Жузеппе Верди

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Verdi.jpg
Giuseppe Verdi signature.jpg

Жузеппе Фортунато Верди (Giuseppe Fortunino Francesco Verdi, 1813 оны 11 сарын 9 эсвэл 101901 оны 1 сарын 27) нь Италийн хөгжмийн зохиолч байв.

Намтар[засварлах]

Италийн хөгжмийн алдарт зохиолч Жузеппе Фортунато Верди бага залуу насаа гачигдал зовлонт амьдрал дунд өнгөрөөжээ. Тэр багаасааа хөгжимд дуртай болж, гоц авьяас нь тодорсон юм. Арван настайдаа нутгийнхаа сүмийн бадралт бишгүүрч, таван жилийн дараа зэргэлдээх хотынхоо найрал хөгжмийн удирдаач болсон нь тохиолдол биш байлаа. Тэр үеээсээ хөгжмийн зохиол бичиж эхэлжээ.

Түүний "Оберто" хэмээх анхны дуурийг 1839 онд Милан хотын “Ла Скала” театрт амжилттай тогложээ. 1842 онд зохиосон "Набукко" (Навуходоносор) гэдэг дуурь Вердийг Итали даяар хайр хүндтэй хөгжмийн зохиолч болгожээ. Энэ үеэс Италийн эх орончид үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд ард олныг уриалж байсан цаг билээ. Верди, тэдний нэгэн адил Эх орноо Австрийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг чин сэнтгэлээс хүсч байв. Иймээс ард түмнийхээ санаа хүслийг илэрхийлсэн "Набукко" болон энэ үед бичсэн бусад дуурь нь харийн бооллогчдын эсрэг тэмцлийн зэвсэг болсон юм. Тэдгээр дуурийн эрэмгий айзам бүхий найрал дуунууд нь эх орончдын сүлд дуулал болж түгжээ. Тиймээс италичууд Ж. Вердийг "хөгжимч Гарибальди", "хувьсгалын маестро" гэж бахархан нэрлэх болжээ. 1850-аад оныэхээр зохиогдсон "Риголетто", "Ерөөлч", "Травиата" зэрэг дууриуд нь түүний алдар нэрийг хилийн чанадад цуурайтуулав. Хөгжмийн зохиолч хэдийгээр түүхийн баатарлаг явдлыг дүрслэх явдлаас хөндийрсөн боловч уран бүтээлийнхээ үзэл санааны чиг баримжааг өчүүхэн ч өөрчилсөнгүй. Тэрээр хөрөнгөт нийгмийн бузар булай байдлыг уудлан илчилж байв. Ж. Верди дуурийн хэвшмэл уламжлалыг зоригтой эвдэн, зохиолын дүр, үг хэллэгт онцгой анхаарч, ардын дуунд ойр аялгуутай дуурь бүтээх болжээ. Ф. Шиллерийн уран бүтээлийн үйл явдалд үндэслэн хэд хэдэн дуурь бичсэний нэг нь "Дон Карлиос" юм. Театрт гоц тохирсон, хурц тод ангилал бүхий В. Гюгогийн жүжгийн зохиолууд түүнд онцгой ойр дотно байсан бөгөөд "Эрнани", "Риголетто" гэдэг шилдэг дууриуд нь түүний жүжгээс үндэслэжээ.

1871 онд Ж. Верди Суэцийн сувгийн нээлтэд зориулж "Аида" дуурь бичив. Дүрийг бүх талаар гүнзгий нээж, нийтлэг шинжийг реалист ёсоор гаргах аргыг тэр Шекспирээс сурчээ. "Макбет" (1847) хэмээх дуурь болон хөгжмийн ертөнцийг гайхуулсан "Отелло" (1887), "Фальстаф" (1893) дууриудад нь Шекспирийн зохиолын үзэл санаа, үйл явдал тусгагдсан байдаг. Ж. Вердийн бүтээлүүд нь ардач чанартай, хүнлэг энэрэнгүй үзэлтэй байдгаараа хүн төрөлхтний соёлын өвд хүндтэй байр эзэлдэг юм.