1 сарын 18

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 18 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 347 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал энэ тоо 348 байна. Энэ өдрийг Английн Христийн сүмийнхэн Эми Кармайклын өдөр болгон тэмдэлэг бол Зүүн европын Ортодокс сүмийнхэн ариун өдөр хэмээн сүсэглэдэг. Африкийн Тунис улс энэ өдрийг Хувьсгалын болон Залуусын өдөр гэж тэмдэглэдэг ажээ.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 350 - Ромын эзэнт гүрний жанжин Магнентиус өөрийгөө хаан хэмээн зарлав.
  • 474 - Византийн эзэнт гүрний хаан ширээнд долоон настай II Лео суулаа. Өвөөгөө залгамжилсан тэрээр ердөө аравхан сарын дараа амиа алдсан юм.
  • 1535 - Испанийн усан цэргийн адмирал Франциско Пизарро Перу улсын нийслэл Лима хотыг нээн илрүүлжээ.
  • 1591 - Тайландын эзэн хааны дэргэдэх цомхон бүрэлдэхүүнтэй арми Бурма улсын хунтайж Минги Сваг хороов. Энэ өдрийг Тайландчууд өөрийгөө хамгаалах дотоодын цэрэг үүссэн өдөр хэмээн үздэг.
  • 1771 - Торгуудын их нүүдэл Урал голын хөвөөнд тулж ирэв. Дараа өдөр нь буюу нэгдүгээр сарын 19-20-нд Яйс хотод, 1-р сарын 21-нд Урал голыг гаталж одоогийн Казахстаны талд оржээ.
  • 1778 - Алдарт аялагч Жеймс Күүк Хавайн аралд хүрсэн анхны хүн болов. Тэрээр уг арлыг "Сендвичэн арал" гэж нэрлэжээ.
  • 1871 - Германы эзэнт гүрний I Вильгелм хаан Францны Версалийн шилтгээний "Тольт танхим"-аас Франц-Пруссын дайн албан ёсоор өндөрлөснийг зарлав. Мөн Герман улс Пруссээс гарч тусдаа улс байгуулах болсон байна. Тэрээр Герман улсын хаан болсон билээ.
  • 1886 - Англи улсын Лондон хотод Хоккейн холбоо байгуулагдаж шайбтай хоккейн анхны дүрмийг боловсруулжээ.
  • 1896 - Англид рентген туяаны аппаратыг Х.Л.Смит бүтээж, олон нийтэд сонирхуулав.
  • 1903 - АНУ-ын Массачусетс мужийн Уэллфлийтэд цахилгаа мэдээ дамжуулах зориулалттай станцыг анх удаагаа бүтээн байгуулжээ. Энэ станц Атлантын далай дамнан цахилгаан мэдээ дамжуулах үүрэгтэй байсан юм.
  • 1919 - Дэлхийн нэгдүгээр дайн: Франын Версальд Парисийн энхийн хэлэлцээ эхлэв.
    • Шинээр байгуулагдсан Польш улсын анхны Ерөнхий сайдаар Игнаси Йан Падеревски тодров.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн арми Италийн мэдлийн зүүн африкийн бүс нутагт сөрөг дайралтаа эхлүүлжээ.
  • 1943 - Варшавын ядуусын бослого: Варшавын ядуусын хорооллын еврей иргэд анхны бослогоо үйлджээ.
  • 1974 - Израйл-Египетийн хооронд үүсээд байсан маргааныг эцэслэж, хоёр тал энхийн гэрээнд гарын үсэг зурав.
  • 1977 - Зөвлөлт холбоот Югослав улсын Ерөнхий сайд Жемал Бижедич Босни Герцеговинад онгоцны ослоор амиа алджээ. Онгоцонд түүний гэр бүл болон хөлгийн багийн зургаан хүн сууж явсан юм.
  • 1978 - Европын хүний эрхийн шүүх Умард Ирландын тусгаар тогтнолын төлөө шоронд хоригдсон хүмүүст зүй бус хандсан гэж үзэн, Их Британийг буруугаа хүлээх ёстой гэсэн дүгнэлт гаргав.
  • 1983 - Олон улсын олимпын хороо 1912 оны зээрэнцэг болон олон төрөлтийн тэмцээнд түрүүлсэн Жим Торпын алтан медалийг төрөл төрөгсдөд нь гардуулан өгчээ.
  • 1990 - АНУ-ын нийслэл Вашингтон хотын захирагч Марион Барриг хар тамхины хэргээр баривчлав.
