Билли Жин Кинг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Билли Жин Кинг
Billie Jean King by David Shankbone.jpg
Улс Америкийн Нэгдсэн Улс
Амьдардаг газар АНУ
Төрсөн огноо 1943 оны 11 сарын 22 (1943-11-22) (70 настай)
Төрсөн газар Калифорни, Лонг-Бич
Өндөр 164 см
Мэргэжилд шилжсэн 1968
Зодог тайлсан 1983
Тоглолтын хэв маяг Баруун
Нийт шагналын мөнгө US$1,966,487[1]
Алдрын Танхим 1987 (гишүүний хуудас)
Ганцаарчилсан
Амжилт 695–155 (ЭТХ-ны вэбсайт)[1]
Түрүүлсэн тэмцээн 129 (үүнээс 84 нь нээлттэй эринд)
Оргил чансаа 1 (1966, 1967, 1968, 1971, 1972, 1974)
Их Дуулга
Австралийн нээлттэй тэмцээн Т (1968)
Францын нээлттэй тэмцээн Т (1972)
Вимблдон Т (1966, 1967, 1968, 1972, 1973, 1975)
Америкийн нээлттэй тэмцээн Т (1967, 1971, 1972, 1974)
Хос
Амжилт 87–37 (ЭТХ-ны вэбсайт)[1]
Их Дуулга
Австралийн нээлттэй тэмцээн Ш (1965, 1969)
Францын нээлттэй тэмцээн Т (1972)
Вимблдон Т (1961, 1962, 1965, 1967, 1968, 1970, 1971, 1972, 1973, 1979)
Америкийн нээлттэй тэмцээн Т (1964, 1967, 1974, 1978, 1980)
Холимог хос
Амжилт n/a
Түрүүлсэн тэмцээн 11
Их Дуулга
Австралийн нээлттэй тэмцээн Т (1968)
Францын нээлттэй тэмцээн Т (1967, 1970)
Вимблдон Т (1967, 1971, 1973, 1974)
Америкийн нээлттэй тэмцээн Т (1967, 1971, 1973, 1976)
Сүүлд шинэчилсэн: 2010 оны 12 сарын 29.

Билли Жин Кинг (хуучин овог Моффитт; англ. Billie Jean King, née Moffitt; 1943 оны 11 сарын 22-нд Калифорни муж улсын Лонг-Бичэд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын теннисчин юм. Тэрээр спортын замналдаа Их Дуулгыг ганцаарчилсан төрлөөр 12, эмэгтэй хос төрлөөр 16, холимог хос төрлөөр 11 удаа хүртжээ. Кинг нь спорт, нийгэм дэх хүйсийн ялгавартай байдлын эсрэг тэмцэгч байлаа. Тэрээр 1973 онд Вимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга асан Бобби Риггсийг "Хүйс хоорондын тулаан"-д буулган авч байв[2].

Кинг нь Эмэгтэйчүүдийн Теннисний Холбоо, Эмэгтэйчүүдийн Спортын Сан болон Дэлхийн Багийн Теннисийг (сүүлийнхийг нь хуучин нөхөр Лоуренс Кингийн хамт) үндэслэсэн билээ.

Эшлэл[засварлах]