Зак Эфрон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Зак Эфрон

Эфрон Азтай золиг киноны Австрали дахь нээлтийн үеэр, 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд
Төрсөн Закари Дэвид Александер Эфрон
1987 оны 10 сарын 18 (1987-10-18) (26 настай)
АНУ, Калифорни
Ажил Жүжигчин, дуучин
Он жил 2002–одоо

Закари Дэвид Александер Эфрон (англ. Zachary David Alexander "Zac" Efron, 1987 оны аравдугаар сарын 18-нд төрсөн) нь Америкийн жүжигчин, дуучин юм.

2000 оны эхэн үеэс мэргэжлийн гараагаа Диснейн хүүхдийн сувгийн бүтээл Ахлах ангийнхны хөгжмийн хичээл, WB телевизийн цуврал Дуусашгүй зун цувралуудаар эхлүүлсэн тэрээр 2007 онд Үсний лак хэмээх Бродвейн хөгжимт инээдмийн кинонд тогложээ.[1] Эфроны тоглосон Эргээд 17 нас руугаа, Би ба Орсон Уэллс, Чарли Клаудын амьдрал ба үхэл, Шинэ жилийн босгон дээр болон Азтай золиг кинонууд нь дэлхийд алдаршсан байдаг билээ.

Эфрон 2009 онд.
Эфрон 2012 онд.

Эшлэл[засварлах]

  1. "Zac Efron Joins Cast of Hairspray", CBS Studios, June 26, 2006. August 15, 2006-нд авсан. 

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Зак Эфрон» зургийн цомог