Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олимпийн жүдогийн тэмцээнтэй хамтдаа олон улсын жүдогийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болно. Тус тэмцээнийг 2 жил тутамд Олон Улсын Жүдогийн Холбооноос зохион байгуулдаг бөгөөд оролцогч улсуудаас жингийн ангилал тус бүрт нэг л тамирчин оролцуулах эрхтэй. Багийн тэмцээн 1994 оноос эхлэн зохиогдож буй. Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос эхлэлтэй бөгөөд тэмцээний журам цаг хугацааны туршид өөрчлөгдөж иржээ. Ирэх 28 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2011 онд Оросын Тюмень хотноо зохиогдоно.

Агуулга

[засварлах] Түүх

Жүдогийн анхны дэлхийн аварга Нацүй Шоокичи, 1956 он

Анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотод болж, ганцхан нээлттэй ангилал буюу үнэмлэхүй жингийн аваргыг шалгаруулахад эзэн орны Нацүй Шоокичи түрүүлж, анхны дэлхийн аварга гэгдэн түүхэнд үлджээ. Тэрээр шигшээ барилдаанд нутаг нэгт Ёшимацү Ёшихиког ялсан байна. 2 дахь тэмцээн 2 жилийн дараа мөн л Токиод зохиогдоход япончууд бас эхний 2 байрыг эзэлсэн аж. 1961 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Японы хилийн дээсийг алхан Францын Парист зохиогдоход Нидерландын жүдоч Антон Геесинк өмнөх дэлхийн аварга Сонэ Коожиг ялж, анхны Япон биш дэлхийн аварга болжээ.

1965 онд жингийн 3 ангилал (-68 кг, -80 кг, +80 кг) нэмэгдсэн байна. 1964 оноос жүдо нь олимпийн спорт болж, 1968 онд олимпийг өнжсөний дараа олимпийн бүрэн эрхт гишүүн нь болон, дэлхийн өнцөг булан бүрт хөгжих болжээ.

Харин эмэгтэйчүүд дөнгөж 1980 оноос л аваргаа шалгаруулж эхэлсэн бөгөөд эхэндээ эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддоггүй жил, сөөлжилж болдог байлаа. 1987 оноос эрэгтэй, эмэгтэй жүдочид нэг дор цугларч аваргаа шалгаруулах болсон билээ.

[засварлах] Монгол улс жүдогийн ДАШТ-д

Монгол улс жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд буй. Мөн багийн тэмцээнд эмэгтэйчүүдийн баг 1 удаа хүрэл медаль хүртсэн байна.

Медаль Нэр Он Зохиогдсон газар Жин
2Silver medal icon.svg Мөнгө Одвогийн Балжинням 1989 Flag of SFR Yugoslavia.svg Югослав, Белград эр -95 кг
3Bronze medal icon.svg Хүрэл Дашгомбын Баттулга 1989 Flag of SFR Yugoslavia.svg Югослав, Белград эр -60 кг
3Bronze medal icon.svg Хүрэл Хишигбатын Эрдэнэт-Од 2005 Flag of Egypt.svg Египет, Каир эм -57 кг
1Gold medal icon.svg Алт Хашбаатарын Цагаанбаатар 2009 Flag of the Netherlands.svg Нидерланд, Роттердам эр -66 кг
3Bronze medal icon.svg Хүрэл Хашбаатарын Цагаанбаатар 2010 Flag of Japan.svg Япон, Токио эр -66 кг
3Bronze medal icon.svg Хүрэл Мөнхбаатарын Бундмаа 2010 Flag of Japan.svg Япон, Токио эм -52 кг

[засварлах] Жингийн ангилал

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр 8 жингийн ангилалд, нийт 16 аварга тодруулдаг.

