Брюс Ли

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Брюс Ли (хя. 李振藩) нь Холливудын од, философич, тулааны урлагийн мастер, кино найруулагч, зохиолч байж чадсан гайхалтай хүн.

Түүнийг Таймс сэтгүүл 20-р зууны хамгийн нөлөөтэй 100 хүний тоонд Альберт Эйнштейн, Мартин Лютер Кинг, Адольф Гитлер нартай цуг оруулсан юм.

Амьдрал[засварлах]

Брюс 1940 оны луу жил Сан Францискогийн хятад хороололд мэндэлсэн. Ээж нь түүнд дом болгон Ли Юн Фан гэдэг охин хүүхдийн нэр өгсөн. Учир нь муу сүнс эрэгтэй хүүхдийг жаахан байхад нь аваад явдаг гэсэн мухар сүсэгтэй холбоотой ажээ.

Тэрээр жүжигчнийхээ карьерийг нэг настай байхдаа “Алтан хаалганы охин” гэдэг жүжигт тоглон эхэлсэн байна. Зүгээр л тэврүүлэн гардаг ч гэсэн жүжиг бол жүжиг, дүр бол дүр.

Түүнийг гурван настай байхад гэрийнхэн нь Хонг Конгруу нүүсэн байна. Тэнд очсон хойноо ч гэсэн тэрээр кино болон, жүжигт тоглосоор байлаа. Гэхдээ дандаа охин хүүхдийн дүрд. Сургуульд орохдоо тэрээр охины нэртэй гэдгээ мэдэн нэрээ Брюс болгон өөрчилсөн байна. Сургууль дээрээ зодуулсныхаа дараагаас Кунг Фугаар хичээллэж эхэлжээ. Удалгүй өөрийгөө маш их авъяастайгаа харуулсан боловч үргэлж л зодооны хэрэгт орооцолддог болсон тул гэрийнхэн нь түүнийг Америк руу буцаан явуулсан.

Ингээд тэр Сиэтлд очин философи үзэж эхэлсэн ба хажуугаар нь тулааны урлаг зааж байлаа. Хэдхэн жилийн дотор түүний шавь нарын тоо маш их болсон ба Стив МакКүйн, Карим Абдул Жаббар зэрэг одууд ч шавь нь болсон юм. Ли сургуулиа хаялаа. Гэхдээ гэргий Линдатайгаа уулзсаныхаа дараа тэр хоёр ердөө жилийн дараа гэрлэжээ.

Калифорнид нүүн ирж тулааны урлагийн сургууль нээв. Үүнд нь дургүйцсэн нутгийн тулааны мастерууд халз тулаанд дууджээ. Халз тулаанд ялсан боловч маш удаан үргэлжилсэн учир Ли шинээр арга барил зохиож эхэлсэн байна.

"Нутгийн индиан"-уудыг нүдсэнээр Калифорнид алдаршаад байсан ч улсын аваргад орсноор тэр жинхэнэ од боллоо. Финалд Дэн Инсантог зүгээр л уншив. Инсанто ч тэмцээний дараа түүний шавь болсон юм.

Лигийн энэ алдартай болж байгаан Холливудынхны анхаарлыг татаж эхлэв. Бэтмэний нэг анги болох "Грийн Хорнет"-эд Хорнетын жолооч Катогийн дүрд тоглох санал ирэв. Кино ч амжилттай болж ирэв. Үзэгчид Хорнетээс илүү Катог сонирходог болсон байлаа.

Түүний нэр алдар маш хурдтай өсч байсан яг тэр үед тэрээр нуруундаа маш хүнд бэртэл авав. Эмчлүүлж байх хугацаандаа өөрийн тулааны урлаг болох Жэт Кун Догоо боловсруулжээ. Жэт Кун До нь бусад маш олон тулааны урлагийн нийлмэл, холимог цогц зүйл байлаа. Мөн тулааны урлаг болон философийн талаар ном бичсэн.

Кино[засварлах]

Хонг Конгт орших хөшөө

1970 онд тэрээр Хонг Конг руу буцлаа. Очсон даруйд нь л адал явдалтай киноны продюсерууд танилцав.

