Сток Сити

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
АнглиСток Сити
Сток Сити багийн сүлд
Бүтэн нэр Хөлбөмбөгийн Сток Сити баг
Хоч нэр «Ваар урлаачид»
Байгуулагдсан 1863 (Стокын цагаачид)
Цэнгэлдэх хүрээлэн Британия
«Сток-он-Трент» хот
(Багтаамж: 28,383)
Дарга АнглиПитер Коатс
Менежер УэльсТони Пулис
Ахлагч АнглиРайан Шоукросс
Лиг Премьер лиг
2009-10 Премьер лиг, 11 дүгээр байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Сток Сити баг (англ. Stoke City Football Club) нь Английн Стаффордшир нутгийн «Сток-он-Трент» хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. 1863 онд байгуулагдсан тус баг нь «дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн баг» гэдгээрээ Ноттс Каунти багийн дараа ордог.

Стокчүүдийн гэр 1997 онд нээгдсэн 28,384 хүний суудалтай (зориулалтын хуьвд 27,598) «Британия» цэнгэлдэх хүрээлэн бол анхны цэнгэлдэх хүрээлэн нь «Виктория Граунд» юм. Тэд энд 119 жил тогложээ. Стокчүүдийн хөгжөөн дэмжигчид Ваар урлаачид гэх хочийг өгсөн байх ба улаан-цагаан өнгөөр өмсгөлтэйгээр тоглолтонд оролцдог. Тэд английн хөлбөмбөгийн дээд лигт 1984-85 оны улирлаас хойш хорин нэгэн жилийн дараа буюу 2008 онд дэвшиж гарч ирсэн юм. Стокчүүдийн анхны томоохон тэмцээний цом нь 1972 оны «Лигийн цом» бөгөөд тэд тухайн аваргалахдаа Челси багийг 2–1 харьцаагаар хожиж байсан түүхтэй. 2006 оны тавдугаар сарын 22-нд Питер Коатс гэх эрхмийн мэдэлд очсон билээ.

Түүх[засварлах]

Сток Сити баг Английн хөлбөмбөгийн лигийн хоёрдогч ахмад баг бөгөөд 1863 онд «Стокын цагаачид» (англ. Stoke Ramblers) нэрийн дор Стаффордшир нутгийн Сток-он-Трент хотын «Чартерхаус» гэх сургуулийн хэсэг сурагчид байгуулсан түүхтэй.[1]

1878 онд «Сток Викториа» гэх крикетийн багтай нэгдэж нэршлээ Хөлбөмбөгийн Сток баг болгосон байх ба тоглогчид нь улаан цагаан өнгөний хослол бүхий өмсгөлөөр ижилсэж, «Виктория Граунд» цэнгэлдэх хүрээлэнд тоглох болжээ.[2] 1885 онд мэргэжлийн статустай болж шинэ тутам хөгжиж байсан «Английн хөлбөмбөгийн лигийн» бүрэлдэхүүнд элсэх оролдлогоо хийж эхэлсэн байна. Тэд 1888 онд элсэж, лигийн анхдагч гишүүдийн нэг болж түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.[3] Стокчүүд 1888–89 болон 1889–90 оны улирлаар лигт тааруухан амжилттай тоглож байгаад цаашлаад тогтворжиж[4] байсан гэдэг. 1914-1919 оны хооронд Дэлхийн нэгдүгээр дайны нөлөөгөөр лиг тэмцээн завсарласан хугацаанд Стокчүүд «Ланкаширын хөлбөмбөгийн лигт» хоёрдугаар дивизэд тоглож байсан бөгөөд[5] «Сток-он-Трент» нь хотын статустай болсоноос хойшхи гурван жилийн дараа буюу 1928 онд Сток багийн нэр "Сток Сити" болсон юм.[6]

1932 он, 17 настай[7] Стенли Мэтьюз гэх хожмоо энэ багт олон олон түүхийн хуудсыг бичилцэж домог нь болсон тоглогч анхны тоглолтоо хийж байсан[8] ба 1932–33 оны улиралд хоёрдугаар дивизэд түрүүлж, дараа нь дээд дивизэд дэвших эрхээ авсан юм.

Сток Сити багийн хөгжөөн дэмжигчдийн нэгэн эмгэнэлт үйл явдал тохиолдож байсан нь 1940 оны «АХХ-ны цомын» тэмцээний зургаадугаар шатны Болтон Уондерерс багтай хийсэн тоглолтын үеэр 33 хүн амь үрэгдэж, 520 бэртэж байсан үйлд явдал юм.[9]

Дэлхийн II дайны он жилүүдэд Английн хөлбөмбөг зогсонги байдалд орсон билээ. Лигийн тоглолт явагдаж эхэлсэн анхны улирал, 1946-47 оны улиралд лигийг түрүүлэгч Ливерпүүл багаас тун бага оноогоор дутуу лигийг өндөрлүүлж, Сток Ситичүүд хоёр дахь удаагаа дөрөвдүгээр байрт шалгарч нэгдүгээр дивизэд шилдэг тоглолтыг үзүүлэв. Харин 1952-53 оны улиралд доод дивиз рүү унасан бөгөөд хэд хэдэн дасгалжуулагчдын[10][11] нүүр үзсээр Тони Уоддингтоны[12] удирдлаган дор 1962-63 оны улиралд хоёрдугаар дивиздээ хоёр дахь удаагаа түрүүлэн 1963-64 оны улиралд нэгдүгээр дивизэд дэвшин гарч ирж байв. Улмаар «Лигийн цомын» шигшээ тоглолтонд анх удаагаа тунаж, Лейкестер Сити багт ялагдаж байв. Авч чадаагүй дээрх цомоо 1972 оны гуравдугаар сарын 4-нд[13] Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд цугласан 97,852 үзэгчидийн өмнө[14]Стокчүүд Челси багийг 2–1 харьцаагаар хожиж авч байв.

