Леон (кино)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Леон
Франц театрын зурагт хуудас
Найруулагч: Люк Бессон
Продюсер: Патрис Леду
Зохиол: Люк Бессон
Дүрүүдэд: Жан Рено, Гэри Олдмен, Натали Портман, Дэнни Айелло
Хөгжмийн
зохиолч:
Эрик Серра
Зураглаач: Тьерри Арбогаст
Эвлүүлэгч: Силви Ландра
Студи: Gaumont Film Company, Les Films du Dauphin
Компани Gaumont Film Company, Columbia Pictures
Нээлт: 1994 оны 9 сарын 14 (Франц)
1994 оны 11 сарын 18 (АНУ)
Хугацаа: 110 мин
Улс: Франц
Хэл: Англи
Төсөв: $16 сая[1]
Орлого: $45,284,974[1][2]

Леон (фр. Léon: The Professional) нь 1994 онд Англи хэл дээр хийгдсэн Люк Бессоны найруулсан гэмт хэргийн сэдэвт Франц кино юм. Тус кинонд жүжигчин Жан Рено хөлсний алуурчин, Гэри Олдмен авилгалд бүрэнд идэгдсэн хар тамхитай тэмцэх тасгийн ажилтан Норман Стэнсфилд, Натали Портман гэр бүлийнхнээ хүйс тэмтэрүүлсэний дараа алуурчин хөлсөлж буй 12 настай балчир охины дүрд тус тус тогложээ.

Өрнөл[засварлах]

Дүрүүдэд[засварлах]

Кино бүтэх явц[засварлах]

Леон болон Матилда нарын байр, 2005 он.

Леон кино нь найруулагчийн өөрийн нь 1990 оны бүтээл Никита кинотой тун төстэй ажээ. Никита кинонд жүжигчин Жан Рено ижил төстэй дүр буюу цэвэрлэгч хочит Викторт тогложээ. Бессон тодорхойлохдоо "Жаны одоо тоглож буй дүр бол Викторын Америк садан төрөл гэж ойлгоход болно. Гагц ялгаатай нь тэр илүү хүн чанартай."[3] гэжээ.

Зураг авалтын хувьд дотор буудалцдаг хэсгүүд Францад, буудалцаангүй хэсгүүдийг Нью-Йоркт авчээ. Киноны төгсгөл хэсэгт гарч буй сургууль нь Нью-Жерси дэх нэгэн их сургууль байдаг.[4]

Кино шүүмж[засварлах]

Леон кино шүүмжлэгчдээс үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр шалгарчээ.[5] Rotten Tomatoes 2011 оны нэгдүгээр сард "Certified Fresh" хэмээн өргөмжилж, 42 шүүмжлэгчийн дунд явуулсан санал шүүмжээс 79% нь нэгэн зэрэг "Хашир хөслний алуурчин болон 12 настай түүний шавь хоёрын онцгой харилцаа, залуу Натали Портманы идэвхи Люк Бессоны хэв маяг бүхий Леон кинонд сэтгэл хөдөлгөм онц сонирхолтойгоор хөндөн харуулсан" гэдэг тодорхойлолтод санал нэгджээ.[6]

Empire сэтгүүлийн уг кинонд таван од, AllMovie таван одоос дөрвөн одыг өгч тус тус өгчээ. Time сэтгүүл жүжигчин Олдмений тоглолтыг "гайхмаар сэтгэцийн өвчтөн" хэмээн тодорхойлжээ.[7]

Леон 1995 онд César Award шагналын долоон төрөлд нэр дэвшсэн[8] ба Норман Стэнсфилдийн дүр бүх цаг үеийн кино урлагийн шилдэг эсрэг дүрүүдийн нэгээр нэрлэгджээ.

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 Léon. the-numbers.com. 4 April 2010-д хандсан.
  2. The Professional. 4 April 2010-д хандсан.
  3. Besson, Luc. Léon: The Professional Uncut International Version DVD, inside sleeve.
  4. Leon – The Professional filming locations. The Worldwide Guide To Movie Locations (18 June 2008).
  5. Léon Movie Reviews. Metacritic. 21 February 2011-д хандсан.
  6. Léon: The Professional Rotten Tomatoes вэбсайтад киноны тухай. Flixster Загвар:Retrieved
  7. Richard Schickel. "Slice and Dice", Time, 24 June 2001 
  8. Awards for Léon. Internet Movie Database. Retrieved 4 October 2011.

Холбоос[засварлах]

Загвар:Люк Бессоны кинонууд