Ли өөрөө зохиолыг нь бичиж, тулааны хэсгийг нь найруулан анх удаа гол дүрд нь тоглосон “Хилэнт нудрага” киногоо 100,000 долларын зардалтай хийлээ. Кино маш хурдан өрнөлттэй мөн тэр чигээрээ цус байлаа. Гэвч үнэхээр том хит болсон юм. Тэрээр дэлгэцэн дээрх тулаан ямар болбол үзэгчдэд аятайхан байхыг судалж эхлэв. Түүнийг ирэхэд тулаантай кинонуудын зодоон нь удаан хөдөлгөөнтэй мөн бүтэшгүй хийсвэр зүйлүүдтэй дүүрэн, нисч дүүлсэн хүмүүстэй кинонууд байлаа.


Ли бүх киноныхоо тулааны хэсгүүдийг өөрөө найруулан, өмнөх кинонуудын супермэнүүдээс татгалзан, амьдралд ойрхон, гэвч маш хурдан хөдөлгөөнтэйгээр хийж эхлэв.

1972 онд “Луу иргэж ирсэн нь” кинонд өмнөх киноныхоо зохиолтой адил мафийнхнаас гэр бүлийнхнээ хамгаалсан дүр бүтээв. Гэвч энэ удаа киноны зураг авалт Ромд болсон байна. Амьдрал дээрх найз Чак Норристой Коллезиумд амь насныхаа төлөө тулалдаж байгаа хэсэг нь киноны оргил хэсэг нь юм. Үүний дараагаас Чак Норрис адал явдалт киноны од болох гараагаа эхэлсэн.

Уг киногоо залгуулан “Үхлийн тоглоом” нэртэй кино хийж эхэлсэн ч зураг авалтыг хараахан дуусгалгүй Америк явлаа. Учир нь Холливууд түүнийг дахин сонирхож эхэлжээ.

Мөн 1972 ондоо гаргасан "Enter the Dragon" нь Лигийн кинонууд дунд магтаалаас өөр зүйлээр шүүмжлүүлээгүй кино болсон юм. Хонг Конг, Холливудтай хамтарсан тэр бүтээлээ 850,000 доллар заран бүтээсэн нь тухайн үеийн хамгийн супер одод тоглосон, үнэтэй кино болгож байлаа.

"Enter the Dragon"-д өмнөх кинонуудад гаргасан бүх алдаагаа зассан байлаа.

Үхэл[засварлах]

Гэвч кино нээлтээ хийхээс долоо хоногийн өмнө Брюс 32 насандаа тэнгэрт хальсан юм.

Түүний үхлийн шалтгаан учир бүтүүлэг байсаар өнөөдрийг хүрээд байна. Албан ёсоор тархинд нь цус харвасан гэсэн боловч маш олон таамаг байдаг. Зохион байгуулалттай хордуулсан, мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэснээс болсон гэж үздэг.

Мөн түүний хүү Брэндон Ли 1994 онд "Хэрээ" гэдэг кинонд тоглож байхдаа 28 насандаа буудуулан үхсэн юм.

Брюс Лигийн гэнэтийн үхэл нь түүний кино урлаг дахь байр суурийг нь хөдөлгөж чадаагүй юм. Нэгэн удаа тэрээр "Үхэшгүй мөнх байхын гол зүйл нь үргэлж дурсагдахаар үнэ цэнэтэй амьдрах" хэмээж байсан, тиймээс ч одоо түүний амьдралын талаар хэн нэгэн мартана гэсэн айдас үгүй.

Продюсеруудын хувьд мөнгөний машин нь байхгүй болсон ч дуусаагүй “Үхлийн тоглоом” болон алдарт шар мотоциклын хувцастай хэсэгт Эд Вүүдийг тоглуулан нэмж, нийлүүлэн гүйцээн “Үхлийн тоглоом"-ыг гаргасан юм.

Үүний дараа ч түүний сүнс амар нойрссонгүй. Түүнтэй адил дүр төрхтэй хүмүүсийн тоглосон маш олон кино ар араасаа цувран гарсаар байлаа. Хамгийн тэнэг нь тэдгээр хүмүүсийн нэрийг Bruce Le, Bruce Li, Bruce Lai, Bruce Thai, Bruce Lea and Dragon Lee хэмээн нэрлэж байлаа. Эдгээр олон хүмүүс өөрсдийгөө Брюсын залгамжлагч болгохоор зүтгэж байсан юм.

Мөн “Онгоцны буудал дээр би түүнийг харсан” гэх мэтчилэн Брюсыг амьд, өөрийн үхлээ Жим Моррисон, Элвис нар шиг худлаа зохиосон гэсэн цуу нэг хэсэг энд тэндгүй гарах болов.

Тэрээр дэлхийн кино урлагт тодоос тод гялалзан харваад одсон од юм.

Гадаад холбоосууд[засварлах]