Галдангийн Совд

Галдангийн Совд (хэлний [н] учир Галданы Совд гэж бичвэл зөв болно; 1930 оны 7 сарын 13-нд Увс аймгийн Завхан суманд төржээ- 2006 оны 1 сарын 4-нд нас барсан) нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн анхны дарга, гавъяат хуульч .

Тэрээр 1956-1958 онд Хууль цаазын дунд сургууль, 1959-1963 онд Зөвлөлт Холбоот Улсад Свердловск хотын Их сургуульд суралцаж төгссөн байна.

  • 1954-1956 онд Увс аймгийн прокурорт мөрдөн байцаагч
  • 1958-1959 онд Хууль цаазын дунд сургуульд багш
  • 1962-1964 онд Улсын Дээд Шүүхийн гишүүн
  • 1964-1974 онд Монгол Улсын Их Сургуульд (МУИС) тэнхимийн эрхлэгч
  • 1974-1978 онд Улсын Дээд Шүүхийн нэгдүгээр орлогч дарга
  • 1978-1979 онд Улсын прокурорын нэгдүгээр орлогч
  • 1979-1984 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын (БНМАУ) Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга
  • 1984-1985 онд Улаанбаатар хотын прокурорт хяналтын прокурор
  • 1985-1989 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч
  • 1989-1991 онд Шинжлэх Ухааны Академийн (ШУА) Төр, эрх зүйн хүрээлэнгийн захирал
  • 1991-1992 онд МУИС, ШУА-ийн хууль зүйн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал
  • 1992-1998 онд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, Цэцийн анхны дарга.
  • 1998-2005 онд Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, багшаар тус тус ажиллаж байсан.