Кейт Бланшетт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бланшетт 2011 оны Сиднейн кино наадамд.

Кэтрин Элиc Бланшетт (англ. Catherine Elise «Cate» Blanchett, 1969 оны тавдугаар сарын 14-нд Мельбурн хотод төрсөн) нь Австралийн эмэгтэй жүжигчин юм.

1998 онд Елизавета кинонд Хатан хаан Елизаветагийн дүрээр Оскарын шагналд Шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд нэр дэвшиж, 2005 онд Мартин Скорсезегийн найруулсан Нисгэгч кинонд нэрт жүжигчин Кэтрин Хепбёрны дүрээр Шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд хүртэж байсан билээ.

2014 онд Хөх мэлрэг кинонд бүтээсэн гол дүрээрээ Оскарын шагналыг хоёр дахь удаагаа тэр дундаа гол дүрийн төрлөөр анх удаагаа хүртсэн.

Алтан бөмбөрцөгийг гурван удаа (1998, 2007, 2013), БАФТА-г хоёр удаа (1998, 2004) хүртэж байсан.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Кейт Бланшетт» зургийн цомог