Линкин Парк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Линкин Парк

Линкин Парк Living Things 2012
Ерөнхий мэдээлэл
Гарал Агоура Хиллс, Калифорн, АНУ
Хөгжмийн урсгал Алтернатив рок, Реп рок, Алтернатив метал, Нью метал, Электроник рок
Хугацаа 1996 оноос хойш
Студи Warner Bros, Machine Shop
Хамтардаг хөгжимчид Fort Minor, Dead By Sunrise, Jay-Z
Вэбсайт linkinpark.com
Гишүүдийн нэрс
Честер Беннингтон
Майк Шинода
Дэйв Фаррел
Брэд Делсон
Роб Боурдон
Жое Хан
Өмнөх гишүүд
Марк Вэйкфийлд
Каил Кристенер
Скотт Козиол


Линкин Парк (англ. Linkin Park) хамтлаг бол АНУ-ын Калифорн мужийн Агоура Хиллс хотоос гаралтай Америкийн рок хамтлаг юм. 1996 онд байгуулагдсан тэдний дебют цомог болох Hybrid Theory цомогоор олон улсын хэмжээнд алдартай болсон. Тус цомог нь RIAA (Америкийн дуу бичлэгийн нийгэмлэг)-с Diamond хэмээн өргөмжлөгдсөн ба өөр бусад орнуудад мулти-платинум болсон юм. Дараагийн цомог болох Meteora нь мөн л амжилттай болж 2003 оны Billboard 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн ба хамтлаг дэлхий даяар урт хугацааны аялан тоглолт, буяны үйл ажиллагаанд оролцож байсан. 2003 онд MTV2 телевиз Linkin Park хамтлагийн видео клипны эрин үеийн 06 дах шилдэг, Oasis болон Coldplay хамтлагуудын дараа шинэ мянганы 03 дах шилдэг хамтлаг хэмээн нэрлэсэн. Billboard-ын 10 жилийн Шилдэг уран бүтээлчийн жагсаалтанд 19-т Linkin Park хамтлаг орж байна.

Nu Metal болон Rap Metal жанруудыг сонсогчдод найрсаг хэрнээ нягт үелсэн стильд хувиргасан Hybrid Theory болон Meteora цомгуудын дараачийн цомог болох 2007 онд худалдаанд гарсан Minutes to Midnight-д шинэ жанрын дуунуудыг оруулсан юм. Цомог Billboard-ын жагсаалтыг тэргүүлсэн ба тухайн оны 03 дах сайн дебют 7 хоногтой цомог болсон юм. Хамтлаг нь Реппер Jay-Z-тэй хамтран Collision Course цомог болон Reanimation цомогтоо өөр олон уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Хамтлагын хамгийн сүүлийн уран бүтээл бол 2012 оны 6 сарын 26-нд гаргасан Living Things цомог билээ. Linkin Park хамтлаг дэлхий даяар 50 гаруй сая цомог борлуулсан ба 02 Grammy-н шагнал авсан билээ.

Түүх[засварлах]

Эхний жилүүд (1996-2000)[засварлах]

Linkin Park хамтлагийн эхлэлийг ахлах сургуулийн гурван найз Mike Shinoda, Rob Bourdon, Brad Delson нар Linkin Park хамтлаг байгуулах үндэсийг тавьжээ. Ахлах сургуулиа төгсөөд тэд хөгжмийн сонирхолоо илүү нухацтай авч үзэн “Xero” хэмээх хамтлагтаа Joe Hahn, Dave “Phoenix” Farrell болон Mark Wakefield нарыг хамтлагтаа авсан. Хязгаарлагдмал хөрөнгөтэй ч гэсэн хамтлаг Shinoda-н гэрт жижиг студи байгуулж, тэндээ дуугаа бичин найруулж эхэлжээ. Дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж чадаагүйгээс болж хамтлагийнхан сэтгэлээр унаж тэдний харилцаа хөндийрч эхлэсэн. Төдийлөн амжилт олоогүйн улмаас хамтлагийн гоцлол дуучин Wakefield хамтлагаа орхин өөр төслүүдийг хайхад хүргэсэн юм. Tasty Snax болон бусад хамтлагуудтай аялан тоглохоор Farrell хамтлагаа мөн орхижээ.

