Ваймар

Ваймар хот

Ваймар (герман. Weimar, дуудлага: [ˈvaɪmaɐ̯]) —Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын холбооны хэмжээний Тюринг мужийн (гер. Thüringen) хот. 2010 оны байдлаар тус хотын хүн ам нь 65,2 мянга байсан.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Ваймарыг анх 10-р зууны дунд үеэс түүхэн баримт бичигт дурдсан байдаг. 946-1364 онуудад Ваймар-Орламюнде гэж муж улс байсан.

1573 онд Веттиний эзэмшлийн газар нутгийг хуваах үеэр Ваймар нь 1815 онд Сакс-Эйзенахтай нэгдсэний дараа их гүнгийн статустай Сакс-Ваймарын гүнгийн гол хот болжээ. Албан ёсоор энэ гүнт улс 1918 он хүртэл оршин тогнож байсан.

18-р зууны хоёрдугаар хагаст Ваймарын гүнгийн нутаг нь Германы соён гэгээрлийн хамгийн том төв байв. 1775-1832 онд алдарт Иоханн Гёте энд амьдарч байсан бол яруу найрагч Фридрих фон Шиллер 1799-1805 оны хооронд мөн энд амьдарч байжээ. Фридрих Ницше амьдралынхаа сүүлийн гурван жилийг энэ хотод өнгрөөжээ.

1919 онд Ваймар хотод Үндэсний Ассамблей тус улсын шинэ Үндсэн хуулийг баталжээ. Үүний ачаар 1919-1933 онд оршин тогтносон Герман улсыг Ваймарын Бүгд Найрамдах Улс гэж нэрлэх болсон ажээ.

1949 онд Ваймар хот Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсын буюу Зүүн Германы нэг хэсэг болжээ. 1952 оноос хойш Эрфуртын засаг захиргааны дүүрэгт харьяалагддаг байсан бөгөөд 1990 онд Германыг нэгтгэсний дараа дахин Тюринг муж улсын нэг хэсэг болжээ.