Жэксон Поллок

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жэксон Поллок

Гэрэл зурагч Ханс Намут Поллокийн зураг зурах хосгүй техникүүдийг тодоор буулгажээ.
Төрсөн 1912 оны 1 сарын 28 (1912-01-28)
АНУ, Вайоминг, Коди
Нас барсан 1956 оны 8 сарын 11 (44 насалсан)
АНУ, Нью Йорк, Спрингс
Үндэстэн Америк
Ажил Зураач
Түүнд нөлөөлсөн Томас Харт Бентон, Пабло Пикассо
Түүний нөлөөлсөн Хелен Фрэнкентейлер

Пол Жэксон Поллок (англ. Paul Jackson Pollock, 1912 оны 1 сарын 28 - 1956 оны 8 сарын 11) нь нөлөө бүхий Америкийн зураач, хийсвэр экспрессионист хөдөлгөөний гол төлөөлөгч юм. Амьдралынхаа туршид Поллок сайн муу нэр алдрыг хүртэж байв. Хүмүүс түүнийг ихээнхдээ зожиг уран бүтээлж гэж үздэг байлаа. Тэрээр хувирамтгай олон ааштай хүн байсан бөгөөд амьдралынхаа ихэнх үеийг архи согтууруулах ундаатай орооцолдон өнгөрөөжээ. 1945 онд тэрээр өөрийнх нь карьер болон өвлүүлэн үлдээсэн зүйлст нь чухал нөлөө үзүүлсэн уран бүтээлч Ли Краснертэй гэрлэсэн билээ.

Поллок согтуугаар машин жолоодсоны улмаас 44 насандаа өөд болов. 1956 оны 12-р сард түүнийг хүндэтгэсэн үзэсгэлэн Нью Йорк дахь Орчин Үеийн Урлагийн Музейд тавигдсан ба мөн тэнд илүү том хэмжээний тийм үзэсгэлэн 1967 онд тавигдсан юм. Түүнээс хойш 1998 ба 1999 онуудад түүний бүтээлүүдийг хүндэтгэсэн томоохон үзэсгэлэн Лондон дахь Тейт галерей болон Орчин Үеийн Урлагийн Музейд тавигджээ.

2000 онд Поллокийн тухай Эд Харрисын найруулж тоглосон Оскарын шагналт Поллок хэмээх кино хийгдсэн юм.