Вест Бромвич Альбион

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Вест Бромвич Альбион
Вест Бромвич Альбион багийн тэмдэг
Бүтэн нэр Хөлбөмбөгийн Вест Бромвич Альбион баг
Хоч нэр Альбион, Шуудайнууд, Хөөндэйнүүд, Вест Бром
Байгуулагдсан 1878
Цэнгэлдэх хүрээлэн Хоторнс
Уэст-Бромиж
(Багтаамж: 28,003)
Дарга АнглиЖереми Пис
Дасгалжуулагч ИталиРой Хожсон
Лиг Премьер лиг
2010–11 Премьер лиг, 11-р байр
Вэбсайт Клубын вэбсайт
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Вест Бромвич Альбион баг (англ. West Bromwich Albion Football Club) нь Английн баруун нутгийн нийслэл Уэст-Мидлендсийн бага хот Уэст Бромижээс гаралтай хөлбөмбөгийн баг юм. Тус баг нь 1878 онд нутгийн «Salter's Spring Works» үйлдвэрийн ажилчдын үүсгэл санаачилгаар байгуулагдаж байжээ.

Албион нь 1888 онд Английн хөлбөмбөгийн лигийн анхны улиралд гишүүнээр тоглож байв. Английн аваргад 1919-20 оны улиралд, хөлбөмбөгийн холбооны цомын 1888, 1892, 1931, 1954, 1968 онуудад, Лигийн цомд 1966 онд тус тус аваргалсан түүхтэй. Харин 1980 оноос Албион төдийлөн сайн тоглолт үзүүлж чадаагүй байгаа юм. 1986-2002 оныг хүртэл дээд лигт тоглолтоо хийж чадаагүй бөгөөд 2002 оноос Премьер лигт таван удаа багтсан бөгөөд энэ жилийн хувьд зургаа дахь гараа нь билээ.

Түүх[засварлах]

Энэ баг нь анх West Bromwich Strollers нэртэйгээр 1878 онд хүнд даацын машины үйлдвэрийн ажилчдын санаачилгаар байгуулагдсан бөгөөд 1880 онд одоогийн нэрээ олжээ. Анхны тэмцээн нь 1881 онд Бирмингем хотын хөлбөмбөгийн холбоонд бүртгүүлэн залуучуудын цомын тэмцээнд оролцсон явдал юм. 1883 онд Английн хөлбөмбөгийн холбоонд элсэж 1883-84 оны холбооны цомд анх удаагаа оролцов. 1885 онд багийн статус нь мэргэжлийн болж, 1886 онд АХХ-ны цомын аваргын төлөөх тоглолтонд Блэкберн Роверс багтай тунаж ялагдаж(2-0) байв. 1887 онд дахин шигшээ тоглолтонд Астон Вилла багтай шалгарч мөн л ялагджээ. Гурав дахь удаагаа шигшээд 1888 онд шалгарсан бөгөөд «Престон Норт Энд» багийг ялж анхны түрүүгээ авч байв.

1888 оны гуравдугаар сард хөлбөмбөгийн спортыг шинэчлэн боловсруулагч Уилъям МакГрегор Английн шилдэг таван багийн нэрсэд Албионыг оруулсан бөгөөд анхны лигийн тэмцээнд оролцуулсан байна.

Тоглогчид[засварлах]

Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны долоодугаар сарын 1.[1]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Англи GK Бен Фостер Бирмингем Сити» багаас зээллэгээр ирсэн)
2 Англи DF Жо Мэтток
3 Швед DF Йонас Ольссон (дэд ахлагч)
4 Словак DF Марек Чех
5 Камерун MF Сомен Чойи
6 Испани DF Пабло Ибаньес
7 Шотланд MF Жэймс Моррисон
9 Чех FW Роман Бэднарж
10 Англи FW Ишмаэль Миллер
11 Хойд Ирланд MF Крис Брант (Ахлагч)
12 Ирландын Бүгд Найрамдах Улс MF Стивен Рид
14 Англи MF Жером Томас
15 Шинэ Зеланд FW Крис Вүүд
17 Шотланд MF Грэм Дорранс
19 Англи GK Люк Дэниелс
20 Англи DF Ники Шори
21 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс MF Юсуф Мулумбу
Д. Байрлал Тоглогч
24 Нигери FW Питер Одемвингие
26 Англи DF Жэймс Херст
27 Англи MF Сэм Мэнтом
28 Францын Гвиана FW Марк-Антуан Фортюне
29 Англи MF Георг Торн
30 Румын DF Габриэль Тамаш
31 Ирландын Бүгд Найрамдах Улс FW Саймон Кокс
32 Англи FW Латиф Элфорд-Аллию
33 Австри MF Пауль Шарнер
34 Англи MF Пол Даунинг
35 Англи MF Ромэйн Сойерс
36 Чили DF Гонсало Хара
37 Уэльс MF Кайлден Браун
38 Англи FW Сайдо Берайне
Англи DF Крэйг Даусон
Англи DF Билли Жонс
Хойд Ирланд DF Гарет Маколи

Шагналууд[засварлах]

1920 оны Альбион
  • Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз (хуучнаар)
    • Түрүү: 1919–20
    • Хоёрдугаар байр: 1924–25, 1953–54
  • Хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз (хуучнаар), Нэгдүгээр дивиз (одоогийн), Лигийн АШТ
    • Түрүү: 1901–02, 1910–11, 2007–08
    • Хоёрдугаар байр: 1930–31, 1948–49, 2001–02, 2003–04, 2009–10
  • Хоёрдугаар дивиз (одоогийн)
    • Плей-офф: 1992–93
  • АХХ-ны цом
    • Түрүү: 1888, 1892, 1931, 1954, 1968
    • Хоёрдугаар байр: 1886, 1887, 1895, 1912, 1935
  • Лигийн цом
    • Түрүү:1966
    • Хоёрдугаар байр: 1967, 1970
  • FA Charity Shield (одоогийн АХХ-ны Коммунити Шиелд)
    • Түрүү: 1920, 1954 (Вулвес багтай хуваан)
    • Хоёрдугаар байр: 1931, 1968

Эшлэл[засварлах]

  1. Profiles. West Bromwich Albion F.C.. 8 August 2008-д хандсан.

Холбоос[засварлах]