Мосе

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Мосе (Еврей: מֹשֶׁה - Мошэ) шашны удирдагч, хууль тогтоогч, мөн Еврей библийг бичсэн бичигч юм. Үндсэндээ түүнийг Тора-гын (Библийн нэгэн эх бичиг) зохиолч гэж үздэг. Түүнийг үргэлж Мошэ Раббэнү (Еврей: מֹשֶׁה רַבֵּנוּ, "Мосе бидний багш/Рабби") гэж Еврейгээр дууддаг бөгөөд энэ нь тэрээр Иудейзм-д олон эш үзүүллэгийг Бурханаас аван ард олонд тайлбарлаж байсантай холбоотой. ХристИтгэл, Ислам, Бахаи, болон Растафари зэрэг шашинд түүнийг эш үзүүлэгч байсан хэмээн үздэг. Библийн "Египетээс гарсан нь" номонд өгүүлэхдээ: Израйльчууд 200 жилийн өмнө Египетийн нутагт ирэн амьдарч эхэлжээ. Олон жил өнгөрсөөр Израйльчууд маш хурдацтайгаар өсөн нэмэгдэж байсан тул Египетийн Фараон тэднийг хүчирхжихүй хэмээн ихэд айн, шинээр хүү төрвөл Нил мөрөнд живүүлж хөнөөх зарлиг буулгажээ. Эх Иохебед тэр үеэр Мосег төрүүлсэн бөгөөд хүүгээ амьд байлгахын тулд зэгсэн сагсанд хийгээд Нил мөрөнд хөвүүлсэн байна. Хүү хөвсөөр Фараоны охины ордон ирсэн ба гүнж түүнийг ихэд өрөвдөн Мосег өөрийн хүү болгон авсан. Ийнхүү Мосе амьд гарчээ. Дараа нь тэрээр Мидиан-д тэнүүчилсэн бөгөөд Бурхан түүнийг эш үзүүлэгчээр дуудсан. Тэрээр Израйлийн ард түмнийг Египетийн дарлалаас чөлөөлөх ёстой байлаа. Арван гамшиг Египетчүүдийг ихэд зовоосон тул тэд израйльчуудыг чөлөөлөн явуулсан. Үүнийг Бурханы хүчээр Мосе удирдсан тухай номд өгүүлдэг. Тэрээр 120 насалсан бөгөөд Мосе Хуучин гэрээний эхний 5 ном болох

Мөн үзэх[засварлах]

Абрахам