  • 1993 - АНУ даяар өнгөт арьстнуудын эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кингийн өдрийг албан ёсоор анх удаа тэмдэглэжээ.
  • 2005 - Францын Тулүз хотод агаарын тээврийн дэлхийн хамгийн том онгоц гэгдэх Airbus A380 онгоцыг албан ёсоор танилцуулав.
  • 2007 - Баруун Европын 20 улсад "Кирилл" нэрт хар салхи дэгдэж 44 хүн амиа алдав. Тухайлбал, Их Британид 14, Германд 13 хүн хар салхины улмаас амиа алджээ.
  • 2009 - Газын зурвас: Палестины газар нутгийн төлөө тэмцэгч Хамас бүлэглэл, Израйлийн батлан хамгаалах армитай энхийн гэрээ байгуулж, олон хоног үргэлжилсэн гал зогсчээ.
  • 2018 - Казахстан улсын Актобе хотын Ыргыз дүүрэгт зорчигч тээврийн автобус шатаж 52 зорчигч амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1689 - Алдарт философич, эдийн засгийн үзлийг анхлан тунхаглагч Монтескье (1755 онд нас барсан)
  • 1849 - Австралийн анхны Ерөнхий сайд Эдмунд Бартон (1920 онд нас барсан)
  • 1854 - Алдарт зохион бүтээгч Александер Грем Беллийн туслах Томас А.Ватсон (1934 онд нас барсан)
  • 1868 - Японы 42 дахь Ерөнхий сайд Сүзүки Кантаро (1948 онд нас барсан)
  • 1884 - Олон хүмүүнлэгийн төлөө тэмцэгч анхны байгууллага болох Цагаан загалмайн нийгэмлэгийг үндэслэгч, сэтгүүлч Элена Аризменди Межиа (1949 онд нас барсан)
  • 1904 - Холливудын сонгодог үеийн гол төлөөлөгч, нэрт жүжигчин Гари Грант (1986 онд нас барсан)
  • 1921 - Нобелийн шагналт Японы физикч Ёчиро Намбү (2015 онд нас барсан)
  • 1931 - Өмнөд Солонгосын тав дахь ерөнхийлөгч Хван-До Жун
  • 1933 - Хөгжим болон дэлгэцийн дуугаралтын системийг зохиогч Рей Долби (2013 онд нас барсан)
  • 1937 - Нобелийн шагналт Умард Ирландын сэхээтэн Жон Юүм
  • 1944 - Австралийн 24 дэх Ерөнхий сайд Пол Кийтинг
  • 1946 - Швейцарийн холбооны ерөнхийлөгч, эдийн засагч Йосеф Дайсс
  • 1947 - Японы кино урлагийн нэрт төлөөлөгч Китано Такеши
  • 1955 - Найруулагчийн төрөлд Оскарын шагнал хүртсэн нэрт жүжигчин Кевин Костнер
  • 1971 - Испанийн Барселона клубийн домогт дасгалжуулагч Хосеп Гуардиола
  • 1980 - Америкийн Р&Б дуучин Эстиль
  • 1981 - Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төлөөлөгч Эршүүгийн Отгонбаяр
  • 1985 - Италийн хөлбөмбөг Рикардо Монтеливо
  • 1987 - Швейцарийн хөлбөмбөгч Йохан Журү
  • 1989 - Олимпийн аварга, Дэлхийн хошой аварга ширээний теннисч Чен Лонг
  • 1990 - Испанийн хөлбөмбөгч Начо

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1271 - Хожим нь гэгээнтэн болгож өргөмжилсөн Унгарын гүнж Маргарет (1242 онд төрсөн)
  • 1677 - Өмнөд Африкийн Кейп Таун хотыг илрүүлсэн, Голландын аялагч Йан ван Райбийк (1619 онд төрсөн)
  • 1862 - АНУ-ын 10 дахь ерөнхийлөгч Жон Тайлер (1790 онд төрсөн)
  • 1896 - Францын 55 дахь Ерөнхий сайд Шарль Флоке (1828 онд төрсөн)
  • 1936 Нобелийн шагналт Английн зохиолч Редьярд Киплинг (1865 онд төрсөн)
  • 1956 - Эстони улсын анхны ерөнхийлөгч Константин Пац (1874 онд төрсөн)
  • 1995 - Нобелийн шагналт биохимич Адольф Бутенандт (1903 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • ТунисТунис Тунис Хувьсгал болон Залуусын өдөр
  • ТайландТайланд Тайланд Тайландын өөрийгөө хамгаалах арми үүссэн өдөр

 Commons: 1 сарын 18 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан