Нисдэг тэрэг

Нисдэг тэрэг
Нисдэг тэрэг 1922

Нисдэг тэрэг (франц. hélicoptère, орос. вертолёт) -нэг буюу хэд хэдэн моторын хүчээр их бие ийн дээд талд байрлах далавчит сэнсийг эргэлдүүлж, босоо чиглэлтэй хүч үүсгэн газраас дээшээ хөөрч, буудаг нисэх төхөөрөмж. Энэ зарчмаар ажилладаг анхны нисдэг тэрэгний загварыг дундад зууны Сэргэн мандалтын үед Италийн зураач, зохион бүтээгч Леонардо да Винчи бүтээсэн гэж үздэг боловч хэрэгжүүлж чадаагүй юм.

Нисэх онгоц шиг хөөрч буухдаа тодорхой талбай зай шаардлагагүй, эгц дээш хөөрөх боломжтой байдаг тул заавал тусгай буудалд буух шаардлагагүй байдгаараа давуу талтай. Хүн төрөлхтөн нисэх төхөөрөмж бүтээж эхэлсэн эхний хагас зуунд нисдэг тэрэг бүтээгдсэн боловч 1942 онд Игорь Сикорскийгийн загвараар бүтээсэн нидэг тэргийг олноор үйлдвэрлэж эхлэх хүртэл цөөн тоогоор үйлдвэрлэж байжээ.

1877 онд италийн зохион бүтээгч Энрико Форланини (итал. Enrico Forlanini; 1848—1930) уурын хөдөлгүүртэй нисгэгчгүй нисдэг тэрэг бүтээж байсан байна. Энэхүү нисдэг тэрэг 13 метр өндөрт хөөрч 20 орчим секунд агаарт тогтсон болсон.

Францын механик, зохион бүтээгч Поль Корню (франц. Paul Cornu; 1881-1944) 1907 оны 12-р сарын 4-нд нисгэгчээр удирдуулсан нисдэг тэрэг бүтээж агаарт анх хөөрч байжээ.

Бүх талаараа тогтвортой ниссэн анхны нисдэг тэрэг бол 1936 онд зохион бүтээсэн германы Focke FA-61 онгоц юм.

Stub icon

Энэ тээврийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ нисэх онгоцны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ зэвсэгт хүчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ цагдаагийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ анагаах ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ улс төрийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ засгийн газрын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.