Виллем Баренц

Виллем Баренц
"Виллем Баренц нас нөгчсөн нь"

Виллем Баренц (нид. Willem Barentsz, 1550 - 1597 оны 7 сарын 20) нь Голландын далайн аялагч бөгөөд Европын хойд хэсгийн далайг судалсан Европын анхны аялагчдын нэг юм.

1594 онд Зүүн Азид хүрэх Хойд далайн замыг судлахаар 2 хөлөг онгоц бүхий багийн хамт Амстердамаас хөдөлж, Шинэ Газрын баруун эрэг хүртэл аялжээ. Эргийн дагуу умрыг чиглэсэн боловч цааш явж чадалгүй удалгүй буцсан байна.

1595 онл 7 хөлөг онгоцтой Вайгач арлын өмнөд хэсгийн усан замаар нэвтрэхийг оролдсон боловч хөлдүү далайг гаталж чадсангүй.

1596 онд 3 дахь удаагаа, 2 хөлөг онгоцтой хөдөлж, Шпицбергенийг нээжээ. Гэхдээ тус олтригийг норвегичүүд 12-р зуунаас хойш мэддэг байсан бололтой.

Цааш хөдөлж, Шинэ Газрыг хойгуур нь тойрч чадсан ч мөсөөр хашигдсан учир Шинэ Газрын зүүн хойд эрэгт өвөлжихөөс өөр аргагүй болсон байна. 1597 оны хавар хөлөг онгоцоо хөдөлгөж чадаагүй учир 1597 оны 6 сарын 13-нд завиар Колийн хойгийг чиглэн хөдөлжээ. Багийн гишүүдийн ихэнх нь амьд үлдсэн боловч Баренц өөрөө 1597 оны 6 сарын 20-нд Шинэ Газрын орчимд нас нөгчсөн ажээ.

1871 онд Баренцын багийнхны өвөлжөө бүтнээрээ олдсон бөгөөд өдгөө Хааг хотноо хадгалагддаг. 1875 онд түүний өдрийн тэмдэглэлийн нэг хэсэг нь олдсон юм. Хожим түүний амьдралаа золиослосон зорилгыг 1879 онд Шведийн аялагч Адольф Эрик Норденшьолд биелүүлсэн юм.

Түүний нэрээр Баренцын тэнгисийг нэрлэсэн бөгөөд Шпицбергенд Баренцбург хэмээх газар байдаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Виллем Баренц – Викимедиа дуу дүрсний сан