Wakefield-г орлох хүн хайж хэсэг хугацаа зарцуулсаны эцэст Zomba Music-ын дэд ерөнхийлөгч Jeff Blue-ийн санал болгосон Arizona мужийн Phoenix хотод байдаг гоцлол дуучин Chester Bennington-г 1999 оны 3 сард хамтлагдаа авчээ. Post-grunge хамтлаг болон Grey Daze-д байсан Bennington өөрийн дуулах стилийн динамикаараа бусдаас ялгарч чадсан юм. Үүний дараа хамтлаг Xero нэрээ халж Hybrid Theory болгон өөрчлөхөөр болсон байна. Shinoda болон Bennington хооронд шинээр үүссэн дууны зохицол нь хамтлагыг дахин сэргэхэд нь туслаж шинэ уран бүтээл дээр ажиллах эрч хүч өгчээ. Хамтлаг сэргэн мандаж нэрээ Santa Monica-н Lincoln Park-г хүндэтгэн Linkin Park болгон өөрчилсөн. Эдгээр өөрчлөлтийг хийсэн ч хамтлаг дуу бичлэгийн студид гэрээ байгуулах гэж хичээсээр л байсан юм. Хэдэн томоохон дуу бичлэгийн студээс татгалзсан хариу авсаны дараа Linkin Park хамтлагийнхан Jeff Blue-с дахин тусламж хүсжээ. Warner Bros Records-той өмнө нь 3 удаа гэрээ байгуулж чадаагүй хамтлаг маань тухайн үед Warner Bros Records-н дэд ерөнхийлөгч болоод байсан Jeff Blue-н тусламжтайгаар 1999 онд гэрээ байгуулж чадсан юм. Дараагийн жил нь хамтлаг амжилт дагуулсан Hybrid Theory цомогоо гаргасан билээ.

Hybrid Theory (2000-2002)[засварлах]

Гол өгүүлэл: Hybrid Theory цомог

Linkin Park хамтлаг 2000 оны 10 сарын 24 нд Hybrid Theory цомогоо гаргажээ. Хамтлагийн 5 жилийн хөдөлмөрийг толилуулсан цомогийг Don Gilmore найруулсан байна. Hybrid Theory цомог худалдааны томоохон амжилт болсон юм. Эхний жилдээ 4.8 сая гаруй хувь зарагдан 2001 оны хамгийн их борлуулагдсан цомог болсон ба “Crawling” болон “One Step Closer” дуунууд нь тухайн жилийн алтернатив рок радиогоор явсан гол дуунууд болжээ. Мөн бусад дуунууд нь Dracula 2000, Little Nicky, Valentine хэмээх кинонуудад орсон байна. Hybrid Theory цомог нь Crawling дуугаараа Шилдэг Хард Рок үзүүлбэрт Grammy шагнал хүртэн Шилдэг шинэ уран бүтээлч болон Шилдэг рок цомог гэсэн хоёр Grammy шагналд нэр дэвшсэн. МТV-с шилдэг рок видео болон шилдэг найруулага гэсэн шагналыг “In the End” дуугаараа хүртжээ.

Энэ үед Linkin Park хамтлагт Ozzfest, Family Values Tour, KROQ Almost Acoustic Christmas зэрэг олон өндөр хэмжээний аялан тоглолт болон концертуудад тоглох урилга ирсэн байна. Хамтлаг мөн өөрийн Project Revolution нэртэй аялан тоглолт байгуулан Cypress Hill, Adema, Snoop Dogg зэрэг уран бүтээлчдийг оролцуулан аялан тоглолтоо хийжээ. 1 жилийн хугацаанд Linkin Park хамилаг 320 концертонд тоглосон байна. Хамтлагийн сэтгэгдэл болон тоглолтуудыг тусгасан анхны DVD болон “Frat Party at the Pankake Festival” нь 2001 оны 11 сард гарчээ. Хуучин басс гитарчин Phoenix-тэй нэгдэн хамтлаг Hybrid Theory болон цомгийн бус дуунуудыг агуулан Reanimation нэртэй ремикс цомогийнхоо ажилдаа орж эхлэсэн. Black Thought, Jonathan Davis, Aaron Lewis зэрэг олон уран бүтээлчидтэй хамтарсан Reanimation цомогоо 2002 оны 7 сарын 30 нд худалдаанд гаргажээ. Reanimation цомог нь Billboard 200-н хоёрт орсон ба эхний 7 хоногтоо 270,000 хувь борлогдсон байна.

