Мордехай Шпиглер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мордехай Шпиглер
Shpiglerarbel.jpg
Мордехай Шпиглер (баруун гар талд) спортын нэвтрүүлэгч Ёрам Арбелийн хамт
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Мордехай Шпиглер
Тоглодог байрлал Довтлогч
Залуучуудын баг
1957–1961 Маккаби Нетанья
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
1963–1971 Маккаби Нетанья 255 (168)
1972–1973 Парис 39 (11)
1973–1974 Пари Сен-Жермен 13 (10)
1974–1975 Маккаби Нетанья 26 (5)
1975 Нью-Йорк Космос 17 (6)
1975–1978 Маккаби Нетанья 61 (11)
1978–1979 Хапоэль Хайфа 20 (1)
1981–1982 Бейтар Тель-Авив (тоглогч-менежер) 15 (2[1])
Үндэсний шигшээ
1963–1977 Израйль 83 (33)
Дасгалжуулсан багууд
1979 Маккаби Хайфа
1979–1980 Хапоэль Хайфа
1980–1982 Бейтар Тель-Авив
1982–1984 Маккаби Нетанья
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан.
† Гараа (Гоол).

Мордехай "Моталех" Шпиглер (Еврей хэл: מרדכי שפיגלר, ЗХУ-ын Сочид 1944 оны 8 сарын 19-нд төрсөн) нь Израйлийн хөлбөмбөгчин юм. Тэрээр шигшээ багтаа 83 удаа тоглож, 33 гоол оруулсан бөгөөд тус улсын шигшээ багт хамгийн олон гоол оруулсан хүн билээ[2].

2005 онд Израйлийн мэдээний вэбсайт Инет-ээс явуулсан санал асуулгаар бүх цаг үеийн шилдэг 200 Израйль хүний 105-д нэрлэгджээ[3].

Агуулга

Тамирчны замнал [засварлах]

Клуб [засварлах]

Шпиглер довтлогчийн хувиар Маккаби Нетанья, Пари Сен-Жермен, мөн Пелетэй мөр зэрэгцэн Нью-Йорк Космос зэрэг багуудад тоглож байв.

Тэрээр 1967/68, 1968/69, 1969/70, 1970/71 оны улирлуудад Израйлийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч байсан нь хамгийн шилдэг үзүүлэлт билээ[4].

Шигшээ баг [засварлах]

Шпиглер шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд анх 1964 оын 1 сарын 2-нд Хонконгтой хийсэн тоглолтод багтан тогложээ. 1964 оны Азийн цомд Израйльчууд түрүүлэхэд тэр 2 гоол оруулж, тэмцээний мэргэн буучдын нэгээр тодорч байв.

Түүнчлэн Мексикт болсон 1970 оны ДАШТ-д шигшээ багаа шалгаруулахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. Тус тэмцээнд Шведтэй 1-1 харьцаагаар тэнцэхэд Шпиглер шигшээ багийнхаа ДАШТ-ий түүхэн дэх цорын ганц гоолыг оруулж байв.

Мөн олимпийн шигшээ багаа ахлан 1968 оны зуны олимпод оролцон шөвгийн наймд шалгараад Болгартай 1–1 харьцаагаар тэнцсэн боловч сугалаагаар хасагдан азгүйтэж байсан удаатай.

Эшлэл [засварлах]