Эрэгтэй
1956-1963 1965 1967-1975 1979-1997 1999-2010
Үнэмлэхүй
(жингийн хязгаарлалтгүй)
Үнэмлэхүй
(жингийн хязгаарлалтгүй)
Хүнд жин
+80 кг
Хүнд жин
+93 кг
Хүнд жин
+95 кг
Хүнд жин
+100 кг
Хагас хүнд жин
-93 кг
Хагас хүнд жин
-95 кг
Хагас хүнд жин
-100 кг
Дунд жин
-80 кг
Дунд жин
-80 кг
Дунд жин
-86 кг
Дунд жин
-90 кг
Хагас дунд жин
-70 кг
Хагас дунд жин
-78 кг
Хагас дунд жин
-81 кг
Хөнгөн жин
-68 кг
Хөнгөн жин
-63 кг
Хөнгөн жин
-71 кг
Хөнгөн жин
-73 кг
Хагас хөнгөн жин
-65 кг
Хагас хөнгөн жин
-66 кг
Хэт хөнгөн жин
-60 кг
Эмэгтэй
1980-1997 1999-2010
Үнэмлэхүй
(жингийн хязгаарлалтгүй)
Хүнд жин
+72 кг
Хүнд жин
+78 кг
Хагас хүнд жин
-72 кг
Хагас хүнд жин
-78 кг
Дунд жин
-66 кг
Дунд жин
-70 кг
Хагас дунд жин
-61 кг
Хагас дунд жин
-63 кг
Хөнгөн жин
-56 кг
Хөнгөн жин
-57 кг
Хагас хөнгөн жин
-52 кг
Хэт хөнгөн жин
-48 кг

[засварлах] Тэмцээнүүд

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Австрали, Антарктидаас бусад бүх тивд зохиогдож байсан.

[засварлах] Эрэгтэй

Он Дугаар Зохион байгуулагч орон, хот Медалиар тэргүүлэгч
1956 I Flag of Japan.svg Япон, Токио Flag of Japan.svg Япон
1958 II Flag of Japan.svg Япон, Токио Flag of Japan.svg Япон
1961 III Flag of France.svg Франц, Парис Flag of the Netherlands.svg Нидерланд
1965 IV Flag of Brazil.svg Бразил, Рио де Жанейро Flag of Japan.svg Japan
1967 V Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс, Солт-Лэйк Сити Flag of Japan.svg Япон
1969 VI Flag of Mexico.svg Мексик, Мехико Flag of Japan.svg Япон
1971 VII Flag of Germany.svg Баруун Герман, Людвигсхафен Flag of Japan.svg Япон
1973 VIII Flag of Switzerland.svg Швейцари, Лозанн Flag of Japan.svg Япон
1975 IX Flag of Austria.svg Австри, Вена Flag of Japan.svg Япон
1977 Цуцлагдсан
1979 XI Flag of France.svg Франц, Парис Flag of Japan.svg Япон
1981 XII Flag of the Netherlands.svg Нидерланд, Маастрихт Flag of Japan.svg Япон
1983 XIII Flag of the Soviet Union.svg Зөвлөлт Холбоот Улс, Москва Flag of Japan.svg Япон
1985 XIV Flag of South Korea.svg Өмнөд Солонгос, Сөүл Flag of Japan.svg Япон

[засварлах] Эмэгтэй

Он Дугаар Зохион байгуулагч орон, хот Медалиар тэргүүлэгч
1980 I Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс, Нью-Йорк Flag of Austria.svg Австри
1982 II Flag of France.svg Франц, Парис Flag of France.svg Франц
1984 III Flag of Austria.svg Австри, Вена Flag of Belgium (civil).svg Бельги
1986 IV Flag of the Netherlands.svg Нидерланд, Маастрихт Flag of the United Kingdom.svg Их Британи