Meteora (2002-2004)[засварлах]

Гол өгүүлэл: Meteora цомог

Hybrid Theory болон Reanimation цомогийн амжилтын дараа Linkin Park хамтлаг АНУ-г тойрон аялан тоглолт хийж нилээд хугацаа өнгөрүүлжээ. Завгүй хуваарийнхаа хажуугаар хамтлагийн гишүүд шинэ уран бүтээл дээр ажиллаж эхлэсэн. 2002 оны 12 сард хамтлаг шинэ цомогийнхоо талаар албан ёсоор зарлан хадан дээр баригдсан сүм хийд байдаг Грекийн чулуулаг Метеора бүс нутгаас сэдэвлэсэн гэдгээ мэдэгдэв. Meteora цомог нь хамтлагийн өмнөх Nu Metal болон Rapcore стилийг Shakuhachi болон бусад хөгжмийн зэмсгүүдийг ашиглан шинэлэг эффектуудтэй нийлүүлч чадсан юм. Linkin Park хамтлагийн хоёр дохь цомог 2003 оны 3 сарын 25 нд гарсан даруйдаа дэлхийд танигдан АНУ, Их Британид нэгт, Австралид хоёрт оржээ.

Meteora цомог эхний 7 хоногтоо 800,000 хувь зарагдан Billboard жагсаалтын тухайн үеийн хамгийн их зарагдсан цомог болсон байна. Цомогийн дуунууд болох “Somewhere I Belong”, ”Breaking the Habit”, ”Faint”, ”Numb” зэрэг дуунууд хүмүүсийн анхаарлыг нилээн татаж чадсан. 2003 оны 10 сар гэхэд Meteora 3 сая хувь зарагджээ. Цомогийн амжилт нь Linkin Park хамтлагийг Mudvayne, Blindside, Xzibit зэрэг бусад хамтлаг, уран бүтээлчидтэй хамтран дахин Project Revolution аялан тоглолт хийх боломжийг олгосон юм. Мөн Linkin Park хамтлаг Summer Sanitarium Tour аялан тоглолтонд Limp Bizkit, Mudvayne, Deftones зэрэг алдарт хамтлагуудын хамт аялан тоглолт хийх урилгыг Меtallica хамтлаг өгчээ. Хамтлаг тойрон аялалын үеэр Техаст амьд тоглолтоо хийж, зарим хамтлагын дуу болон бичлэгүүдээс бүрдсэн Live in Texas нэртэй цомог болон DVD-г гаргажээ. 2004 оны эхээр Linkin Park хамтлаг Meteora World Tour нэртэй дэлхийн аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Аялан тоглолтын туслах хамтлагуудад Hoobastank, P.O.D, Story of the Year, Pia зэрэг хамтлагууд орсон байна. Meteora цомог нь хамтлагт хэд хэдэн шагналыг авчирсан. Хамтлаг MTV-ийн шилдэг рок видео шагналыг “Somewhere I Belong” болон үзэгчдийн сонголт шагналыг “Breaking the Habit” дуунуудаар тус тус хүртжээ. 2004 онд Linkin Park хамтлаг нь Radio Music Awards-ын “Оны шилдэг уран бүтээлч” болон “Оны шилдэг дуу” шагналуудыг “Numb” дуугаар хүртсэн юм. Meteora цомог нь Hybrid Theory цомогтой адил амжилтанд хүрээгүй ч АНУ-д 2003 оны гурав дах сайн зарагдсан цомогоор шалгарчээ. Хамтлаг 2004 оны эхний хэдэн сарыг гуравдах Project Revolution аялан тоглолтоор, дараа нь европ болон дэлхийг тойрон аялан тоглолт хийж өнгөрүүлжээ.

