Jump to content

I Николай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Николай I-с чиглүүлэгдэв)
I Николай
Оросын хаан

Франц Кругерын зурсан зураг. Эрмитажид хадгалагдаж буй.
Хаанчлал1825 оны 12 сарын 11855 оны 3 сарын 22
Хаан суусан1826 оны 9 сарын 3
Бүтэн нэрНиколай Павлович Романов
Бусад хэргэмПольшийн хаан
Финландын их ван
Төрсөн огноо1796 оны 7 сарын 6
Төрсөн газарГатчина, Хаант Орос Улс
Өнгөрсөн огноо1855 оны 3 сарын 2
Өнгөрсөн газарӨвлийн ордон, Санкт-Петербург, Хаант Орос Улс
ОршуулсанПетропавловскийн оршуулгын газар, Санкт-Петербург
УдаахII Александр
Их хатанАлександра Фёдоровна
ХүүхэдII Александр
Мария
Ольга
Александра
Константин
Николай
Михайл
ДуулалБоже, царя храни
Бурхан минь, хааныг өршөө!
ЭцэгI Павел
ЭхМария Фёдоровна
Ургийн овогРоманов

I Николай буюу Николай Павлович Романов (1796 оны 7 сарын 6 - 1855 оны 3 сарын 2) нь Романовынхны удмын 11 дэх хаан, мөн Польшийн үндсэн хуульт хаант улсын 2 дахь хаан. I Павел, Мария Фёдоровна нараас төрсөн 3 дахь хүү.

Ах I Александрын хаанчлалын үеэс хуучинсаг үзлээрээ алдартай байсан тул түүнийг хаан ширээнд суух үед декабристууд бослого гаргаж байсан.

Бослогыг хүчээр дарсан I Николай өөрийн дарангуйллыг тогтоож, 1830, 1848 онуудад гарсан Польшийн өөртөө засах эрхийг өргөжүүлэхийн төлөө хөдөлгөөнийг цус урсган дарсан юм. Польшийг хааны томилсон захирагч захирдаг байснаа 1830 оны бослогын дараа Оросын засгийн газрын шууд удирдлагад оруулж, автономийг устгасан байна. Мөн 1848 онд Европт өрнөсөн хувьсгалыг дарахад цэргээ илгээж байжээ. Түүнийг мөн Оросын төмөр замын суурийг тавигч гэдэг.

Гадаад бодлогоо Панславизмд тулгуурлаж, улс орноо өмнө зүгт тэлэх арга хэмжээ авч байсан. Балканы хойг дахь Грек, Сербийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжиж байв. Баруун Азийн чиглэлд Персийн Кажар династид Туркманчайн гэрээг тулган хүлээлгэж, Арменийг нэгтгэж чадсан байна.

Европын өнцөг булан бүрт хувьсгал, тэмцлүүд өрнөж, түүний давалгаа нь Орост хүрч эхэлж байх үед томуу тусч 1855 онд нас баржээ.

Өмнөх
I Александр
Оросын хаан
1825-1855
Дараах
II Александр