010-07-26-нд авсан. (Spanish) 
  11. "Hamilton Accies sign Jon Routledge and Joel Thomas", BBC Sport, 2010-08-12. 2010-08-13-нд авсан. 
  12. Wigan Athletic tops Premier League – for value ING Direct, 22 May 2009
  13. Jermain Defoe scores five as Tottenham rout Wigan The Guardian, 22 November 2009

Холбоос[засварлах]