Дэвид Гетта

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дэвид Гетта

2008 оны тавдугаар сард
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Дэвид Пьер Гетта
Төрсөн 1967 оны 11 сарын 7 (1967-11-07) (47 настай)
Франц, Парис
Хөгжмийн урсгал Электро хаус, Хип хаус
Мэргэжил Продюсер, Дижей
Хугацаа 1984–одоо
Студи ЭМИ Мюзик Франц, Виржин
Вэбсайт davidguetta.com

Дэвид Пьер Гетта (фр. David Pierre Guetta, 1967 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн[1]) нь Францын хаус хөгжмийн продюсер болон дижей юм. 1980 болон 1990-ээд онуудад шөнийн цэнгээний газруудад дижей хийж байсан Гетта анхны бие даасан цомгоо Just a Little More Love нэртэйгээр 2001 онд хэвлүүлжээ. Түүний дараа Guetta Blaster (2004) болон Pop Life (2007) нэртэйгээр цомгоо гаргажээ. 2009 онд тэрээр дөрөв дэх цомгоо One Love нэртэйгээр "When Love Takes Over" (Келли Роулендийн хамт), "Gettin' Over You" (дуучин Крис Уиллис, Фёрги болон LMFAO хамтлагийн хамт) болон "Sexy Bitch" (Эйконы хамт) зэрэг синглүүдийн хамтаар Нэгдсэн Вант Улс даяар хамгийн олон хувиар борлуулсан юм.

Гетта гурван сая цомог болон 15 сая синглээ дэлхий даяар борлуулсан баримт бий.[2] Дэлхийн шилдэг хөгжмийн продюсерүүдийн нэг[3] Геттатай уран бүтээлээрээ холбогдсон поп болон хип-хопын хөгжмийн одоо цагийн тэргүүн төлөөлөгчид болох Рианна, Эйкон, Крис Уиллис, Келли Роуленд, Лил Уэйн, Кайли Миноуг, Келис, Мадонна, Кид Куди, Эстель, Фёрги, Эми Палмер, Кейнан, Уиллайэм, LMFAO, Сорайя Арнелас, Дэйн Боверс, Марта Манчера, Флоу Райда, Жули Макнайт болон apl.de.ap нар юм.

Тэр Францад (Монгион коммун) төрж өссөн бөгөөд эх нь Бельги гаралтай бол эцэг нь Еврей гаралтай Марокко хүн ажээ.[4] Эхнэр Кэти Гетта болон хоёр хүүгийн хамт амьдардаг.

Цомог[засварлах]

Хүртсэн болон нэр дэвшсэн шагналууд[засварлах]

Гетта Мексикт, 2010 оны гуравдугаар сар.
Он Шагнал Төрөл Нэр дэвшсэн бүтээл Оролцсон амжилт
2006 Дижейчдийн наадам
(англ. DJ Awards)
Шилдэг хаус дижей
(англ. Best House DJ)
Нэр дэвшсэн
2007 Олон улсын Шилдэг дижей
англ. Best International DJ)
Ялсан
Шилдэг Ибиза найт
(англ. Best Ibiza Night)
Fuck Me I'm Famous Ялсан
Дэлхийн хөгжмийн наадам
(англ. World Music Awards)
Дэлхийд борлуултаараа тэргүүлэг дижей
(англ. World's Best Selling DJ)
Ялсан
TMF телевизийн нэрэмжит шагнал
(англ. TMF Awards)
Шилдэг бүжгийн дижей
англ. Best Dance Act)
Нэр дэвшсэн
2008 Дижейчдийн наадам Шилдэг хаус дижей
англ. Best House DJ)
Ялсан
MTV телевизийн нэрэмжит Европын хөгжмийн наадам Шилдэг Франц урлагийн төлөөлөгч
(англ. Best French Act)
Нэр дэвшсэн
2009 Дижейчдийн наадам Шилдэг хаус дижей
англ. Best House DJ)
Нэр дэвшсэн
Дижей сэтгүүл
(англ. DJ Magazine)
100 Шилдэг дижей (англ. Top 100 DJs) Гуравдугаар байр
2010 Грэммийн шагнал
(англ. Grammy Awards)
Оны бичлэг
(англ. Record of the Year)
"I Gotta Feeling"
(The Black Eyed Peas хамтлагийн хамт)
Нэр дэвшсэн
Шилдэг бүжгийн бичлэг (англ. Best Dance Recording) "When Love Takes Over"
(Келли Роулендийн хамт)
Нэр дэвшсэн
Шилдэг ремикс (англ. Best Remixed Recording, Non-Classical) Ялсан
Шилдэг электрон/бүжгийн цомог (англ. Best Electronic/Dance Album) One Love Нэр дэвшсэн
Дэлхийн хөгжмийн наадам[5] Шилдэг дижей (англ. Best DJ) Ялсан
Шилдэг продюсер (англ. Best Producer Ялсан
Борлуулалтаараа тэргүүлэгч Францын урлагийн төлөөлөгч
(англ. Best Selling French artist)
Ялсан
NRJ радиогийн нэрэмжит хөгжмийн наадам
(англ. NRJ Music Awards)
Олон улсын зах зээлд тэргүүлэгч цомог
(англ. International Album of the Year)
One Love Ялсан
Дижей сэтгүүл 100 Шилдэг дижей (англ. Top 100 DJs) Хоёрдугаар байр

Эшлэл[засварлах]

  1. Jeffries, David (2008). David Guetta: Biography. allmusic. 29 December 2009-д хандсан.
  2. Otter, Charlotte (22 October 2010). Music Week - Music Week - Music business magazine - F*** Me I'm Famous goes global. Music Week. 23 October 2010-д хандсан.
  3. David Guetta: the man taking dance music into the US charts - The Guardian 1 June 2010
  4. Mas, Isabelle. "Mon moteur, c'est la musique et le plaisir", L'expansion.com, L'express.fr, 1 April 2002. 29 December 2009-нд авсан. (French) 
  5. World Music Awards 2010. 2010-07-27-д хандсан.

Гадны холбоос[засварлах]