Марлон Брандо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Marlon Brando in 'Streetcar named Desire' trailer.jpg

Марлон Брандо (англ. Marlon Brando, Jr., 1924 оны 4 сарын 3 - 2004 оны 7 сарын 1) нь Оскарын шагнал хүртэж байсан Америкийн Нэгдсэн Улсын кино жүжигчин юм. Түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу жүжигчдийн нэг гэдэг бөгөөд Америкийн Кино Институт түүнийг Америкийн 4 дэх хамгийн агуу эрэгтэй жүжигчин гэж тодорхойлж байжээ. Киноны хажуугаар Брандо нийгмийн зүтгэлтэн байсан бөгөөд тэрээр Америкийн Иргэний эрх ба Америкийн Индианчуудын хөдөлгөөнүүдийг идэвхтэй дэмждэг байв.

1954 онд On the Waterfront киногоороо Америкийн Академийн шагналыг Шилдэг жүжигчны ангилалд эхнийхээ удаа хүртсэн. Тэрээр маш олон киононд тоглосон. Тэр дундаас Зорилгогүй Босогч (англ. Rebel Without A Clause) кино нь тухайн цаг үе, нийгэм, залуучуудад хүрч нөлөөлсөн алтан хитүүдийнх нь нэг, түүний оргил бүтээлүүдийн нэг болсон.

1972 онд Брандо найруулагч Францис Форд Копполагийн найруулсан Загалмайлсан Эцэг кинонд Вито Корлеоногийн дүрийг бүтээсэн. Парамаунт студи эхэндээ уг дүрийг өөр жүжигчинд өгөхөөр төлөвлөж байсан ч Дэнни Томас уг дүрд тоглохоос татгалзсан тул Брандод өгөхөд хүрсэн гэдэг. Энэ дүрээрээ Брандо Шилдэг жүжигчний ангилалд Академийн шагнал буюу Оскарын шагнал хүртсэн. Гэсэн ч тэрээр Оскарын шагнал авахаасаа татгалзсан бөгөөд ийнхүү Академийн шагнал авахаасаа татгалзсан хоёр дахь жүжигчин болж түүхэнд үлдсэн.