[засварлах] Холимог

Он Дугаар Зохион байгуулагч орон, хот Медалиар тэргүүлэгч
1987 XV Flag of Germany.svg Баруун Герман, Эссен Flag of Japan.svg Япон
1989 XVI Flag of SFR Yugoslavia.svg Югослав, Белград Flag of Japan.svg Япон
1991 XVII Flag of Spain.svg Испани, Барселона Flag of Japan.svg Япон
1993 XVIII Flag of Canada.svg Канад, Хамильтон Flag of Japan.svg Япон
1995 XIX Flag of Japan.svg Япон, Чиба Flag of Japan.svg Япон
1997 XX Flag of France.svg Франц, Парис Flag of Japan.svg Япон
1999 XXI Flag of the United Kingdom.svg Их Британи, Бирмингем Flag of Japan.svg Япон
2001 XXII Flag of Germany.svg Герман, Мюнхен Flag of Japan.svg Япон
2003 XXIII Flag of Japan.svg Япон, Оосака Flag of Japan.svg Япон
2005 XXIV Flag of Egypt.svg Египет, Каир Flag of Japan.svg Япон
2007 XXV Flag of Brazil.svg Бразил, Рио де Жанейро Flag of Japan.svg Япон
2009 XXVI Flag of the Netherlands.svg Нидерланд, Роттердам Flag of Japan.svg Япон
2010 XXVII Flag of Japan.svg Япон, Токио Flag of Japan.svg Япон
2011 XXVIII Flag of Russia.svg Оросын Холбооны Улс, Тюмень

[засварлах] Бүх цаг үеийн медалийн хүснэгт

2010 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах байдлаар.[1]

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Flag of Japan.svg Япон 107 68 77 252
2 Flag of France.svg Франц 37 27 60 124
3 Flag of South Korea.svg Өмнөд Солонгос 24 9 45 78
4 Flag of the United Kingdom.svg Их Британи 16 17 29 62
5 Flag of Cuba.svg Куба 15 18 31 64
6 Flag of the People's Republic of China.svg Хятад 15 11 17 43
7 Flag of the Netherlands.svg Нидерланд 14 17 35 66
8 Flag of the Soviet Union.svg Зөвлөлт Холбоот Улс 11 13 33 57
9 Flag of Belgium (civil).svg Бельги 8 13 17 38
10 Flag of Russia.svg Оросын Холбооны Улс 6 8 19 33
11 Flag of Germany.svg Герман 6 8 17 31
12 Flag of Poland.svg Польш 6 3 21 30
13 Flag of Italy.svg Итали 5 6 17 28
14 Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс 4 7 15 26
15 Flag of Brazil.svg Бразил 4 5 14 23
16 Flag of North Korea.svg Хойд Солонгос 4 3 7 14
17 Flag of Austria.svg Австри 4 2 8 14
18 Flag of East Germany.svg Зүүн Герман 3 2 14 19
19 Flag of Germany.svg Баруун Герман 2 11 25 38
20 Flag of Spain.svg Испани 2 8 8 18
21 Flag of Hungary.svg Унгар 2 5 13 20
22 Flag of Iran.svg Иран 2 0 3 5
23 Flag of Georgia.svg Гүрж 1 6 8 15
24 Flag of Ukraine.svg Украйн 1 4 4 9
25 Flag of Greece.svg Грек 1 2 1 4
26 Flag of Mongolia.svg Монгол 1 1 4 6
Flag of Uzbekistan.svg Узбекистан 1 1 4 6
28 Flag of Argentina.svg Аргентин 1 1 0 2
29 Flag of SFR Yugoslavia.svg Югослав 1 0 2 3
Flag of Tunisia.svg Тунис 1 0 2 3
Flag of Kazakhstan.svg Казахстан 1 0 2 3
32 Flag of Venezuela.svg Венесуэл 1 0 0 1
Flag of Colombia.svg Колумб 1 0 0 1
34 Flag of Portugal.svg Португал 0 3 5 8
35 Flag of Turkey.svg Турк 0 3 4 7
36 Flag of Australia.svg Австрали 0 3 3 6
37 Flag of Israel.svg Израйль 0 3 2 5
38 Flag of Estonia.svg Эстон 0 3 1 4
39 Flag of Azerbaijan.svg Азербайжан 0 2 7 9
40 Flag of Belarus.svg Беларусь 0 2 6 8
41 Flag of Egypt.svg Египет 0 2 3 5
42 Flag of Switzerland.svg Швейцари 0 2 2 4
Flag of Czechoslovakia.svg Чехословак 0 2 2 4
44 Flag of Romania.svg Румын 0 1 7 8
45 Flag of Canada.svg Канад 0 1 5 6
46 Flag of Bulgaria.svg Болгар 0 1 3 4
Flag of Slovenia.svg Словени 0 1 3 4
48 Flag of Norway.svg Норвеги 0 1 1 2
Flag of Algeria.svg Алжир 0 1 1 2
Flag of Moldova.svg Молдав 0 1 1 2
51 Flag of Sweden.svg Швед 0 1 0 1
52 Flag of Latvia.svg Латви 0 0 1 1
Flag of the Czech Republic.svg Чех 0 0 1 1
Flag of Serbia and Montenegro.svg Серби ба Монтенегро 0 0 1 1
Flag of Chinese Taipei for Olympic games.svg Хятадын Тайвань 0 0 1 1
Flag of Tajikistan.svg Тажикистан 0 0 1 1
Flag of Puerto Rico.svg Пуэрто-Рико 0 0 1 1
Flag of Armenia.svg Армен 0 0 1 1
Flag of New Zealand.svg Шинэ Зеланд 0 0 1 1
Flag of Finland.svg Финланд 0 0 1 1
Flag of Lithuania.svg Литва 0 0 1 1