Side Object (2004-2006)[засварлах]

Гол өгүүлэл: Fort Minor ба Dead By Sunrise

Мeteora цомогийн амжилтын дараа хамтлаг дараагийн хэдэн жилдээ цомог дээр ажиллахаа хойшлуулсан юм. Оронд нь аялан тоглолтоо үргэлжлүүлэн бусад төслүүд дээр ажиллаж эхлэсэн. Bennington, Dj Lethal-ын “State of the Art” болон Dead by Sunrise, өөр бусад ажил дээр хамтарсан бол Shinoda, Depeche Mode-той хамтран уран бүтээл хийж эхлэсэн байна. 2004 онд хамтлаг реппер Jay-Z-тэй хамтран Collision Course нэртэй ремикс цомог дээр ажиллаж эхэлжээ. Хоёр уран бүтээлчдийн өмнөх цомогуудын дуу болон үгийг холисон ремикс цомог нь 2004 оны 11 сарын 30 нд гарчээ. Мөн Fort Minor нэртэй шинэ хамтлагийг Shinoda байгуулжээ. Jay-Z-ийн тусламжтайгаар Fort Minor хамтлагийн The Rising Tied дебют цомгоо гарган шүүмжлэгчдийн сайшаалыг ихээр хүртсэн юм. Энэ үед Warner Bros Records-той хамтлагийн харилцаа хэдэн итгэлцэл болон санхүүгийн асуудлаас болж муудаж эхэлсэн. Хэдэн сар маргаантай байсаны эцэст 2005 оны 12 сард хамтлаг дахин гэрээ байгуулж чадсан юм.

Linkin Park хамтлаг мөн үйл ажиллагаануудад ихээр оролцож эхэлсэн. Үүнд 2004 онд болсон Charley хар салхи, дараа нь 2005 онд болсон Katrina хар салхины хохирогчдод зориулж мөнгө хандив өгчээ. 2004 оны 3 сард хамтлаг “Тусгай ажиллагааны байлдагчдын нийгэмлэг (SOWF)”-т $75,000 ам доллар хандивлажээ. Мөн тэд 2004 оны Энэтхэгийн далайн цунамийн хохирогчдод туслах зорилгоор хэд хэдэн хандивийн тоглолт хийж, “Music for Relief” нэртэй хадивийн сан байгуулсан байна. Дэлхийн мэдлэг дээшлүүлэх зорилготой цуврал хандивийн тоглолт болох “Live 8”-т оролцожээ. Пенсилвани мужын Филаделфид байрлах "Live 8" тоглолтын тайцнаа Jay-Z-тэй хамтран дэлхийн сонсогчдод зориулж амьд тоглолтоо хийсэн. Linkin Park хамтлаг дараа нь Jay-Z-тэй дахин нэгдэж 2006 оны Grammy шагнал гардуулах ёслолд “Numb/Encore” дуугаа The Beatles хамтлагийн Paul McCartney хамтран дуулжээ. Мөн Grammy Awards-с “Numb/Encore” дуу Best Rap/Sung Collaboration” шагнал хүртжээ. Мөн тэд Японд Metallica хамтлагийн зохион байгуулсан 2006 оны Summer Sonic хөгжмийн фестивалд урилгаар оролцон тоглолтоо хийжээ.

Minutes To Midnight (2006–2008)[засварлах]

Гол өгүүлэл: Minutes To Midnight цомог

2006 онд Linkin Park хамтлаг шинэ цомог гаргахаар ажилдаа орж эхэлжээ. Шинэ цомогийн ажилдаа Linkin Park хамтлаг Rick Rubin-г найруулагчаар сонгосон байна. Уг цомог нь анх 2006 онд гарахаар төлөвлөгдөж байсан боловч 2007 он хүртэл хойшлогдсон юм. 2006 оны 8 дугаар сар гэхэд Linkin Park хамтлаг 30 аас 50 дуу бичсэн байсан бөгөөд энэ үед Mike Shinoda бид шинэ цомогийн дөнгөж тал дээрээ явж байгаа гэдэгээ мэдэгджээ. Мөн Chester Bennington нэгэн сэтгүүлд энэхүү шинэ цомог хуучны Nu Metal дуунуудаас шал өөр байх болно гэдгийг хэлсэн байна. Warner Bros Records албан ёсоор хамтлагийн гурав дах цомог болох Minutes to Midnight цомог нь 2007 оны 5 дугаар сарын 15 нд гарах болно гэдгийг мэдэгджээ. Шинэ цомог гаргахаар 14 сар ажилласаны эцэст хамтлагийн гишүүд шинэ цомогт багтсан 17 дуунаас 5 дууг хасахаар болжээ. Minutes to Midnight цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо ойролцоогоор 625,000 гаруй хувь зарагдснаар ойрын хэдэн жилийн анхны долоо хоногийн хамгийн ашигтай цомогуудийн нэг болсон юм. Мөн түүнчлэн энэхүү цомог нь Billboard Charts-г тэргүүлж эхэлжээ.

