Ники Минаж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ники Минаж

Минаж 2010 оны МТВ хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Оника Таня Мараж
Гарал АНУ, Нью-Йорк, Күйнз
Хөгжмийн урсгал Хип хоп, ритм ба блюз, поп
Мэргэжил Рэппер, дуучин-дуу зохиогч
Хугацаа 2002–одоо
Студи Cash Money Records, Young Money Entertainment, Universal Republic Records, Universal Motown
Хамтардаг хөгжимчид Young Money
Вэбсайт mypinkfriday.com

Ники Минаж (англ. Nicki Minaj) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Оника Таня Мараж (англ. Onika Tanya Maraj, 1982 оны 12 сарын 8-нд төрсөн) нь Тринидад ба Тобагод төрсөн, Америкийн рэппер, дуучин, дуу зохиогч юм. Тэрээр Сент Жэймст төрж, 5 нас хүртлээ эмээтэйгээ хамт амьдарсан бөгөөд удалгүй ээжийн хамтаар Америк улсыг зорьсон байна. Түүний аав нь архичин, хар тамхичин байсан байсан бөгөөд ээжийг нь хэд хэдэн удаа алахыг завдаж байжээ. Тэрээр бага байхаасаа дуулах, жүжиглэх дуртай байсан юм.

Минаж Young Money Entertaiment-д 2007 онд орсон бөгөөд Маш олон MixTape гаргасны эцэст тун удалгүй 2010 онд өөрийн бие даасан анхны цомог болох Pink Friday-г гаргасан юм. Түүний энэхүү цомог эрэлт ихтэй байгаа ба нийтдээ 1,035 сая хувь борлогдоод байгаа юм. Өөрийн гэсэн өвөрмөц стиль болон дуугаараа бусдад сайшаагдаж танигдсан. Уг цомогт багтсан "Roman"s Revenge" дуугаа рэппер Лил Вэйнтэй хамтран дуулж, 2012 оны 1 сарын 19-нд шинэ хувилбараа iTunes-ээр цацаж эхэлсэн юм. Тэрээр долоон сингл нь нэг цаг мөчид Биллбордын шилдэг 100-д жагссан анхны эмэгтэй ганцаарчилсан уран бүтээлч болсон юм. 2012 оны 4 сарын 3-нд Friday: Roman Reloaded хэмээг студийн цомгоо худалдаанд гаргажээ.

Одоогоор Pink Friday: Roman Reloaded цомгийнхоо дуунуудаа дүрсжүүлж байгаа.