Гренад улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
бүрэн эрхт нэг зуун ерэн дөрвөн улсын нэг
Гренад Улс
Grenada
Далбаа
Далбаа
Нийслэл Сент-Жоржес
Газар нутаг 344 км²
Хүн ам (2012) 109,590 хүн
Нягт сийрэг 319 хүн/км2
1974-2-7 Тусгаар тогтносон өдөр
Цагийн бүс НЗНЦ-4
Утасны орц +1-473
Цахим газар .gd

Гренад Улс Атлантын далайн Карибын тэнгис дэх Гренад, Өмнөд Гренадины арлууд дээр оршино. Экваторын, тэнгисийн халуун уур амьсгалтай. Үзэсгэлэнт мөнх ногоон ой, номин хөх тэнгис нь жуулчдын сонирхлыг татдаг. Эдгээр аралд хоол амтлагч халуун ногоо элбэг учир халуун ногооны арал гэж нэрлэх явдал бий. Гренадын эдийн засгийн салбар нь хөдөө аж ахуй. Гадил жимс, наргилын самар, задь, хөвөн тариалдаг. Задь хураалтаар дэлхийд хоёрдугаарт орно. Мөн хөвөн, жүрж, чихрийн нишингэ тариална. Ургамлын тос, ром дарс, шар айраг, янжуур тамхи, лаазалсан жимс, загас боловсруулах, хөвөн цэвэрлэх, хоол амтлагч янз бүрийн ногоо үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн газрууд, загас агнуур, ойн аж ахуйтай. Хүн амын тавь гаруй хувь нь африк гаралтай, бусад нь мулат, индианууд юм. Албан ёсны хэл нь англи.

Гренад арлыг 1498 онд Х.Колумб нээжээ. 1783 онд Английн колони болсон байна. 1958—1962 онд Вест-Индийн холбооны бүрэлдэхүүнд багтаж байв. 1967 онд Англи, Гренадад холбоо бүхий улсын эрх олгож, Гренад 1974 оны II сарын 7-нд тусгаар тогтнолоо тунхаглажээ. Гренад одоо Их Британи тэргүүтэй нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг тусгаар тогтносон бөгөөд Английн хатан хааныг төрийн тэргүүнээ гэж хүлээн зөвшөөрсөн улс юм. Мөнгөний нэгж нь Дорнод карибын доллар. БНМАУ, Гренад Улсын хооронд 1980 оны VII сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.

Зураг[засварлах]

Эх сурвалж[засварлах]

  • Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь. Гуравдугаар боть. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. 1988 он. 167-р тал.
Commons
Викимедиа дуу дүрсний сан: Гренад улс