[засварлах] Дээд амжилтууд

Ангилал Эрэгтэй Эмэгтэй
Хамгийн олон удаа түрүүлсэн 4 удаа:
Хамгийн олон медальтай 7 медальтай:
Хамгийн залуу дэлхийн аварга

[засварлах] Багийн тэмцээн

Жүдогийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 онд гараагаа эхэлж, 2006 он хүртэл 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг байв. 2007 оноос хойш жил бүр зохиогдох болсон тус тэмцээнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлж оролцсон жүдочид зодоглохгүй байх нь элбэг.

Он Байршил Эрэгтэй Эмэгтэй
Алт Мөнгө Хүрэл Алт Мөнгө Хүрэл
1994 Flag of France.svg Франц, Парис Flag of France.svg Франц Flag of the United Kingdom.svg Их Британи Flag of Japan.svg Япон
Flag of Russia.svg Оросын Холбооны Улс
эмэгтэйчүүдийн тэмцээн зохиогдоогүй
1998 Flag of Belarus.svg Беларусь, Минск Flag of Japan.svg Япон Flag of Brazil.svg Бразил Flag of Russia.svg Оросын Холбооны Улс
Flag of France.svg Франц
Flag of Cuba.svg Куба Flag of France.svg Франц Flag of Belgium (civil).svg Бельги
Flag of the People's Republic of China.svg Хятад
2002 Flag of Switzerland.svg Швейцари, Базель Flag of Japan.svg Япон Flag of Georgia.svg Гүрж Flag of France.svg Франц Flag of Japan.svg Япон Flag of Cuba.svg Куба Flag of Italy.svg Итали
2006 Flag of France.svg Франц, Парис Flag of Georgia.svg Гүрж Flag of Russia.svg Оросын Холбооны Улс Flag of France.svg Франц Flag of France.svg Франц Flag of Cuba.svg Куба Flag of Japan.svg Япон
2007 Flag of the People's Republic of China.svg Хятад, Бээжин Flag of Japan.svg Япон Flag of Brazil.svg Бразил Flag of the People's Republic of China.svg Хятад
Flag of South Korea.svg Өмнөд Солонгос
Flag of the People's Republic of China.svg Хятад Flag of Cuba.svg Куба Flag of Russia.svg Оросын Холбооны Улс
Flag of Mongolia.svg Монгол
2008 Flag of Japan.svg Япон, Токио Flag of Georgia.svg Гүрж Flag of Uzbekistan.svg Узбекистан Flag of Russia.svg Оросын Холбооны Улс
Flag of Brazil.svg Бразил
Flag of Japan.svg Япон Flag of France.svg Франц Flag of the People's Republic of China.svg Хятад
Flag of Germany.svg Герман

[засварлах] Видео бичлэгүүд

[засварлах] Гадаад холбоос

[засварлах] Эшлэл

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр