Лапу Лапу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Лапу Лапугийн хөшөө, Мактан арал.

Лапу Лапу буюу уугуул нутгийнхны хүндэтгэлийг хүлээсэн халиф Пулака (англ. Lapu Lapu) нь 1491-1547 оны хооронд амьдарч байжээ. Тэрээр Филиппиний Мактан арлын уугуул оршин суугчид болох Висаянчуудын Дату буюу их жанжин, удирдагч хүн байв. Түүнийг Испаничуудын колоничлолыг эсэргүүцэн боссон анхны уугуул иргэдийн толгойлогч байсан гэж нутгийн ард түмний аман домгуудаар тэмдэглэгдсэн нь өнөө үед хадгалагдан үлджээ. Өнөө үед Лапу Лапуг Филиппиний анхны үндэсний баатар хэмээн хүндэлдэг.

1521 оны 4 сарын 27-ны өглөө хурц төмөр үзүүрт хулсан жад, өргөн ирт кампилан илдээр зэвсэглэсэн цэргүүдтэй Лапу Лапу жанжин, Португал гаралт ахмад Фернан Магелланаар удирдуулсан Испаний цэргүүдтэй халз тулалдсан байна. Түүхэнд Мактан арлын тулаан хэмээн тэмдэглэгдсэн тулааны дараа Испаничуудын удирдагч Ф.Магеллан, 2 цэргийнхээ хамт амь эрсдэн, Лапу Лапугаар удирдуулсан Висаянчууд ялалт байгуулжээ. Энэ ялалтыг нь алдаршуулан Мактан арлын хүмүүс түүнд зориулан сүм, хөшөө босгон, Опон хэмээн нэрлэгдэж байсан хотыг Лапу Лапу хот хэмээн нэрийдэх болжээ. 2005 онд БНСУ найрамдалт харилцаат байдлаа хүндэтгэн Филиппин улсад Лапу Лапугийн хөшөөг хийн бэлэг болгон дурсгасныг нийслэл Манила хотын Ризал цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан байдаг ажээ.


Онцлох үеүд[засварлах]

1480 оны орчим - Магеллан төрсөн.

1521оны 4 сарын 14 - Ража Хумабон, түүний гэр бүл, дагалдагчид тэргүүтэй 800 гаруй уугуул хүмүүс Магелланы Испаничуудтай нөхөрлөн Ромын Католик шашныг хүлээн зөвшөөрч, дагав. Үүний дараа Магеллан Себугийн хүмүүсийг "Ертөнцийн эзний болон Испаний хааны албатууд" хэмээн зарлаж, Мактан арлын Мусульман шашинт бусад уугуул иргэдийг "Сүмийн дайснууд" гэж нэрлэв.

1521 оны 4 сарын 27 - Магелланы Армада Мактан арлын эрэгт хөвөн ирж, Лапу Лапу болон түүний дайчидтай тулалдав. Энэ мөргөлдөөнийг Филиппиний түүхэнд Мактан арлын тулаан гэж тэмдэглэсэн байдаг. уг мөргөлдөөнд Магеллан болон түүний цэргүүдийн арим нь алагдан, ухарснаар нутгийн уугуул амгийнхон ялалт байгуулсан ажээ.

1522 оны 6 сарын 9 - Магелланы экспедицээс Ахмад Хуан Себастиан Элкано удирдуулсан 18 усан цэрэг бүхий "Ла Викториа" хэмээх ганц усан онгоц Молуккийн арлаар дамжин, их хэмжээний халуун ногоотойгоор Испанид эргэн иржээ. Ахмад Элкано, түүний багийн 18 гишүүн дэлхийг усан замаар тойрсон анхны хүмүүс хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.

Сонирхуулахад[засварлах]

1971 оны 10 сарын 1- АНУ-ын Флорида мужийн Орландо хотын Дисней парк Лапу Лапугийн домгоор сэдэвлэсэн зугаа цэнгээний хэсгийг нээжээ. мөн түүний нэрээр нэрлэсэн жимсний коктейль хийх болов.

2002, Лапу Лапугийн талаарх бүрэн хэмжээний киног дахин хийв. урьд нь Лапу Лапугийн талаар 1955 онд хийгдсэн кино байдаг бөгөөд Филиппиний кино академийн шагнал хүрэтж байжээ.

Лавлах[засварлах]

  1. Agoncillo, Teodoro A. Magellan and Lapu-Lapu. Fookien Times Yearbook, 1965, p. 634.
  2. Alcina, Francisco, Historia de las Islas e Indios de Bisaya, MS 1668.
  3. Correa, Gaspar, Lendas de India, Vol. 2, p. 630.
  4. Cruz, Gemma, "Making Little Hero of Mactan."
  5. Estabaya, D. M., 445 Years of Lapu-lapu, Weekly nation 1: 26-27, April 25, 1966.
  6. Pigafetta, Antonio, Primo Viaje en Torno al Globo Terraqueo, Corredato di Notte de Carlo Amoteti, Milano, 1800.