Буурал галуу

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Буурал галуу
Bean.goose.600pix.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Anseriformes
Овог: Нугасныхан
Төрөл: Anser, Галуу
Brisson, 1760
Зүйлүүд

Тайгын буурал галуу Anser fabalis
Tундрын буурал галуу Anser serrirostris

Буурал галуу нь дундаж хэмжээний галуу бөгөөд Европ болон Азийн хойд хэсгээр нутаглана. Нүдлийн шувуу бөгөөд Европ, Азийн өмнө зүгт өвөлждөг.

[засварлах] Гадаад төрх

Биеийн урт 68-90 см, далавчаа дэлгэхэд 140-174 см ба 1.7-4 кг жинтэй юм. Хошууны уг болон үзүүр хэсэг нь хар өнгөтэй ба гол хэсэгт улбар шар байна. Мөн хөл, сарвуу нь тод улбар шар өнгөтэй.


[засварлах] Дэд зүйлүүд

Нийт 5 дэд зүйл байх бөгөөд бие болон хошууны хэмжээ, өнгө зүсээр ялгасан болно.

Тайгын буурал галуу (Anser fabalis sensu stricto)
  • A. f. fabalis. Скандинавын зүүн хэсгээс Уралын нуруу хүртэл.
  • A. f. johanseni. Баруун Сибирийн тайга. Том бие, урт хошуутай.
  • A. f. middendorffii. Зүүн Сибирийн тайга. Нилээд том, лагс бие, урт хошуутай.
Тундрын буурал галуу(Anser serrirostris)
  • A. s. rossicus. Оросын хойд хэсэг. Жижиг бие, богино хошуутай.
  • A. s. serrirostris. Зүүн Сибирийн тундр. Томхон бие, урт хошуутай.

Буурал галуу нь өвсөн тэжээлтэй ба голдуу ургамлын үр, жимс, буурцаг, өвс зэргээр хооллодог. Тэд 4-5 өндөг гаргах ба 25-29 хоног дарна.


[засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр