Жэйсон Капоно

Жэйсон Капоно
Жижиг довтлогч/Шиддэг хамгаалагч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1981 оны 2 сарын 4 (1981-02-04) (43 настай)
Төрсөн газар Калифорни, Лонг-Бийч
Иргэний харъяалал АНУ
Биеийн өндөр 2 м 03 см
Биеийн жин 98 кг
Замналын мэдээлэл
Коллеж UCLA (1999–2003)
НБА-гийн Драфт 2003 / Тойрог: 2 / №: 31
Сонгосон Кливленд Кавальерс
Мэргэжлийн замнал 2003–өнөөг хүртэл
Лиг НБА
Замналын түүх
2003–2004 Кливленд Кавальерс
2004–2005 Шарлотт Бобкэтс
2005–2007 Майами Хийт
2007–2009 Торонто Рэпторс
2009–2011 Филадельфи Севентисиксерс
Замналын оргил амжилт, шагналууд
NBA.com дахь Жэйсон Капоно

Жэйсон Алан Капоно (Англи: Jason Alan Kapono, 1981 оны 2 сарын 4-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын мэргэжлийн сагсан бөмбөгч юм. 2003 оны НБА-гийн драфтын хоёрдугаар тойрогт түүнийг Кливленд Кавальерс баг сонгосон бөгөөд тус багаас гадна Шарлотт Бобкэтс, Майами Хийт, Торонто Рэпторс, Филадельфи Севентисиксерс багуудад тоглож байв. Тэрээр НБА-г гурван онооны шидэлтийн хувиар 2 удаа тэргүүлснээс гадна НБА-гийн Бүх Оддын Тоглолтын Гурван онооны шидэлтийн тэмцээний хошой аварга болж байсан.