Бор нугас

Бор нугас
Хос
Хос
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Anseriformes
Овог: Нугасныхан
Төрөл: Anas
Зүйл: A. strepera
Латин нэр
Anas strepera
(Карл Линней, 1758)
Дэд зүйлүүд
  • A. s. strepera
    (Эгэл бор нугас)
  • A. s. couesi
    (Coues' Gadwall- устсан)


Бор нугас (Anas strepera) нь Нугасныхан овгийн өргөн тархсан шувуу юм.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Колкатад.
Хос
Залуу бор нугас

Бор нугас нь 46–56 см урт, далавчаа дэлгэхэд 78–90 см бөгөөд эрэгчин нь эмэгчинээс үл мэдэг том байна. Биеийн жин нь 990 гр юм. Эмэгчин бор нугас цайвар бордуу, Зэрлэг нугасны эмэгчинтэй төстэй өд сөдтэй. Ялгагдах нь хошуу болон арай жижиг биетэй ба гэдэс нь цагаан байна.

Тархалт[засварлах | кодоор засварлах]

Энэхүү шувуу Европ, Азийн хойд хэсгээр нутагладаг. Мөн Хойд Америкийн төв хэсэгт бий. Их Британид цөөн тоогоор нутаглан, бас өвөлжихөөр ирэх ч, ойрын жилүүдэд тоо толгой нь цөөрсөн болно.

Зан авир[засварлах | кодоор засварлах]

Тэд чийглэг нуга хөндий, гол нурын дэргэдэх тал, өвст газар амьдарна. Дөнгөж төрсөн дэгдээхэйгээ голдуу хорхой шавьжаар хооллодог. мөн нас бие гүйцсэн хойноо нялцгай биетэн, шавьж идэх нь бий. Үүрээ уснаас жаахан зайдуу засдаг байна. 8-12 өндөг гаргах ба өндөгний хэмжээ нь 55×40 юм. 25-27 хоног дардаг.

Mareca strepera

Ангилал[засварлах | кодоор засварлах]

Бор нугасны ойр холбоотон нь Гэзэгт нугас юм. Нийт 2 дэд зүйл байсан ч, нэг нь устжээ:

  • A. strepera strepera, Эгэл бор нугас
  • A. strepera couesi, Coues' Gadwall 1874 онд устсан.


Эшлэл[засварлах | кодоор засварлах]


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Gadwall – Викимедиа дуу дүрсний сан