Камикава Дайки

Камикава Дайки
Жүдо
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Төрсөн огноо 1989 оны 11 сарын 9 (1989-11-09) (34 настай)
Төрсөн газар Ямагүчи аймаг, Ямагүчи
 
Медалиуд
Дэлхийн АШТ
Алт Токио 2010 Үнэмлэхүй
Алт Челябинск 2014 Эрэгтэй баг
Азийн наадам
Хүрэл Гуанжоу 2010 +100 кг
Универсиад
Мөнгө Белград 2009 +100 кг

Камикава Дайки (1989 оны 11 сарын 9-нд Ямагүчид төрсөн) нь Японы жүдоч. 2010 онд алдарт Тедди Ринерийг шүүгчдийн саналаар ялж, үнэмлэхүй ангиллын дэлхийн аварга цол хүртэж явсан.

5 настайгаасаа барилдаж эхэлсэн Камикава нутагтаа Коонан дунд сургуулийг дүүргээд Хирошима хотын Соотокү ахлах сургуульд шилжин суралцаж, төгсөх ангидаа ахлах сургуулиудын улсын аварга болж байв. Мэйжи их сургуулийг төгссөн. 2012 оны Лондоны олимпод оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Уран мэхтэй боловч цацаа цалгиа ихтэй, хэнийг ч ялж, хэнд ч ялагдаж мэдэх жүдочин гэгддэг.