A Thousand Suns (2008-2011)[засварлах]

Гол өгүүлэл: A Thousand Suns цомог

2009 оны 5 дугаар сард хамтлагийхан 2010 онд нээлтээ хийх 4 дэх студи цомог дээр ажиллаж байгаагаа мэдэгджээ. Mike Shinoda IGN-нд өгсөн ярилцлаганд хэд хэдэн урсгалын холимог бөгөөд Minutes To Midnight цомог дээр тулгуурлан бүтээж байгаа гэдэгээ ярьжээ. Мөн тэрээр энэ цомог өмнөхөөс илүү туршагатай бөгөөд “сүүлийн үеийх байх болно гэж найдаж байна” гэдэгээ хэлсэн байна. Chester Bennington мөн шинэ цомогийг Rick Rubin найруулан гэдгийг хэлжээ. Linkin Park хамтлагийхан шинэ цомогийн нэрийг A Thousand Suns гэсэн нэрээр нэрлэхээр болсон юм. Шинэ цомог дээр ажиллаж байх хугацаандаа Linkin Park хамтлаг алдарт хөгжмийн зохиолч Hans Zimmer-тэй хамтран Transformers: Revenge of the Fallen киноны дууг бүтээжээ. Кинонд зориулсан синглээ "New Divide" гэж нэрлэсэн байна. Joe Hahn киноны хэсгээс оруулан "New Divide" клипийг найруулан бүтээсэн бөгөөд удалгүй 6 дугаар сарын 22-нд Westwood Village-д киноны нээлтээр дууны богино хэмжээний хувилбарыг дуулсан байна. Transformers: Revenge of the Fallen киноны ажилаа дуусгаад студируугаа буцан цомогоо дуусгах ажилдаа орцгоожээ. 4-р сарын 26-нд хамтлагийхан iPhone, iPod Touch, iPad-нд зориулсан 8-Bit Rebellion! тоглоомыг гаргажээ. Хамтлагийханаар тоглож болох бөгөөд тоглоомыг дуусгасан тохиолдолд "Blackbirds" дууг нээх боломжтой. Энэ дуу нь дараа A Thousand Suns цомгийн iTunes дахь бонус дуу болон тавигдсан юм. A Thousand Suns цомог 9 дүгээр сарын 14-нд нээлтээ хийсэн. Цомогийн анхны сингл "The Catalyst" 8 дугаар сарын 02-нд гарчээ. Тэд шинэ цомогоо сурталчилах ажилаа 9 дүгээр сарын 14-нд Los Angeles-т болсон тоглолтоор эхлүүлсэн юм. Linkin Park хамтлаг 9 дүгээр сарын 8-нд шинэ цомогоо MySpace дээр шинээр "Waiting for the End" "Blackout” гэсэн хоёр шинэ дуу нэмэж интернэтээр сурталчилаж эхэлсэн бөгөөд үүнээс гадна хамтлагийн MySpace хуудсан дээр Meeting of A Thousand Suns нэртэй баримтат киног үзэхээр тавьжээ. 2010 оны 8 дугаар сарын 31-нд хамтлагийхан 9 дүгээр сарын 12-нд болох 2010 MTV Video Music Awards дээр синглээ анх удаа амьдаар дуулан гэдгээ зарласан байна. Цомогийн анхны синглээ амьдаар анх удаа дуулсан газар нь Холливуудын кинонуудыг хийдэг алдарт Griffith Observatory-д хийжээ. "Waiting for the End" дуу шинэ цомогийн хоёр дах сингл болсон юм. Linkin Park хамтлаг дэлхийд олон нийтийн харилцааны сайтад тэргүүлэгчдийг тодруулдаг Billboard Social 50 жагсаалтын 8 дугаарт бичигдсэн. Мөн Billboard-н жилийн эцсийн өөр нэг жагсаалт болох "Top Artists" жагсаалтын 92-т бичигджээ. Түүнчлэн жилийн эцсийн Billboard Top 200 albums жагсаалтын 53-т A Thousand Suns, мөн тэр жилийн эцсийн Rock Albums жагсаалтын 7-т болон жилийн эцсийн Rock Songs жагсаалтанд "The Catalyst" дуу 40 дүгээрт тус тус бичигдсэн байна. Linkin Park хамтлаг 2011 оны Billboard Awards-н Top Duo or Group, A Thousand Suns цомгоор Best Rock Album, Top Rock Artist, Top Alternative Artist,"Waiting for the End" дуугаар Top Alternative Song болон A Thousand Suns Top цомгоор Alternative Album жагсаалтуудад тус тус нэр дэвшжээ.

