Дорнод Сибирийн тэнгис
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дорнод Сибирийн тэнгис (Орос хэл: Восто́чно-Сиби́рское мо́ре) нь Хойд мөсөн далайн хэсэг бөгөөд Оросын Холбооны Улсын Новосибирскийн арлууд, Сибирь, Врангелийн арлаар хүрээлэгдсэн тэнгис юм. Баруун талаараа Лаптевын тэнгис, зүүн талаараа Чукотын тэнгистэй хиллэнэ. Нийт талбай нь 913,000км² бөгөөд жилийн ихэнх хугацаанд мөсөн бүрхүүлтэй байдаг. 70% нь 50м-ээс гүехэн, хамгийн гүн газраа 155м гүнтэй, гүехэн тэнгис болно. Дундаж температур нь зундаа 0-2℃, өвөлдөө -30℃ байдаг.

