Клуж (хөлбөмбөгийн баг)

ЧФР 1907 Клуж
Бүтэн нэрЧФР 1907 Клуж хөлбөмбөгийн баг
Хоч нэрFeroviarii, alb-vișinii
Товч нэрКлуж
Байгуулагдсан1907
Цэнгэлдэх хүрээлэнДоктор Константин Радулеску цэнгэлдэх хүрээлэн
(Багтаамж: 23,363[1])
ЭзэнАрпад Пашкани
ЕрөнхийлөгчИулиу Мурешан
ДасгалжуулагчСорин Карту
ЛигЛига I
2019-201-р байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

ЧФР Клуж (рум. CFR Cluj) нь Румыны Клуж-Напока хотын Клуж дүүрэгт орших мэргэжлийн хөлбөмбөгийн баг юм. Тус баг нь 1970-аад онд Дивизиа А-д тоглож байсныг эс тооцвол оршин байсан ихэнх хугацааныхаа туршид доод лигүүдэд тоглож байсан бөгөөд 2002 онд багийн эзэн болсон Арпад Пашканигийн санхүүгийн дэмжлэгээр амжилт нь эрс ахиж, Румыны шилдэг багуудын нэгд тооцогдох болжээ. Тэд 2004 онд дээд лигт эргэн ирж, ирэх улиралдаа л УЕФА-гийн тэмцээнд анх удаа оролцон, Интертото цомд үзүүрлэсэн юм. 2007-08 оны улиралд Клуж баг түүхэндээ анх удаа Лига I-ийн аварга болсон бөгөөд Бухарестээс өөр хотын баг хамгийн сүүлд 1991 онд л аваргалж байжээ. Тэд уг амжилтаараа УЕФА Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтод шалгаран оролцсон бөгөөд энэ өндөрлөгт хүрэхээсээ зургаахан жилийн өмнө тэд улсынхаа лигийн гуравдугаар дивизионд тоглож байсан нь гайхалтай.[2] Анхны 2008-09 оны Аваргуудын лигт Клуж баг томоохон шуугиан дэгдээж, Рома багийг ялж, өмнөх жилийн үзүүр баг Челси багтай тэнцэж байв. 2002 онд багийн түүхийн шинэ хуудсыг эхлүүлснээсээ хойш Клуж баг долоон тэмцээнд түрүүлээд байна: Лига I-ийн аварга (2 удаа), Румыны цомын эзэн (3 удаа), Румыны Суперцом (2 удаа).

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 20.174 spectatori au adus în jur de 100.000 de euro CFR-ului
  2. "Scolari forewarned". BBC News. 2008-09-28. Retrieved 2010-04-28.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]