Катрина хар салхи

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Катрина хар салхи 8 сарын 28-нд

Катрина хар салхи нь Атлантын далайн хар салхины улирлын 2005 оны анхны 5-р зэргийн хар салхи байв. Атлантын хөндийд учирсан хар салхиудаас 6-д бичигдэх хүчтэй хар салхиар рекорд тогтоов.

2005 оны 8 сарын 25-нд Флорида мужийн Майами хотын хойгуур Катрина 1-р зэргийн хар салхиар газардаж хэдэн арван хүний аминд хүрэн ойролцоох нутгаар хуй салхи дэгдээхэд хүргэжээ. Мексикийн буланд хүчээ аван 5-р зэргийн хар салхи болсон ч эх газар ойртох тусам хүч суларч 8 сарын 29-нд 3-р зэргийн хар салхиар Луйзиана мужийн эргийг мөргөв.

Албан ёсны мэдээгээр 1383 хүн амь үрэгджээ. Мөн 4000 гаруй хүн одоо хүртэл сураггүй байна.

Катринаг газардахаас өмнө дайжин нүүх заавар авсан иргэдийн тоо 1 сая 200 мянга байв. Өглөөний 6 цаг 10 минутад газардаж 11 цаг гэхэд Нью-Орлеанс хотын үерийн далангууд нурав. 9 сарын эхээр иргэдийг хүчээр хөрш мужууд руу автобусаар зөөж эхэлсэн байна. Нийтдээ 1 сая 500 мянгаас илүү иргэд оргон дайжихад хүрчээ. Энэ Америкийн түүхэнд Их Хямралын дараа орох гамшиг юм.

233000 км2 буюу Их Британы нутагтай дүйцэхүйц газар Катрина салхинд өртөж том жижиг гамшиг амссан байна. Салхины гайгаар 3 сая гаруй хүн тоггүй хоцорсон бөгөөд цахилгааныг буцааж залгахад хэдэн долоо хоног шаарджээ.

Катрина хар салхи нь АНУ-ын түүхэнд тохиолдсон хамгийн их хохиролтой байгалийн гамшиг байв.