Баянхутаг хатан
Харагдац
Баянхутаг | |
---|---|
Юань улсын их хатан (1337-1365 он) | |
Төрсөн огноо | 1324 он |
Өнгөрсөн огноо | 1365 оны 9 сарын 7 (41 наслав) |
Хатан | Тогоонтөмөр хаан |
Баянхутаг[1] (1324-1365.09.07; 41 насалсан) — Юань улсын Тогоонтөмөр ухаант хааны хоёрдугаар их хатан байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Баянхутаг хатан хонгирад аймгийн монгол хүн байв. 1335 оны эсэргүүний гэмт хэрэгт холбогдон Данашир хатан ордноос хөөгдөхөд сайд түшмэд зөвлөлдөн 1337 оны 3-р сард Баянхутагийг их хатан өргөмжилжээ. 28 жил ордонд байсан ч үр хүүхэд төрүүлээгүй тул төрийн хэрэгт нөлөө багатай хүн байлаа. 1365 оны 9-р сард 41 насандаа таалал төгсчээ.
Өмнөх Данашир |
Юань улсын их хатан 1337-1365 он |
Дараах Өлзийхутаг |
Сурвалж тайлбар.
[засварлах | кодоор засварлах]- Сүнь Лянь. «Юань улсын судар». 1372 он. 114-р хуудас. Хатад татварын намтар. (хя.)
- ↑ Ч.Содбилэг 2010 онд нэрийг «Буянхутаг» хэмээсэн. Хятад галиг нэр нь Буянхүдоу (伯顏忽都 Bóyánhūdōu).