Оюунбилэгийн Пүрэвбаатар

Оюунбилэгийн Пүрэвбаатар
Эрэгтэйчүүдийн чөлөөт бөх
Төлөөлдөг улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Оюунбилэгийн Пүрэвбаатар
Төрсөн огноо 1973 оны 11 сарын 23
Төрсөн газар Монгол улс
 
Медалиуд
Дэлхийн АШТ
Мөнгө Софи 2001 58кг
Мөнгө Тегеран 2002 60кг
Азийн наадам
Мөнгө Бангкок 1998 58кг

Оюунбилэгийн Пүрэвбаатар нь 1973 оны 11 сарын 23-нд төрсөн. 1994 оны ДАШТ-д 52кг-н жинд 8-р байранд орсны дараа 1997 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний 58кг-д алт, тухайн оныхоо Зүүн Азийн наадамд алт авч ур чадвараа үзүүлсэн. 1998 оны Азийн тоглолтонд мөнгө, 99 оны ДАШТ-д 11-р байр эзлэн, Сиднейн Олимпт оролцсон. Шагналт 5-р байранд орсон боловч допингийн шалгуурт хар гарсан тул шагналаа хураалгаж, барилдах эрхээ 1 жилээр хасуулсан. Түүний дараа 2001 оны ДАШТ-д харамсалтайгаар мөнгөн медалийн эзэн болов. 2002 оны ДАШТ-д 60кг-д хүрэл медаль хүртсэн боловч түүнийг хагас шигшээд ялж, алтан медаль хүртсэн Туркийн бөх сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул огшиж, мөнгөн медалийн эзэн болсон.

Гол амжилтууд[засварлах | кодоор засварлах]

  • 1994 он ДАШТ 52кг 8-р байр
  • 1997 он ААШТ 58кг Алтан медаль
  • 1997 он Зүүн Азийн наадам 58кг Алтан медаль
  • 1998 он ДАШТ 58кг 9-р байр
  • 1998 он Азийн наадам 58кг Мөнгөн медаль
  • 1999 он ДАШТ 58кг 11-р байр
  • 2000 он Сиднейн Олимп 58кг эрхээ хасуулсан
  • 2001 он ДАШТ 58кг Мөнгөн медаль
  • 2002 он Дэлхийн Цомын төлөө тэмцээн 60кг Хүрэл Медаль
  • 2002 он ДАШТ 60кг Мөнгөн Медаль