Лаптевын тэнгис

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Газрын зураг

Лаптевын тэнгис нь Хойд мөсөн далайн хэсэг бөгөөд Оросын Холбооны Улсын Сибирь, Таймырын хойг, Хойд Газар болон Новосибирскийн арлуудаар хүрээлэгдсэн тэнгис юм. Баруун талаараа Карын тэнгис, зүүн талаараа Дорнод Сибирийн тэнгистэй хиллэнэ. Нийт талбай нь 672,000км² орчим. Оросын аялагч Дмитрий Лаптев, Харитон Лаптевуудын нэрээр нэрлэгджээ. Тус тэнгисээр 8, 9 сарын үед л усан онгоц зорчих боломжтой байдаг.