Ламжавын Ганболд

Ламжавын Ганболд нь (1955 онд төрсөн, 2018 онд нас барсан) модернист уран зураач байлаа.

1977 онд Дүрслэх урлагийн коллежийг төгсжээ. Сургуулиа төгсөөд Монголын урчуудын эвлэлийн хорооны Эрдэнэт хот дахь салбарт зураачаар ажиллав.

1989 онд ЗХУ-ын Репиний нэрэмжит дүрслэх урлагийн академийг төгсжээ. 1989 оноос 1994 он хүртэл МУЭ-ийн Эрдэнэт хотын салбартаа зураачаар үргэлжлүүлэн ажиллажээ.

1994 оноос Дүрлэх урлагийн дээд сургуульд багшилж байв. Дүрслэх урлагийн сургалтыг академик байх ёстой гэж үздэг нэгэн байсан гэдэг.

Хоч нэршил[засварлах | кодоор засварлах]

1997 оны шавь нар нь Л.Ганболд багшийгаа "Клод Ганаа" гэж хүндэтгэж хочилж нэрлэдэг байжээ.

Уран бүтээлийн үзэсгэлэн[засварлах | кодоор засварлах]

Л.Ганболд зураач нь 1977 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" зэрэг ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ. Хилийн чанадад Герман, Япон, Орос, Хятад, Турк, Солонгос, Голланд, Франц улсуудад үзэсгэлэнд оролцож байв.

1993 онд Дүрслэх урлагийн музейд бие даасан үзэсгэлэн

1994 онд Модерн Арт Галерейд бие даасан үзэсгэлэн

1997 онд Япон улсын Токио хотноо Азийн олон улсын 33 дахь үзэсгэлэн

1997 онд Япон улсын Цукуба хотод Монголын үзэсгэлэн

2000 онд Америкийн нэгдсэн улс Нью-Йорк, Сан-Франциско хотноо Монголын үзэсгэлэн

1994 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал

Билиг танхай зураач

Урлаг судлаач Л.Батчулуун: Л.Ганболд бол төрөлхийн авьяас бүхий зураач байсан

Нэрт зураач, МУЭ-ийн шагналт Л.Ганболд агсны гэгээн дурсгалд зориулсан "Аадартай өглөө" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ[permanent dead link]