Левит

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Левит ном нь Хуучин гэрээний 3 дах ном. "Египетээс гарсан нь" номтой салшгүй холбоотой юм. Египетээс гарсан нь номд израйльчууд Египетээс чөлөөлөгдөн, Бурханы хуулийг хүлээн авч, улмаар Бурханы өгсөн зааврийн дагуу асрыг барьж, шинэхэн барьсан асарт Ариун Нэгэн нутаглахаар ирж байгаа тухай өгүүлсэн байдаг (Ег 40:34). Левит ном нь асрыг барьж дуусгасан үеэс израйльчууд Синаи уулнаас явсан үе аүртжлх хоёр сарын хугацаанд Мосед өгсөн Бурханы зааварчилгааг өгүүлдэг. Левит гэдэг нэр нь Еврей библиэс биш харин Грек, Латин хэлнээс гаралтай бөгөөд Левитийн холбоо гэсэн утгатай юм. Левит бол Мосегийн бичсэн гурав дахь ном юм. Израйльчуудад зорриулан Мосед өгсөн, Мосе хожим нь бичиж хадгалсан Бурханы илчлэлт үгс энд агулагдсан гэдгийг тавь гаруй удаа батлан хэлсэн байдаг. Левит ном нь МЭӨ 1445-1405 онуудад бичигдсэн гэж үздэг. Левит ном нь нийт 27 бөлөгтэй бөгөөд нийт 2 том хэсэгт хуваагддаг ба энэ нь:

  • I. Бурханд хүрэх арга зам: Эвлэрүүлэл (1:1-16:34)
    • Өргөлөөр (1:1-7:38)
    • Тахилчийн зуучлан залбиралаар (8:1-10:20)
    • Цэвэршүүлэлтийн хуулиудаар (11:1-15:33)
    • Жил бүр болдог Эвлэрүүллийн хуулиудаар (16:1-34)
  • II. Бурханы өмнө амьдрах арга зам: Ариун байдал (17:1-27:34)
    • Цусны тухай илчлэлтээр (17:1-16)
    • Ёс суртахууны жишгээр (18:1-22:33)
    • Ердийн мөргөлөөр (23:1-24:23)
    • Нөхөн төлбөрийн хуулиуд, дуулгавартай байдал ба тусгаарлалтаар (25:1-27:34) зэрэг болно.


Мөн үзэх[засварлах]