Виктор Ан

Виктор Ан

2014 оны олимп. Виктор Ан
тамирчны тухай
Төрсөн өдөр1985 оны 11 сарын 23 (1985-11-23) (38 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Сөүл
Өндөр1.72 м

Виктор Ан (Орос: Виктор Ан); Ань Хёнь-сү (сол. 안현수) — Өмнөд Солонгос, Оросын шорт трекчин.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Ань Хёнь-сү 1985 оны 11 сарын 23-нд Өмнөд Солонгосын Сөүлд төрсөн. 1994 оны өвлийн олимпыг телевизээр гарахад Чэ Жи-хүнийг 500 м, 1000 м-т түрүүлэхийг харж спортод дурласан гэдэг. Бага ангиасаа тэшүүрээр гулгасан.

Тамирчин[засварлах | кодоор засварлах]

Өмнө Солонгосын тамирчин[засварлах | кодоор засварлах]

Ань 2002 оны Солт-Лейкийн олимпод оролцсон ч медаль хүртэж амжаагүй. Олимпын дараа залуучуудын дэлхийн аварга болсон ба насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээ.

2006 оны Турины олимпод 1500 м, 1000 м-т түрүүлэв. Мөн багийн 5000 м-ийн эрэгтэй буухиад багийн гурван нөхрийн хамтаар алтан медаль хүртсэн. Мөн 500 м-ийн уралдаанд хүрэл медаль хүртжээ. Ань уралдааны тэргүүлэгчийн араас хоёрт дагаж байгаад хоёр гурван тойргийн өмнө хурд авч гүйцээж түрүүлэх арга хэрэглэдэг байсан. Тухайлбал буухианд сүүлийн тойрогт өмнөх олимпын аварга Канадын багийн хүнийг үзэгчдийг гайхшруулам чадварлаг гүйцэж түрүүлжээ. Өвлийн олимпоос 3 алтан медаль хүртсэн Өмнөд Солонгосын анхны эрэгтэй тамирчин болжээ.

2006 оны ДАШТ-ийн дараа Ань улсын шигшээгийн дасгалжуулагчтайгаа эв түнжин хагарч, эмэгтэй шигшээгийн дасгалжуулагчийн доор бэлтгэл сургуулиа хийх болж эрэгтэй багийн андуудтайгаа ч таарамжгүй, уулзалддаггүй болсон.

Ань 2002-2007 оны хооронд Өмнөд Солонгосыг төлөөлж шорт трекийн ДАШТ-аас 20 алтан медаль хүртсэн ба нийлбэр дүнгээр таван жил дараалан алтан медаль хүртсэн анхы тамирчин болсон.

2008 онд Ань өвдгөндөө хүнд гэмтэл авсан болохоор 2008 оны ДАШТ-д оролцоогүй. Гурван удаа мэс засалд орж эмчлүүлэн 8 сарын дааа эргэн мөснөө гулгаж эхэлсэн ч гэмтэл сайн илааршаагүйн улмаас 2009 оны ДАШТ-г мөн өнжжээ.

2010 оны өвлийн олимпод оролцох улсын шигшээ багт Ань багтаж чадсангүй (нийлбэр оноогоор 7-д байсан).

Оросын тамирчин[засварлах | кодоор засварлах]

2014 оны олимп. 500 м уралдааны шагналын тавцан

Ань Хёнь-сү 2011 онд иргэний харьяаллаа сольж Виктор Ан хэмээх нэрээр Орос улсын тамирчин болов.

2014 оны Сочийн олимпод Виктор Ан 2014 оны олимпод гялалзсан. 1500 м-т хүрэл медаль хүртсэн ба Оросын шорт трекийн анхны олимпын алтан медалийг 1000 м уралдаанд түрүүлж авчирсан. Дараа нь 500 м, 5000 м-ийн буухайд түрүүлсэн. Тэрээр түүхэн дэх хамгийн олон алтан медальтай эрэгтэй шорт трекчин хэмээн алдаршжээ.

Өмнөд Солонгосын үзэгч олон Виктор Аны улсаа сольсон түүхэнд цочирдон аварга тамирчнаа алдсан Өмнөд Солонгосын тэшүүрийн холбоог шүүмжлэн буруутгав. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, салбарын сайд анхаарч шалгахаа мэдэгджээ.

Оросын ерөнхийлөгч тамирчны гарамгай амжилтыг үнэлж «Эх орны төлөө-4-р зэргийн одон»-гоор шагнасан.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Виктор Ан 1984 онд төрсөн солонгос Ү На-ритай 2013 онд гэрлэж, хоёул Оросын иргэн болсон. Эхнэр нь түүний нэгэн фэн-клубыг ажиллуулж байсан хөгжөөн дэмжигч нь байв. Тэд 2015 онд Жейн Ан хэмээх охинтой болсон.

Цагийн дээд үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

  • 500 м: 41.283 (2013)
  • 1000 м: 1:24.385 мин (2007, өмнөх дэлхийн дээд амжилт /д.р/)
  • 1500 м: 2:10.639 мин (2003, өмнөх д.р)
  • 3000 м: 4:32.646 мин (2003, өмнөх д.р)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]