Living Things (2011-2013)[засварлах]

Гол өгүүлэл: Living Things цомог

2011 оны 6 сард Chester Bennington Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Linkin Park хамтлаг 18 сар тутамд шинэ цомог гаргах зорилготой бөгөөд 2012 онд шинэ цомог гарахгүй бол надад үнэхээр онцгүй санагдан хэмээн ярьжээ. Мөн тэрээр 2011 оны 9 сард өгсөн өөр нэг ярилцлагандаа “Бид шинэ цомогийн ажилдаа дөнгөж ороод байгаа. Бид бүтээлч байх дуртай. Тийм болохоор бид бүгдийг нь цагт нь хийхийг эрмэлздэг. Бид энэ байдалдаа дуртай шүү” хэмээн шинэ цомогийнхоо ажилд орсоныг цухас дурьджээ. 2012 оны 3 дугаар сарын 28-нд Mike Shinoda, Joe Hahn-ны найруулсан "Burn It Down" шинэ клип удахгүй олон нийтэд цацагдах гэж байгаа тухай батлан ярьжээ. Тэрээр хамтран бүтээсэн цомогийн нүүр зургийн талаар ярихдаа энэ нь “Фенүүдийг их гайхашруулан, энгийн хэн нэгэн үүнийг хараад ойлгохгүй. Би үүнийг тэр чигтээ шинэлэг зүйл гэдгийг мэдэж байна. Энэ бол зүгээр нэг зураг биш. Үүнийг хараад төрсөн сэтгэгдэл хүртэл шинэлэг байна. Нэг тиймэрхүү байх болно” гэжээ. 2012 оны 4 дүгээр сарын 15-нд Mike Shinoda, Linkin Park хамтлагийн тав дах цомогоо Living Things гэсэн нэрээр нэрлэсэн гэдэгээ мэдэгджээ. Мөн тэрээр шинэ цомог нь хүмүүс, хувь хүний дотоод сэтгэл, харилцан үйлчлэл, өмнөх цомогуудаас хамаагүй илүү хувийн шинж чанартай цомог гэдгийг хэлсэн байна. 2012 онд Incubus-тэй хамтран Honda Civic Tour аялан тоглолтоор цомогоо сурталчилан, 2012 Billboard Music Awards-р "Burn It Down" дуугаа дуулжаа. 2012 оны 5 дугаар сарын 24-нд "Burn It Down" дууны клип гарчээ. Удалгүй шинэ цомогийн өөр нэгэн дуу болох "Lies Greed Misery" дуу BBC Radio 1-р гаргажээ. Цомогийн 12 дах буюу төгсөглийн "Powerless" дуу нь Abraham Lincoln: Vampire Hunter киноны хаалтын дуу болсон байна. Living Things цомог эхний долоо хоногт 220,000 хувь борлогдож Америкийн цомогуудын жагсаалтын 1-т бичигджээ. Linkin Park хамтлагын "Castle of Glass" сингл 2012 оны Spike Video Game Awards-н тоглоомын шилдэг дуу төрөлд нэр дэвшиж, 10 дугаар сарын 7 нд Spike Video Game Awards-н нээлтээр энэ дуугаа дуулсан ч Beck хамтлагийн "Cities” дуу шалгарчээ. Мөн Австралын Soundwave фестивалд Metallica, Paramore, Slayer болон Sum 41 хамтлагуудтай нэг тайзан дээр дуулсан билээ.