1974-77 оны хооронд Английн домогт хаалгач Питер Шилтон тоглож байлаа.

«Британия» цэнгэлдэх хүрээлэн, 1997 он.

Тоглогчид[засварлах]

2010 оны наймдугаар сарын 31-ний байдлаар.[15]
«Сток Сити» багийн ахлагч Райан Шоукросс.

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Босни ба Херцеговина GK Асмир Бегович
3 Англи DF Дэнни Хиггинботам
4 Герман DF Роберт Хут
5 Уэльс DF Дэнни Коллинз
6 Ирландын Бүгд Найрамдах Улс MF Гленн Уэлан
7 Исланд FW Эйдур Гудъёнсен
8 Англи MF Том Соарес
9 Тринидад ба Тобаго FW Кенуайн Жонс
10 Ямайк FW Рикардо Фуллер
11 Мали FW Мамаду Сидибе
12 Ирландын Бүгд Найрамдах Улс MF Марк Уилсон
14 Англи MF Дэнни Пуг
15 Сенегал MF Салиф Диао
16 Англи MF Жермен Пеннант Реал Сарагоса» багаас зээллэгээр ирсэн)
17 Англи DF Райан Шоукросс (ахлагч)
Д. Байрлал Тоглогч
18 Англи MF Дин Уайтхэд
19 Ирландын Бүгд Найрамдах Улс FW Жон Уолтерм
20 Турк FW Тунжай Шанлы
21 Англи DF Эндрью Дэвис
23 Англи MF Майкл Тонге
24 Ирландын Бүгд Найрамдах Улс MF Рори Дэлап
25 Сенегал DF Абдулай Файе
26 Англи MF Мэттью Этерингтон
27 Англи GK Карло Нейш
28 Англи DF Эндрю Уилкинсон
29 Дани GK Томас Сёренсен
30 Англи DF Райан Шоттон
36 Англи MF Мэтью Ланд
38 Англи GK Данзэлл Луи-Хамилтон

Багийн шагналууд[засварлах]

Лиг[засварлах]

Премьер лиг (1 дүгээр түвшин)

  • Хамгийн шилдэг амжилт 11 дүгээр байр: 2009–10

Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз (1 дүгээр түвшин)

  • Хамгийн шилдэг амжилт 4 дүгээр байр: 1935–36, 1946–47

Лигийн АШТ (2 дугаар түвшин)

  • Хоёрдугаар байр: 2007–08

Хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз: 2 (2 дугаар түвшин)

  • Түрүү: 1932–33, 1962–63
  • Хоёрдугаар байр: 1921–22
  • Гуравдугаар байр: (Дэвшсэн 1978–79

Хөлбөмбөгийн лигийн дивиз 2: 1 (3 дугаар түвшин)

  • Түрүү: 1992–93
  • Плей-оффын ялагч: 2001–02

Гуравдугаар дивиз (Хойд)]]: 1 (3 дугаар түвшин)

  • Түрүү: 1926–27

Цомууд[засварлах]

Лигийн цом: 1

  • Түрүү: 1971–72
  • Хоёрдугаар байр: 1963–64

АХХ-ны цом

  • Хагас шигшээ: 1898–99, 1970–71 (гуравдугаар байр), 1971–72 (дөрөвдүгээр байр)

Эшлэл[засварлах]

  1. 1863–1888 In The Beginning. Stoke City Official Website. Premium TV Limited. 22 June 2007-д хандсан.
  2. Stoke City Football Club. albionroad.com. 29 June 2007-д хандсан.
  3. Blackburn Rovers FC. bbc.co.uk (4 September 2000). 29 June 2007-д хандсан.
  4. 1888–1900 Election Fever. Stoke City Official Website. Premium TV Limited. 22 June 2007-д хандсан.
  5. 1910–1920 Rebirth. Stoke City Official Website. Premium TV Limited. 22 June 2007-д хандсан.
  6. The Oatcake. "SCFC History", oatcake.co.uk, 2000-07-19. 2009-04-08-нд авсан. Archived from the original on 2005-10-24. 
  7. 1930–1940 Stan's The Man. Stoke City Official Website. Premium TV Limited. 23 June 2007-д хандсан.
  8. "The first gentleman of soccer", BBC News, British Broadcasting Corporation, 23 February 2000. 29 June 2007-нд авсан. 
  9. 1940–1950 So Near, So Far. Stoke City Official Website. Premium TV Limited. 24 June 2007-д хандсан.
  10. 1950–1960 A Foreign Affair. Stoke City Official Website. Premium TV Limited. 23 June 2007-д хандсан.
  11. Bob McGrory's managerial career. Soccerbase. Centurycomm Limited. 12 July 2007-д хандсан.
  12. Tony Waddington's managerial career. Soccerbase. Centurycomm Limited. 12 July 2007-д хандсан.
  13. The English League Cup. Napit.co.uk. 12 July 2007-д хандсан.
  14. 1970–1980 Waddo You Believe It (Part Two). Stoke City Official Website. Premium TV Limited. 29 June 2007-д хандсан.
  15. Player Profiles. Stoke City F.C.. 3 November 2007-д хандсан.

Холбоос[засварлах]