Луанг Прабанг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Луанг Прабанг суурин*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Buddhist temple at Royal Palace in Luang Prabang.jpg
Луанг Прабангт орших хааны ордны нэг хэсэг. Буддын сүм
Улс Flag of Laos.svg Лаос
Төрөл Соёлын
Шалгуур ii, iv, v
Дугаар 479
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1995  (19-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Луанг Прабанг буюу Шиенг Донг Шиенг Тонг (Лао хэл:ຫລວງພະບາງ) нь Лаосын умард нутгийн төв хэсгийн Луангпрабанг мужийн нийслэл хот юм. Меконг мөрний эрэг дээр орших уг хот нь нийслэл Вьентьян хотоос 425 км алсагдсан. Хүн ам нь 103000 орчим. Энэ хот нь эртний хаант улсын нийслэл хот байсан бөгөөд 1975 онд коммунистуудад эзлэгдэх хүртэл Лаосын хаант улсын засгийн газар болон хааны ордон Луангпрабангд байрлаж байв.


Луанг Прабанг нь анхандаа Муанг Суа гэсэн нэртэй байсан бөгөөд МЭ 698 онд Тай хунтайж Хун Ло үндэслэсэн гэж үздэг. Удалгүй Нан Чаогийн бүрэлдэхүүнд багтах болсон бөгөөд VIII зууны үед Меконгийн хөндийд оршиж байсан Нан Чаогийн түшмэг улсын нийслэл болжээ.

Умар зүгт газар нутгаа тэлэх болсон Кхмерийн эзэнт гүрний хаан Индраварман I дээд Меконгийг бараг бүхэлд нь эзлэн авчээ. Нан Чао, Тай, Кхмерийн эзэнт гүрнүүдийн ээлжилсэн эзэмшилд байсан уг нутаг 1707 онд Лан Шангийг уналтыг даган Луанг Прабанг хэмээх шинэ хаант улсыг үүсгэжээ. Францын бүрэлдэхүүнд багтах болсон Лаосын хаант улсын нийслэл нь Луанг Прабанг болов. Үнэн хэрэг дээрээ уг хаант улс нь ямар нэг эрх мэдэлгүй бэлэгдлийн шинж чанартай байжээ.

Лаос улс тусгаар тогтнолоо зарлахад Луанг Прабангийн хаан Сисаванг Вонг Лаосын хаант улсын төрийн тэргүүн болжээ. Луанг Прабангт уг хотыг үндэслэгч Хун Ло, Лан Шангийг үндэслэгч Луанг Прабангийн хун тайж Фа Нгум, Францын эзэмшлийн үеийн хаан Оун Хам, Францын ноёрхолын сүүлчийн хаан Хам Соук, тусгаар улсын анхны хаан Сисаванг Вонг нарын дурсгалд зориулсан ордон сүмүүд байдаг.

Мөн энэ нутагт түүх, уран барилгын төдийгүй байгалийн үзэсгэлэн бүрдсэн байдаг. Куанг Си хүрхрээ, Пак Оу агуй гэх мэт алдартай тогтоцууд байдаг.


Гадаад холбоосууд[засварлах]

Агуулахад байгаа «Луанг Прабанг» зургийн цомог