Recharged ба Шинэ цомог (2013-Одоо)[засварлах]

Гол өгүүлэл: Recharged цомог

Mike Shinoda, Joe Hahn-ны найруулсан Mall киноны дууны талаар Fuse хөгжмийн сувагт өгсөн ярилцлагандаа бид 6 дах цомогийн ажилдаа орсон гэдгээ мэдэгджээ. Linkin Park хамтлаг 2013 оны 8 дугаар сарын 10-нд электро хөгжмийн уран бүтээлч Steve Aoki-той хамтран хамтлагийн шинэ онлайн тоглоом болох LP Recharge тоглоомонд зориулж "A Light That Never Comes" дууг бүтээсэн бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 12-нд Facebook болон тоглоомны албан ёсны сайтад тавигджээ. Тэд тоглоомын нээлтийн өдрөөр фэйсбүүкээр дамжуулан энэ шинэ дуу 2013 оны 10 дугаар сарын 29-нд CD, пянз болон онлайн хэлбэрээр нээлтээ хийх шинэ ремикс цомог болох Recharged цомогийн сурталчилгаа байсан гэдгээ тайлбарласан байна. Өмнөх Reanimation цомогийн адилаар Pusha T, Datsik, KillSonik, Bun B, Money Mark, болон Rick Rubin гэх мэт олон уран бүтээлчидтэй хамтарсан ремикс цомог болжээ. Уг цомог нь Living Things цомогийн ремикс цомог болж гарсан юм. 2013 оны 10 дугаар сарын 12-нд Mike Shinoda шинэ цомогоо 2014 онд гаргах хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. Linkin Park хамтлагийн анхны цомог болох Hybrid Theory цомогт багтсан бүх дуунуудаа анх удаа бүрэн эхээр нь 2014 оны 6 дугаар сарын 14-нд болох Download фестивал дээр тоглохоор төлөвлөөд байгаа юм. Linkin Park хамтлагийхан 2014 оны Rock am Ring, Rock im Park дээр Metallica, Kings of Leon, болон Iron Maiden нартай хамтран тоглох болсон гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Мөн Iron Maiden-тэй хамтран 2014 онд болох Greenfield фестивалд оролцох болсон гэдгээ мэдэгдсэн байна. 2014 оны 1-р сарын 21-нд "A Light That Never Comes (Remixes)" нэртэй EP нээлтээ хийжээ.

Хамтлагийн гишүүд[засварлах]

Үндсэн гишүүд

  • Честер Беннингтон (Chester Bennington) - дуучин (1999 оноос хойш)
  • Майк Шинода (Mike Shinoda) - дуучин, реппэр, хэмнэлт гитарчин, төгөлдөр хуурч, кэйборд (1996 оноос хойш)
  • Дэйв Фаррел (Dave Farrel) - аргил гитарчин (1996 оноос 1998 он, 2000 оноос хойш)
  • Роб Боурдон (Rob Bourdon) - бөмбөрчин (1996 оноос хойш)
  • Брэд Делсон (Brad Delson) - гоцлол гитарчин (1996 оноос хойш)
  • Жое Хан (Joe Hahn) - DJ, кейборд, семплинг (1996 оноос хойш)

Хуучин гишүүд

  • Марк Вэйкфийлд (Mark Wakefield) - дуучин (1996 оноос 1998 он хүртэл)
  • Каил Кристенер (Kyle Christener) - аргил гитарчин (1999 онд)
  • Скотт Козиол (Scott Koziol) - аргил гитарчин (2000 оноос 2001 он хүртэл)

Цомог[засварлах]

Студийн цомог

Шагнал болон номинацууд[засварлах]


Нэмэлт Холбоосууд[засварлах]