Иоганн Себастьян Бах
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Иоганн Себастьян Бах (Johann Sebastian Bach, 1685 оны 3 сарын 21 O.S. – 1750 оны 7 сарын 28 N.S.) нь Германы хөгжмийн зохиолч, баг бишгүүрч хөгжимчин байжээ. Түүний найрал дуу, найрал хөгжим, хөгжмийн зэмсгүүдэд зориулагдсан бүтээлүүд нь бароккогийн үеийг дээд цэгтээ хүргэхэд гүн хувь нэмэр оруулсан байна.