Жастин Тимберлэйк

Жастин Тимбэрлэйк
Тимбэрлэйк 2011 онд.
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЖастин Рендэлл Тимбэрлэйк
Төрсөн1981 оны 1 сарын 31 (1981-01-31) (43 настай)
Хөгжмийн урсгалПоп, дэнс, R&B
МэргэжилДуучин-дуу зохиогч, хөгжимчин, продюсер, бүжигчин, жүжигчин, бизнесмэн
ЗэмсэгВокал, даралтат хөгжим, гитар, битбокс
Идэвхтэй1993–одоо
СтудиJive, RCA
Хамтардаг уран бүтээлчид'N Sync, The Y's, Тимбалэнд, Нелли Фуртадо
Цахим хуудасjustintimberlake.com


Жастин Рендэлл Тимбэрлэйк (Англи: Justin Randall Timberlake, 1981 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн) нь Америкийн дуучин-дуу зохиогч, жүжигчин, бизнесмэн юм.

Диснэй суваг телевизийн Оддын эрэлд уралдаант нэвтрүүлэгээс олонд танигдаж улмаар Микки Маусын Шинэ үеийн бүлгэм телевизийн олон ангит кинонд хожмоо хамтлаг байгуулсан Жэйси Чэйзестэй хамтран тоглож байв. Тимбэрлэйкийг урлагийн ертөнцөд нэр алдарт хүргэсэн үе нь 1990-ээд оны сүүл үе бөгөөд хөвгүүдийн 'N Sync хамтлагт гоцлол дуучин гишүүнээр байсан үе юм.

Тимбэрлэйк 1999-2002 оны хооронд Бритни Спирстэй үерхэж байсан ба Стэйси Фергюсон, Жанет Жексон, Женна Деван, Алисса Милано нарын дуучид, жүжигчидтэй нэр холбогдож байв. Жүжигчин Камерон Диастай 2003-06, Жессика Билтэй 2007-2011 оны хооронд тус тус үерхэж байв.

Тимбэрлэйк Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч ажээ.[1][2]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. http://www.imdb.com/name/nm0005493/bio
  2. "Top 10 of the week – Top 10 A-Lister fans!". In The Stands. 2011-02-14. Retrieved 2011-11-11.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жастин Тимбэрлэйк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан