Дастин Хоффман

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хоффман 1968 онд.

Дастин Ли Хоффман (англ. Dustin Lee Hoffman, 1937 оны наймдугаар сарын 8-нд Лос-Анжелес хотод төрсөн) нь Америкийн тайз, дэлгэцийн урлагийн жүжигчин, найруулагч, продюсер юм. 1980-аад оны эхэн үед Хоффман драм төрлийн Крамер Крамерийн эсрэг (1979), Түүтси (1982) болон Борооны хүн (1988) кинонуудад гол дүрийг жүжиглэлтийн хувьд тултал сайн гүйцэтгэж Холливудын хамгийн авъяаслаг урлагийн ажилтан болохоо харуулсан түүхтэй. Дэлгэцийн урлагийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн сэтгэлд дотно, энгийн бөгөөд мэргэжлийн хэллэгээр диалогдах буюу харилцан яриа, сэтгэл хөдлөлийн илрэлийг тод харуулж чаддаг жүжиглэлтийн урлагт бүтээлээрээ багшилсан эрхэм бол Хоффман билээ. Хоффман Академийн шагналыг хоёр удаа (1980, 1989) хүртэж таван удаа нэр дэвшиж байсан бол Алтан бөмбөрцөгийг зургаан удаа (1968, 1980, 1983, 1986, 1989, 1997) хүртэж долоон удаа нэр дэвшиж байв.

Товч мэдээлэл[засварлах]

Нэр нь түгсэн бүтээлүүд:

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Дастин Хоффман»